• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-19 16:01:15    
Казак vндэстний соёл урлаг

CRI

    Казак vндэстний ардын аман зохиол нь яруу найраг, vлгэр, зvйр цэцэн vг зэрэг олон тєрєл зvйлээс бvрддэг бєгєєл тvvний зонхилох нь ам дамжин уламжлагдаж ирсэн байна.

    Ардын уран бvтээлvvдийг цуглуулан эмхтгэж дуулсан дуучин "Акэнь" бол казакчуудын хайр хvндэтгэлийг хvлээсэн хvн юм. Казакчууд бол дууч шvлэгч vндэстэн юм. Тэдний баяр ёслолын ажиллага бvхэн нь дуу шvлэгтэй салшгvй холбоотой байдаг. "Салихай болон Саман", "Аркалэк баатар" зэрэг туульс бол казак vндэстний нэрт тууль болно. Ардын аман vлгэр нь домог, хууч яриа, аж байдлын vлгэр болон амьтны vлгэр зэрэг тєрєлд хуваагдаг бєгєєд тэдгээрийн дотроос нийтэд нэлээд дэлгэрсэн нь "Усар хааны агь", "Цэцэн ухаант гуталчин" зэрэг болно.

    Казак vндэстний гар урлал дvрслэх урлаг маш их хєгжсєн юм. Казак бvсгvйчvvд эсгий гэр, олон зvйлийн эсгий бvтээгдэхvvн, ноосон нэхмэл бvтээгдэхvvн хийх болон хувцас хунар оёход сайн байдаг ба эрэгтэйчvvд нь модон сав, тємєр сав болон ясан сав хийхэд мэргэшсэн байдаг. Алт мєнгє, хаш чулуугаар урлагийн єндєр тєвшинд зvйл бvрийн гоёл чимэглэлийн эдлэл хийж чаддаг байна.

    Казак vндэстэн хєгжим их сонирхдог, тэд бол дууч бvжигч vндэстэн юм. Казакчуудын бvжиг нь хєнгєн шаламгай байдаг бєгєєд бvжиглэхэд "Домбор" хэмээх vндэстний нэрт хєгжмийн зэмсгээр хавсаргадаг байна. "Домбор" нь хоёр утаст хєгжмийн зэмсэг болох ба тvvнээр олон зvйлийн яруу сайхан хєгжим хєгжимдэж болдог юм.

    Ард нийтийн чанартай баяр цэнгvvн болон биеийн тамир спортын тєрєл нь охид хvвгvvдийн наргиан, морин дээр ишиг булаалдах, морь уралдах, морин дээр хvч сорих зэрэг бий. "Охид хvвгvvдийн наргиан" бол залуу хvмvvсийн хамгийн их сонирхдог баяр цэнгvvний ажиллага юм. Уг баяр цэнгvvн эхлэхэд морьтой охид хvвгvvд хос хосоор тогтсон газар руу аажимхан одно. Залуу хvv нь хайрлаж дурласан охинтойгоо алиалж тоглож болох боловч охин нь уурлаж болохгvй байдаг. Харин тогтсон газартаа хvрснийхээ даргаа тэндээс гэдрэг буцах vед залуугаас "хариу авахын" тєлєє, охин нь залууг туун дашуурдаж болох боловч, залуу нь зугтахаас бус ямар нэгэн хариу гаргаж болдоггvй юм. Иймэрхvv сонирхолтой баяр цэнгvvний ажиллага нь олонхи байдалд тэд хоёрыг хайр сэтгэлгээтэй болгодог байна.

    Казакчууд лалын шашин шvтдэг. Номлол жаяг нь лалын шашин шvтдэг бусад vндэстнvvдтэйгээ ихэвчлэн адил. Гэвч єєрийх нь євєрмєц онцлог гэвэл: шашны аймгууд хоорондоо сєргєлдєн тэмцэл хийдэггvй. Тариа тарьдаг цєєнх хvмvvс нь мєргєлийн сvмд хамтаар мєргєл vйлдэхээс биш нvvдэлчин малчид нь мєргєлийн сvмгvй болохоор айл єрхєєрєє дангаараа гэр байшинд буюу хєдєє гадаа дурын нэг газартаа мєргєл хийдэг байна. Шашны ахлагч Маураа гэж байдаг,тэрээр шашныхаа бvх ажлыг хариуцаж бас хvн арддаа ном уншиж єгдєг.