Б.Бvрэнбэх 1928 оны 3-р сард Хятадын євєр Монголын Зуу од аймгийн Байран баруун хошууны баян тал айлын малчин Бадманямбуун гэрт тєржээ. Б.Бvрэнбэх 1948 оны эхэнд хувьсгалын ажилд оролцож, тус жилдээ Хє бэй, Цахар, Рє хє, Ляо нингийн холбоот их сургуулийн Лv шюнгий утга урлагийн холбоонд суралцав. Тус жилийн сvvлчээр сурлагаа дvvргээд Хятадын ардын армийн Євєр Монголын морьт цэргийн ангид оржээ. 1958 он болтол армид улс тєрийн ажил болон орчуулж найруулах ажлыг хийсэн байна. 1958 онд цэргээсээ халагдаад євєр Монголын их сургуульд ажил шилжин багшлах болон удирдах ажлыг хийсэн байжээ.
Б.Бvрэнбэх бол Хятадын зохиолчдын холбооны гишvvн, Хятадын ардын аман зохиол судлах газрын гишvvн юм. 1979 оноос Хятадын зохиолчдын холбооны євєр Монголын салбар холбооны дэд даргын тушаалыг хариуцжээ.
Б.Бvрэнбэх 1949 онд “Манай нутаг” гэдэг уянгийн богино шvлгээ бичжээ, Энэ нь хожим ардын дуу болон дэлгэрээд “Монгол ардын дууны тvв.эр”-т орсон байна. Yvнийг шvлэгчийн ууган зохиол гэж хэлж болох юм. 1952 онд “Ээжийгээ санавал эх орноо хамгаал” гэдэг єгvvллэг, “нууц байлдаан” зэрэг шvлгийн зохиолоо бичжээ. 1953 оны 10-р сарын 1 ны єдрєєс эхлэн “Сэтгэл ба сvv” гэдэг шvлгийг бичиж дараа нь “Хєдєєгийн євлийн орой”, “Зvрхний зvрх”, “Манааний цэрэг”, “Бэй Хай цэцэрлэг дэх хоёр далай” зэрэг шилдэг шvлгийг бичээд єргєн олон уншигчдын анхаарлыг татжээ.
“Амиллын бэлэгт цэцэг”-д Монгол vндэстний “Амиллын дуу”-гаар эх орон, ЄМЄЗО-ны ололт амжилт, vндэстний нягтрал, нам болон тэргvvлэгчээ магтан дуулжээ.
Тvvний шvлэг улсын дотоодын ах дvv vндэстний ард тvмний дур сонирхлыг татсанаар барахгvй дэлхий дээр ч зохих нєлєє тусгалаа олж, зарим шvлэг нь Англи хэл дээр орчуулагдсан бєгєєд “Ази Африкийн Зохиолчдын зохиолын тvvвэр”-д орсон байжээ.
|