Гаошань vндэстэн бол соёл урлагийн євєрмєц єв уламжлалтай vндэстэн юм. Ардын аман зохиолд нь vлгэр домог, ардын дуу зэрэг олон тєрлийнх байдаг. Хvн тєрєлхтний vvсэл гарал, зан заншил, vйлдвэрлэл амьдрал болон байгалийн vзэгдэл, амьтан ургамал зэрэг бол гаошань vндэстний vлгэр домгийн гол агуулга юм. Чин улсын vеийн тvvхийн бичигт гаошань vндэстний ардын дууны тухай тэмдэглэсэн зvйл бий. Магтаал дуу, ан агнуурын дуу, тариалангийн дуу, гунигт дуу зэрэг бол гаошань vндэстний ардын дууны гол тєрєл зvйл болно. Эдгээр дуунуудад ажилч хєдєлтєрч баатарчуудыг магтан дуулсан, ноёлогч ангийн дарлал мєлжлєгийг эсэргvvцсэн, ирээдvйн сайн сайхан амьдралыг хvсэн мєрєєдсєн агуулга зонхилж байдаг билээ.
Гаошань vндэстэн бол дуу бvжигт авьяслаг vндэстэн юм. Үйлдвэрлэл хєдєлтєрийнхєє чєлєєгєєр тэд байнга дуу дуулан бvжиг бvжиглэдэг бєгєєд зонхилох дуу бvжгийн наадам нь баяр дурсгалын єдрєє тэмдэглэх буюу тахил тайлгын ажиллагааны vед явагддаг байна. Хєгжимд нь аман хуур, хулсан лимбэ, хамрын лимбэ зэрэг байдаг. Аман хуур бол зэс хэлтэй хулсаар хийсэн, татуур утастай, хvний амьсгалын айзамтай нийлэн хєгжмийн эгшиг гаргадаг зэмсэг юм. Хамрын лимбэ бол хоёр лимбийг баглаж уяад, хамраар хєгжимддэг зэмсэг юм. Жи-юетань буюу Наран саран нуурын ойролцоохи уст газрын чу-юе буюу будаа нєдєх хєгжим бол гаошань vндэстний євєрмєц онцлог бvхий хєгжим юм.
Гаошань vндэстний бvжигт нь тахилын нийтийн бvжиг, цєєхvvлийн архины бvжиг, бvсгvйчvvдийн урт гэзгэн бvжиг зэрэг олон тєрлийн бvжиг байдаг бєгєєд тvvний дотроос бvсгvйчvvдийн урт гэзгэн бvжиг бол маш онцлог бvжиг юм. Урт нvдvvрээр будаа цайлгах vйл хєдєлгєєнийг дууриасан нєдvvрийн бvжиг бол гаошань vндэстний ардын уламжлалт бvжиг юм.
Гаошань vндэстний ард иргэд уран сийлбэр сийлэх болон зураг зурахад мэргэжсэн бєгєєд ялангуяа Пайвань районых нь хамгийн нэртэй байдаг. Тэд амьдралын хэрэгсэл, гоёл чимэглэл, хєгжмийн зэмсэг, байшингийн саравч, тулгуур, хатавч, модон хана, модон завь зэрэг дээрээ хvн амьтан, цэцэг навчас болон гиометрийн зvйл бvрийн зураг дvрсийг сийлж, ан агнуур, хєдєлтєр vйлдвэрлэл болон нийгмийн амьдралаа харуулдаг байна.
Бvсгvйчvvд нь будах нэхэх єндєр ур мэргэжилтэй болохоор єнгє бvрийн давуу нэхэж будаж чаддаг юм. Тэд хувцасны энгэр, хачнуй, толгойн ороолт, энгэрэвч дээрээ маш гоё хатгамал хатгадаг байна. Гаошаньчуудын нэхсэн давуу нь єнгє сайтай байдаг. Хясааны сувдыг хэлхэж хийсэн сувдан дээл нь нэн гоё vзэсгэлэнтэй байдаг билээ. Гаошань vндэстэн бас хулсаар сагс, араг, сав, малгай, хуяг дуулга зэрэг гар урлалын бvтээгдэхvvнийг чанарын єндєр тєвшинд хийж чаддаг байна.
Гаошаньчууд сvг сvнс, євєг дээдэс, онгод зэргийг бишрэн шvтдэг. євєг дээдсийнхээ сvг сvнсийг сахиулсан юм шиг хvндлэн шvтдэг бєгєєд євєг дээдсийнхээ сургаалийг богдын зарлиг юм шиг vзэж ерєєс зvрхэлж зєрчдєггvй. Хиристосын шашин уламжлагдан ирснээс хойш хэсэг Гаошаньчууд Хиристосын шашин шvтэж эхэлжээ. Олон газрынхан адил бус хэлбэр маягаар тахилга хийдэг байна. Тал нутгийнхан нь элбэг ургацын тахилга тариалангийн тахилга хорхой хєєх тахилга vйлдэх бєгєєд уулархаг нутаг болон тэнгисийн эрэг дагуу районыхан нь анчдын тахилга загасчдын тахилга зэрэг ажиллагаа хийдэг байна. Гаошаньчуудын дунд бєєгийн ид шид их дэлгэрчээ. Бєє нь шувуугаар мэргэлэх усаар мэргэлэх хулсаар мэргэлэх хулаар мэргэлэх зэрэг янз бvрийн хэлбэр маягаар бєєлж мэргэлдэг байна.
|