Эвэнки vндэстэн бол домог яриа, vлгэр, тvvхэн домог, зүйр цэцэн vг, оньсого зэрэг олон тєрлийн ардын аман зохиолын баялаг уламжлалтай vндэстэн юм.
Эвэнкичvvдийн амьдрал vйлдвэрлэлийн тvvхэн ул мєр болон vйл хэрэг нь тэдний аман зохиолын гол сэдэв болдог байна. Жишээ нь "Хvн тєрєлхтний vvсэлийн тухай домог", "Баатар анчины vлгэр", "Хvн загас ", "Хянган давааны vлгэр", "Хоньчин хvvгийн vлгэр" зэрэг бол ийм vлгэрvvд болно.
Эвэнкичvvд бол дууч бvжигч vндэстэн юм. Эвэнкичvvдийн дуу нь яруу сосголонтой, єєрийнхєє євєрмєц онцлогтой байдаг, ялангуяа малчны дуу болон анчины дуу нь айзам цохилго тод цээлхэн байж, хєдєє нутаг болон ой тайгын дєрх шинжийг илтгэдэг билээ. Шинэ жил цагаан сар буюу хурим найр болох бvр эвэнкичvvд галын наадам зохион явуулж дуулан бvжиглэж наргидаг байна. Эвэнкичvvдийн бvжгийн идлэг хурц, жавхаа тєгєлдєр онцлог нь тэдний шууд шулуун, эрэлхэг баатарлаг зан чанарыг илрvvлсэн байдаг юм.
Эвэнкичvvд бага наснаасаа буудах, саад тавах, цасанд гулгах зэрэг уламжлалт биеийн тамир спортын ажиллагаанд оролцдог байна.
Дvрслэх урлагт нь хатгамал, сийлбэр, уран зураг зэрэг байдаг. Эвэнкичvvд сав суулган дээрээ олон зvйлийн хээ зургийг сийлэх, хатгах буву зурахыг тун сонирхдог бєгєєд хусан модны хальс буву vйс зэргээр материалаар зvйл бvрийн араатан амьтны дvрсийг сийлж буюу хайчилж хvvхдийн тоглоом хийхэд мэргэшижээ.
Эвэнк vндэстэн дийлэнхдээ Бєєгийн шашин шvтдэг. Yvний зэрэгцээ Эвэнкчууд бас ламын шашин шvтдэг. Хуучин барга хошуу болон Эргvнээ зvvн хошууны эвэнкчууд бас зvvн тєв Шашин шvтэж байна. Балар эртний єнгє аяз ихтэй Эргvнээ хошуунд бєє нь овог тєрлийн бєє болдог тєдийгvй бєєгийн бvх шашны ажиллагааг захирдаг. Хэвийн байдалд овог тєрлийн ахлагч нь овог тєрлийнхєє vйлдвэрлэл амьдарлыг зохион байгуулж удирддаг. 1945 он болтол бас амьтан шvтэх онгод шvтэх дээдсээ шvтэх зуршил нь байсаар л байсан. хэсэг овог тєрлийнхєн бас шувуу буюу баавгай зэргийг онгодлон шvтэж байлаа.
|