• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-19 16:18:52    
Хань vндэстний соёл урлаг

CRI

    Хань vндэстэн тvvхэн дээрээ ил тод онцлог бvхий гэрэл цацрангуй соёл урлагийн нандин єв санг бvтээсэн билээ. Археологийн судаллагаа шинжилгээний дvнгээс vзвэл, Хань vндэстний vсэг бичиг 5000 гаруй жилийн тvvхтэй болсон бєгєєд бичиг дурсгалын зvйл нь ч тун баялаг байдаг юм.

    Хань vндэстэн хэдэн мянган жилийн хєгжлийн явцдаа улс тєр, цэрийн vйл хэрэг, философи, эдийн засаг, тvvхийн ухаан, байгалийн шинжлэх ухаан, уран зохиол, урлаг зэрэг олон салбарт алс хэтийн нєлєє бvхий нэрт хvмvvс болон сонгодог бvтээл олноор тєрєн гарсан байна. Чуньчю Байлдаант улсын vеийн философи болон эрдэм шинжилгээны олон урсгал бvлгийн амжилт бvтээлvvдийг Эртний Грекийн соёл иргэншилтэй зэрэгцvvлэн vзэж болно. Тухайн vед Кунзи, Мэнзи болон Мозиэр тєлєєлєгч болгосон гурван том философийн урсгал бvлэг бvрэлдэж, олон эрдэмтэн мэргэд эрдэм шинжилгээний ажлыг чєлєєлтэй єрнvvлсэн хєгжлийн шинэ байдал тєлєвшин тогтсон юм.

    Хань улсын Уди хааны vе гэхэд "олон урсгал бvлгийг цуцлан, бичгийн сургалыг эрхэмлэх" бодлого хэрэгжvvлснээр Кунзи, Мэнзиэр тєлєєлєгч болгосон бичгийн сургалтны номлол нь тєв ёсны сургал болж, Хань vндэстний философи болон соёлыг 2000 гаруй жил ноёрхсон байлаа. Yvний зэрэгцээ, цэргийн vйл хэргийн талаар аль эрт Чуньчю Байлдаант улсын сvvлчийн vед "Суньзийн цэргийн байлдах аргын бичиг" гэсэн цэрэг дайны арга тактикийн нэрт бvтээл туурвин зохиогдсон билээ. Байгалийн шинжлэх ухааны талаар зурхайн ухаан болон матматикийн ололт амжилт нь хvмvvсийн анхарлыг татсаар ирсэн бєгєєд Занхэн, Зучунзи нарын зэрэг дэлхий нийтийн хэмжээний соёлын нэрт зvтгэлтэн тєрєн гарсан юм.

    Уран зохиолд яруу найраг болон найрууллын зохиол бvтээл давуу байр суурь эзэлж, нэрт зохиолч болон урлагийн дээд тєвшинд хvрсэн маш олон цолглрон гарчээ. Харин vргэлжилсэн vгийн зохиол нь Мин Чин улсын vед маш их хєгжсєн бєгєєд тэр vед "Гурван улсын vлгэр", "Баруунш зорчон тэмдэглэл", "Хvйтэн уулын бичиг", "Бичгийн мэргэдийн сул шастар", "Ляо зай зи и бичиг" зэрэг нэрт бvтээлvvд зохиогдсон байв.

    Уран зураг, уран бичлэг, дvрслэх урлаг, хєгжим, бvжиг, си жvжиг болон дуурь зэрэг талаар ч дотоод гадаадад алдаршсан уран бvтээлчид тєрєн гарсан билээ. Урт удаан тvvхэн хєгжлийн явцдаа Хань vндэстний ард тvмэн бусад vндэстний шилдэг зvйлvvдээс суралцаж, єєрийнхєє євєрмєц онцлог бvхий соёл урлагийн хэв шинжийг бvрдvvлсэн байна.

    Хань vндэстэн эрт язгуураасаа аль бvхнээ тєрєл бvрийн шашин шvтлэгтээ залбиран даатгадаг байлаа. Хувь тєєрєгтєє бишрэн сvсэглэх євєг дээдсээ бишрэн хvндэтгэх нь Хань vндэстний шашны vзэлтийн гол уламжлал юм. Бомбын шашин бол Хань vндэстний тvvхэнд бий болсон шашин шvтлэг бєгєєд эрт урьдын бєє удган ньЧинь улсын vеийн арш сахиулсны ид шидээс улбаатай ажээ. Yндсэн сvсэг номлол нь "дао" болох бєгєєд сансар орчлон арга билэг тvмэн бодис бvхнийг "дао"-гийн хувилгаан гэж vздэг. Бишрэн шvтэхvйн дээд тэнгэр нь "дао"-гийн хvмvvнчилсэн ариун богд болох бєгєєд vvнд ёс суртахууны эцэг тэнгэр бомбын сургаалтны vvдэгч Лууз багтаж байгаа юм. Энэ шашныг Хань vндэстний хэсэг бvлэг нь бишрэн шvтдэг. Хань улсын vеэс Буддын шашин католиг шашины Хиристос шашин зэрэг гаднын тєрєл бvрийн шашнууд удаа дараагаар нэвтрэн орж ирснээр мєн зарим хэсэг нь эдгээр шашныг шvтэж эхэлсэн байна.

    Ханьчууд олон сахиулсан болон євєг дээдсээ хvндлэн шvтдэг. "Бям"болон "Ням"гэж хоёр тєрлийн бєє байдаг. Бям нь ном уншин чєтгєрийг vлдээх зэрэг шашны томоохон ажиллагааг даргалжь Ням нь єлзийтэй байх эсэхийг мэргэлж бєєгийн ид шид болон євсєн эмээр євчин эмнэдэг. Ши шуан бань на, Лань цан зэрэг газрын Ханьчууд жил болгон айл тосгоныхоо бэлэг тэмдэг болсон "Лvн ба хаалга"- аа тахидаг. Буддын шашинь Хиристосын шашин Ханьчуудын нутагт уламжлагдан ирсэн боловч ихээр нєлєєлж чадсангvй.