А.Одцор 1924 оны 11-р сарын 21 ны єдєр Хятадын євєр Монголын Зуу Од аймгийн Байран баруун хошууны Цагаан суврагын Улаан шорон гэдэг айлд тєржээ. 1946 оны 10-р сард Хятадын євєр Монголын морьт цэргийн дєрєвдvгээр дивизийн гучин хоёрдугаар хорооны улс тєрийн хэлтсийн даргын тушаалыг хариуцав. 1948 онд Лv Шюний утга зохиол урлагийн дээд сургуульд очиж хэдэн сар суралцаад цэрэг ангидаа буцсан ны дараа ухуулах ангийн дарга, євєр Монголын морьт цэргийн гуравдугаар дивизийн улс тєрийн хэлтэсийн ухаагулах салааны дарга, соёл гэгээрлийн салааны дарга, євєр Монголын цэргийн дvvргийн уран сайхны хамтлагийн даргын тушаалыг хариуцаж байжээ.
Энэ хугацаанд жvжиг болон дууны vг бичиж байжээ. 1951 оноос єгvvллэг, жvжиг бичиж эхлэсэн байна. 1956 онд Хятадын зохиолчдын нийгэмлэг болон Хятадын жvжгийн нийгэмлэгт элсжээ. 1957 оны євєл цэргээсээ халагдаж Хятадын зохиолчдын нийгэмлэгийн євєр Монголын салбар нийгэмлэгийн дэд дарга, “Тал нутаг”, “Єнєр цэцэг” сэтгvvлийн ерєнхий найруулагч зэрэг тушаалыг хариуцаж байжээ. Тэрбээр бас Хятадын ЄМЄЗО-ны утга урлагийн холбооны дэд дарга, Євєр Монголын зохиолчдын нийгэмлэгийн даргын тушаалыг хариуцаж байжээ.
“Хєхєєгийн дуун” бол А.Одцорын 1952 -1958 оны хооронд бичсэн зохиолын тvvвэр болох юм. Тус тvvвэрт “Цогт хийгээд тvvний сартай хээр”, “Бяцхан Гансvх”, “Єнчин хvvхэн” зэрэг єгvvллэг орсон байна. “Нандин чанар” гэдэг тvvвэрт “Тэрэгч євгєн” зэрэг єгvvллэгvvд оржээ. “Сувд цацсан тал” дахь “Алмасын дуу”, “Чоны ав” зэрэг єгvvллэг бол шилдэг зохиолууд болох юм.
|