Казак vндэстэн Сиянцзянгийн Илийн Казакийн єєртєє засах жоу, Мулэйн казакийн єєртєє засах сянь, Барикун казакийн єєртєє засах сянь болон Гансу мужийн Аксайн казакийн єєртєє засах сяньд голцуу тархан сууршиж байдаг. 2000 оны байдлаар 1250500 хvн амтай байжээ.
Казакчууд бол Тєв ази болон Баруун сибирийн баруун ємнєд бvс нутгийн уугуул vндэстэнvvдийн нэг нь юм. Тэд монгол угсаатны доторхи баруун сибирийн тєрєлд багтадаг.
Казакчуудийг тvvхэн сурвалж бичгvvдэд “Гэса”, “Аса”, “кэса” зэргээр тэмдэглэсэн байдаг. “Казак” гэдэг vгийн уул утга нь “оронгогч” буюу “зайлагч” гэсэн болно. Казак vндэстэн нь хятадын эртний тvvхэнд Или голын урсгал газар болон Исайк нуурын эргэн тойрны нутгуудыг ноёрхож байсан Усунь, Тvрк, Героро, Хуйхэ, каргидан, кэрэйд, Найман, кивцаг зэрэг эртний vндэстэнvvдтэй vvсэл гарлаараа холбоотой юм. 15-р зууны vед казакийн хаант улс байгуулагдсанаар казак vндэстэн тєлєвшин тогтсон билээ. 16-р зууны сvvлчээр казакчууд суугаа нутгаа их дунд бага гурван хэсэг болгон хуваасныг чин улсын vейн судар бичигт баруун, зvvн, дунд гэсэн гурван аймаг хэмээн тэмдэглэсэн байдаг. 18-р зууны сvvлч vеэр Цагаан хаант орос Тєв азид цємрєн орж, казакстаны тал нутаг болон чин улсын Илийн жанжины харьяа захиргааны Балкаш нуураас зvvнших болон ємнєших єргєн уудам газар нутгийг булаан эзэлсэн байлаа. 1824 онд казакстан нь Цагаан хаант оросод хавсарган нэгдхэгдэжээ. Хар тамхийн дайны дараа, Цагаан хаант орос Чин улсын засгийн газрыг шахаж байгаад эрх тэгш бус гэрээнvvдийг байгуулж, хятадын ихэнхи газар нутгийг таслан эзэлсэн бєгєєд бас тэдгээр газар нутгийг уугуул иргэдийнх нь хамт ноёрхолдоо авснаас хойш, казакчууд Хятад улс болон орос улсын нутаг дэвсгэр дээр тархан суурших болсон юм.
Казак vндэстэн єєрийнхєє vг хэл, vсэг бичигтэй. Казак хэл нь алтай язгуур хэлний тvрк тєрєл хэлэнд хамрагддаг. Yсэг бичиг нь араб vсгийн vндсэн дээр зохиогдсон залгамал vет авианы бичиг болно.
Чєлєєлєгдєхєєс ємнє, эцгийн эрхт ёсны феодлын байгууллын систем Казак vндэстний нийгэмд ноёрхох байр суурь эзэлж байжээ. Хэд хэдэн малжих єрх тєрєл садны харилцаагаараа vндэс болгон Аур хэмээх овог тєрлийн зохион байгуулалтын vндсэн нэгж бvрдvvлдэг бєгєєд тvvний дотоодод баян ядуугийн зєрєє болон мєлжих мєлжигдєхийн тодорхой харилцаатай байв.
Чєлєєлєгдсєний дараа, нийгмийн єєрчлєлт хийжь феодлын онц эрх болон мєлжлєгийн байгууллыг цуцласан юм. Казак vндэстний цєєнх нь сууршиж газар тарианы ажил эрхлэдэгээс гадна, зонхилох нь нvvдлийн мал аж ахуй эрхлэдэг байна.
|