• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-19 15:48:05    
Орчон vндэстний соёл урлаг

CRI

    Орчон vндэстний ардын аман зохиол нэлээд хєгжсєн бєгєєд тvvнд домог, vлгэр, зүйр цэцэн vг, яруу найраг зэрэг гол болж байдаг юм.

   Домог vлгэрийнх нь зонхилох нь хvн тєрєлхтний vvсэл гарал, євєг дээдсийн тухай уламжлал яриа болон анчины амьдрал ахуйг харуулсан зvйлvvд байдаг билээ. Жишээ нь орчончуудын дунд єргєнєєр дэлгэрсэн "Луньжишань болон Айжилунь", "Цагаан дээлт дагина", "Хянган даваа болон Ганголын домог" бол ийм домгууд юм. Орчончууд урт удаан хугацааны турш ан агнуурын амьдрал хийж ирсэн учраас зvйл бvрийн араатан амьтны зан аврыг тун сайн мэдэж ойлгодог байна. Иймээс орчончуудын дунд "Хулжин vнэг", "сэргэлэн буга" зэрэг араатан амьтны тухай vлгэр олон зохиогдсон бєгєєд тvvнийг хvvхэдvvд их сонирхдог юм.

   Орчончуудын оньсого тааварын олонхи нь єдєр дутмын амьдрал ахуйгаас сэдэвлэсэн байдаг бєгєєд гvн нарийн уран сэтгэмжтэй, философийн утга санааг ихээхэн агуулсан шинжтэй байдаг. Орчончууд бол дуу бvжигт авьяслаг vндэстэн юм.

   Орчон vндэстний эрэгтэй эмэгтэй хєгшин залуу гэсэнгvй бvр дуу дуулж бvжиг бvжиглэж чаддаг байна. Ардын дууных нь тєрєл зvйл олон бєгєєд янз бvрийн аяс айзамтай байдаг. Тvvний дотор бас тухайн vеийн байдал буюу vйл явдалд зохицуулан зохиож дуулдаг дуунууд ч байдаг юм. Бvжиг нь голцуу vйлдвэрлэл амьдралаас сэдэвлэсэн онцлог их байдаг. Хєгжмийн зэмсэгт нь "Пэннухуа"﹙тємрєєр хийсэн нэг зvйлийн аман хуур﹚, "Вэньтувэнь"﹙гар хэнгэрэг﹚зэрэг бий. Бугачны шvгэл, гєрєєчний шvгэл нь vйлдвэрлэлийн багаж хэрэгсэл мєртєє бас дээр vед хєгжмийн зэмсгээр хэрэглэгдэж байжээ. Орчончуудын хєгжмийн дотор шувуудын жиргэх дууныг дууриасан хєгжим олон байгаа юм.

   Ардын гоёл чимэглэлийн урлаг ч маш их хєгжсєн бєгєєд сийлбэр болон хатгамал нь хамгийн онцлог байдаг юм. Орчон бvсгvйчvvд нь савхин эдлэл болон давуу эдлэл дээр хатгамал урлахад авьяслаг байдаг ба ялангуяа хусан модны vйсаар хийсэн сав суулган дээр зvйл бvрийн хээ зургийг маш уран нарийн сийлж чаддаг байна.

    Орчончууд эрт дээр vеэсээ тvмэн бодис онгодтой гэж шvтдэг байжээ. Ан амьтнаар амьдарлаа дєнгєдєг байсан болон овог тєрлийн дvрэмт vйлдвэрлэлийн хєгжил нь бас хvмvvсийг онгод шvтэх vзэлттэй болгосон байна. Yvнээс гадна бас євєг дээдсээ их шvтдэг байжээ. євєг дээдсийн онгод сvгийн тєлєєлєгч болсон бєєгийн гол шашны ажиллагаа нь голцуу євчтєнд даатгал vйлдэх талийгаачид ерєєл унших ньбас хvн арддаа ан амьтан элбэгтэй аж амьдрал жаргалтай байхыг зєгнєн ерєєдєг.