Гэрэлцогт 1925 оны билгийн улирлын 3-р сарын 13 ны єдєр Жирим аймгийн Хорчин зvvн гарын хойт хошуунд тєржээ. 1943 оны хавар Вангийн сvмийн дунд сургуульд суралцаж байжээ. 1946 оны 5-р сард Шилийн голын цагаан богд гэдэг газар хvрч хувьсгалт цэрэгт орсон байжээ. Хятадын чєлєєлєх дайны жилvvдэд олон удаа байлдаанд оролцож байсан бєгєєд 1950 онд Хятадын євєр Монголын цэргийн дvvргийн улс тєрийн газарт шилжин ирээд соёл гэгээрлийн салаан дарга, орчуулж найруулах хэлтэсийн дарга, сонины хорооны дарга, соёлын хэлтсийн дэд дарга зэрэг тушаалыг хариуцаж байжээ. Хожим нь бас Хєххотын сэргийлтийн дvvргийн дэд комиссарын тушаалыг хариуцаж байжээ.
Гэрэлцогт дєчєєд оноос эхлэн зохиол бvтээлээ бичсэн юм. Энэ vеийн зохиол бvтээл нь “цэрэгтээ морьтцагаа”(1946 он), “Манай тангараг”(1949 он) зэрэг болно. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш “Зам” гэдэг туужийг бичээд 1957 онд ЄМЄЗО байгуулагдсан арван жилийн ойн баярт шилдэг зохиолоор шагнагдав. Хятад хэлээр бичсэн “Найрамдлын туяа” гэдэг кино зохиолоо 1960 оны “Тал нутаг” сэтгvvлд нийтлvvлжээ. Yvнээс гадна зохиолч бас “Худаг дээр”, “Тvймэр”, “Тал нутгийн хувилгаан морьт цэрэг” зэрэг єгvvллэг бичсэн байжээ.
|