Дунсян vндэстэн соёл урлагийн баялаг євийг vvдэн бvтээсэн юм. Тvvнд уламжлалт ардын дуу, домог vлгэр болон тууль, уран хатгамал, сийлбэр, цаасан хайчилбар зэрэг урлагийн олон тєрєл байдаг.
Ардын дуу нь тогтмол хэлбэртэй бєгєєд голцуу "Ляоло", "Лоло", "Хали", "Зэньжано" болон "Хуа-эр"﹙цэцгvvд гэсэн vг﹚зэрэг дуунууд байдаг юм. "Ляоло" гэсэн дуу бол зуны ургац цайруулсны дараахь баяр баясгалант сэтгэлгээг илтгээсэн уянгат яруу дуу юм. "Лоло" гэдэг дуу бол дэгжин цовоо аястай, товч авсархан vгтэй єлгєє дуу болно. "Хали" гэсэн дуу бол хурим найр дээр тухайн vеийн байдалд vндэслэн тэр даруйд нь зохиож дуулдаг дуу юм. Уг дуу нь хэлбэрийн хувьд урт богино байж бvр болох бєгєєд бас алга ташиж айзам нэмэх буюу дуулахын зэргэцээ бvжиглэж ч болдог байна. "Зэньжано" гэдэг дуу бол асуух хариулах хэлбэрээр дуулдаг хvvхдийн наргиант дуу юм. "Хуа-эр" гэсэн дуу бол дунсян vндэстний ард тvмний соёлын амьдралд чухал байр эзлэдэг мєртєє хvн бvхний зохиож дуулж чаддаг цуурайлаг аяс, оргилом сэтгэлгээтэй дуу болно. Уг дуу нь єнгєрсєнд дунсян vндэстний ард тvмний аз жаргалт амьдралыг хvсэн мєрєєдсєн vзэл сэтгэлийг илтгэх нэг зvйлийн арга хэлбэр болж байсан бєгєєд бас дарлал мєлжлийг эсэргvvцэх хvчит зэвсэг болж байв.
Дунсянчуудын євєрмєц хєгжмийн зэмсэг нь "Дєрвєн утаст", "Мими" ﹙нэг зvйлийн лимбэ﹚, "Шэ-я"﹙шавраар хийсэн vлээвэр хєгжмийн зэмсэг﹚зэрэг бий.
Домог vлгэр нь мянга таван зуу гаруй зvйлийн байдаг ба тvvнд баатар хvмvvсийг магтсан, мууг жигшиж сайныг сайшаасан, цэцэн мэргэдийн vйл явдлыг єгvvлсэн, хятад тvvхэн сурвалж бичигт гардаг vлгэр болон тvvхэт хvмvvстэй холбогдсон агуулга зонхилж байдаг. Эдгээр домог vлгэрvvд нь дунсян vндэстний ард тvмний соёлын амтдралын чухал бvрэлдэхvvн хэсэг болж, тэдний асвар цайлган vндэстний зан чанарыг бvрдvvлэхэд зохих vvрэг гvйцэтгэсэн билээ. Дунсянчуудын дунд єргєнєєр дэлгэрсэн "Ногоон дээлт бэлэвсэн бvсгvй аврага могойг цавчсан" гэсэн ардын аман vлгэр нь дунсян бvсгvйчvvдийн эрэлхэг дайчин, цэцэн мэргэн дvр тєрхийг илтгээсэн байдаг юм. "Милагахэй" гэдэг нэрт тууль бол дунсянчуудын хvн бvхний сайн мэддэг урт найраглал болно.
Дунсян vндэстний цэцэн vгэс нь богино авсархан, айзам цохилготой тэгшхэн мєрvvдээс бvрдэдэг бєгєєд гvн ухааны гvн нарийн утга санааг агуулсан байдаг. Дунсян бvсгvйчvvд цээж сэргэлэн, гар уран байдаг болохоор тэд олон янзын хээ угалз урлан хатгаж чаддаг байна.
Сийлмэл урлаг маш гоё байдаг. Дунсянчуудын сийлбэр нь модон сийлбэр болон чулуун сийлбэр гэсэн хоёр тєрлийн байдаг ба тvvнийг олонхидоо лалын сvм хийд зэрэг байшин барилга дээр сийлдэг байлаа. Морь уралдах, бєх барилдах зэрэг бол дунсян vндэстний уламжлат биеийн тамир спортын гол гол тєрлvvд болно.
Дvнсянчууд даяараа лалын шашин шvтдэг. Лалын шашинд маш олон аймаг бvлэг байдаг. дvн сян vндэстний нутагт голцуу лалын "хуучин шашин","Шинэ шашин" гэж хоёр том аймаг бvлэг бий. "Хуучин шашин" нь ноён байх дvрэмтэй шашны аймаг юм."Шинэ шашин " нь ноён vл байх дvрэмтэй шашны аймаг юм. Шинэ шашин нь хуучин шашны сvсэг бишрэл ёс жаягийг лалын шашны ном судрын дvрэм тогтоолоос хєндийрлєє гэж vздэг боловч ерєнхийд нь хэлбэл "Уншлага, Ёслол, Мацаг, Хичээл, Мєргєл" энэ таван том шашны хичээлийг шинэ хуучин шашны сvсэгтэд бvгдээрээ биелvvлдэг юм байна.
|