• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-16 16:16:14    
Муу-Охин

CRI

    Муу-Охин 1906 оны 2-р сарын 1 ний єдєр Жирмийн чуулганы Зарууд хошууны малчин Санжийн гэрт тєржээ.

    Муу-Охин хуурч бvх Зарууд хошуу болон Ар хорчин, Найман, Дархан хошуугаар тойрон явж, сайн сайхан амьдралын хvсэл мєрєєдєл болон ардын дууг хуурдан дуулж байжээ.

    Хуурч Муу-Охин 1949 оны 4-р сард Улаанхотын уран сайханчдын боловсролын ангид суралцжээ. Тус жилийн 6-р сард євєр Монголын уран сайхны хамтлагт оржээ. Хуурч 1953 онд Солонгос улст айлчлав. Энэ хугацаанд “Хятад ба Солонгосын ард тvмний нягт бvлхэмдэл”, “Миний нvдээр vзсэн” зэрэг холбоо бичжээ. 1952 -1957 оны хооронд “Хєгжил жаргалын тєлєвлєгєє”, “Таван сарын дуулал”, “Хєххотын магтаал”, “Хуурч бидний єнєєдєр” зэрэг холбоог бичсэн байна.

    Хуурч 1955 онд ЄМЄЗО-ны ардын дуу хєгжим, бvжиг, жvжгийн анхдугаар туршилтын тоглолтотд оролцсон бєгєєд “Тємєр бух” гэдэг шилдэг холбоогоор тэргvvн шагнал авчээ. 1958 оноос хойш “Нам ба эх”, “Баатарчуудаа магтъяа” “Ажилчин баатарчууд” зэрэг холбоо шvлэг бичсэн байжээ.

    Муу-Охин євєр Монголын улс тєрєєр зєвлєлдєх зєвлєлийн нэгдvгээр, хоёрдугаар хугацааны гишvvн. Хятадын зохиолчдын нийгэмлэг, Хятадын дуу хєгжимчдийн нийгэмлэг, Хятадын ардын аман зохиол судлах нийгэмлэгийн гишvvн. Хятадын ардын аман зохиол судлах нийгэмлэгийн євєр Монголын салбар нийгэмлэгийн дэд даргын ажлыг хариуцаж байжээ.

    Муу-Охин 1979 оны 2-р сарийн 12 ны єдєр Хєххотд 74 настайдаа євчнєєр нас баржээ.