• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-19 15:44:13    
Дулун vндэстний соёл урлаг

CRI

    Дулун vндэстэн ардын аман зохиолын маш баялаг єв уламжлалтай бєгєєд тvvнд vлгэр домог, тууль, найраглал, хууч яриа, ардын дуу зэрэг олон тєрєл зvйл байдаг юм. Эдгээр аман зохиолууд нь тал талаас дулун vндэстний ард тvмний бодол сэтгэлгээ, амьдрал тэмцэлийг тэмдэглэж, дулунчуудын асвар шулуун, цайлган сайхан зан чанар болон эрхэм дээд vзэл санааг харуулсан байдаг болохоор уран зохиолын нэлээд єндєр vнэ цэнэтэй тєдийгvй, бас эрдэм шинжилгээний маш их ач холбогдолтой байдаг билээ.

    Дулун vндэстэн бол дуу бvжигт авьяслаг vндэстэн юм. Тэд vйлдвэрлэл хєдєлмєр хийх, ургац цайруулах, шинэ байшин барих, ураг гуйх буюу баяр дурсгалын єдрийг тэмдэглэхдээ бvр дуу дуулан бvжиг бvжиглэж, тvvгээр дотоод сэтгэлгээгээ илтгэдэг байна. Шинэ жил цагаан сар болох бvр дулунчууд тосгоноороо эрэгтэй эмэгтэй хєгшин залуугvй бvгдээр хуран цугларч, харанга хэнгэрэг дэлдэн цээл дуугаар дуу аялуулж, дугуй хэлбэрээр тойрон бvжиглэж, шєнєжин наргидаг юм. Тэдний эдгээр яруу сонсголонтой дуу болон гоё сайхан бvжиг нь амьдралд хайртай, ажилч хєдєлмєрч vзэл бодлыг харуулсан байдаг билээ.

    Дулун vндэстэн ардын дууг "Маньцзу" гэдэг бєгєєд тэр нь дотроо их тєлєв хєдєлмєрийн дуу, хайрын дуу, зан vйлийн дуу болон амьдралын дуу зэрэг тєрлvvдэд хуваагддаг байна. Зєвхєн зан vйлийн дуугаар авч хэлэхэд нийгмийн амьдралыг тусгасан агуулга байдгаас гадна бас гэрлэлтийн, шашний, архины, шинэ гэр мялаах, баях хvргэх зэрэг зан vйлтэй холбоо бvхий дуунууд байдаг юм.

    Дулун vндэстний нэхмэл сvлжмэлийн ур мэргэшлийн тєвшин маш єндєр байж, эрэгтэйчvvд нь хулсаар сагс, хайрцаг зэргийг маш уран нарийн гоё vзэмжтэй нягт сайхан сvлжиж чаддаг бєгєєд тvvний зарим нь ус утгахад нэвтрэхгvй байдаг билээ. Эмэгтэйчvvд нь олсон нэхмэл бvтээгдэхvvн нэхэхэд мэргэшиж, нуцзянгийн vндэстэнvvдийн ард иргэдийн сонирхолийг маш их татсан гоё єнгєтэй "Дулун одеял" нэхэж чаддаг байна.

    Дулунчууд тvмэн бодисыг сvг сvнстэй гэж итгэн их байгалийг шvтдэг. Их байгалийн уул тал гол горхи бvдvvн мод vхэр чулуу зэрэг нь цємєєрєє тэдний шvтдэг зvйлс юм. Тахилгыг даргалж тєлєг vзэн мэргэлдэг нь Бєє юм. Дулунчууд бєєг "На мv ша" "дvє мv ша" гэдэг. Тэд шашны ажиллагаанд оролцохын дагуу энгийн цагтаа ажил хєдєлмєртєє бас оролцдог. Цєєнх Дулунчууд Хиристосын шашин шvтэх юм билээ.