Хэчжэ vндэстэн дуурийн урлаг, ардын аман зохиол, хєгжим болон дvрслэх урлагийн баялаг єв уламжлалтай байдаг юм. Тэдгээрийн дотроос хамгийн єргєн дэлгэрч, хvмvvсийн сонирхолыг хамгийн их татсан "Имакань" ﹙vлгэр гэсэг утгаатай vг﹚гэсэн бvтээл бол Хэчжэчvvдийн дунд vе улиран дуулагдсаар ирсэн дуурь болох бєгєєд тvvнд дуулах ярихыг хослуулсан чєлєєт хэлбэрээр тэнгэрийн олон сахиулсан буюу vндэстнийхээ мандал буурал, баатарчуудын vйл хэрэг болон янаг хайр зэргийг магтан дуулдаг байна. "Имакань" гэдэг энэ дуурийг дуулахад эрэгтэй эмэгтэй, хєгшин залуу, хvvхэд багачуул олон хvн оролцдог бєгєєд бас баясгалант хєгжим, хvvрнэл, гунигт аяс гэх зэрэг янз бvрийн арга дэм, хєгжмийн жимсэгvvд шаардагддаг.
Дуулахадаа сvvл холбодаг ба тvvнд хєгим хэрэлэхгvй байдаг. Иргэдийн дунд бас "Хули хэлэх" гэдэг нэг зvйлийн урлаг єргєнєєр уламжлалгдаж байдаг бєгєєд "Хули" нь vлгэр домог, хууч ярьяа зэргийн еранхий нэр юм. Тэр нь голцуу настайчуулаас хvvдvvдэд ярьж єгдєг анхний мэдлэг боловсрол хvртээх шинж бvхий баялаг агуулга, авсархан хэлбэртэй зvйлvvд юм.
Хэчжэ vндэстний хєгжим нь олон янзын байдаг бєгєєд тэдгээрийн дотроос "Зялинко", "Кэнэна" зэрэг нь хамгаас нэртэй байдаг билээ. "Зялинко" гэсэн дуу бол эх нутгийнхаа vзэмжит сайхан уул усаа магтан дуулсан уянгат дуу юм. "Кэнэна" гэсэг дууг олонхидоо эмэгтэйчvvд дуулдаг бєгєєд тvvнд загасчны дуу, янагийн дуу, хєрєєчний дуу зэрэг яруу тунгалаг олон хэлбэрийн дуунууд багтадаг байна. Хэчжэ vндэстэн "Кунканжи" ﹙аман товшуур хєгжим﹚гэдэг нэг зvйлийн євєрмєц хєгжмийн зэмсэгтэй байдаг. Тэр нь амандаа тааруулж, гараар чавхадан хєгжимдэг тємєр утас болон нимгэн ялтасаар хийсэн нэг зvйлийн жижигхэн хєгжмийн зэмсэг юм. Одоо энэ зэмсгээр хєгжимдэж чадах хvн тун цєєн болсон байна.
Хэчжэчvvдийн уламжлалт биеийн таимр спорт ч тун євєрмєц онцлогтой байдаг бєгєєд євсєн бємбєг сэрээдэх тэмцээн бол тэдгээрийн дотрохи нэг нь болно. Жил бvрийн хавар намрын vеэр 20 хэдэн залуу хоёр баг болон хуваагдаад, хvн бvр гартаа 2-3 метр урт нэг модон сэрээ барьж, урьдаар А багийн нэг таимрчин нь євсєн бємбєгийг Б баг уруу дээш шидэхэд Б багийн тамирчид сэрээгээр євсєн бємбєгийг сэрээдснээр тэмцээн эхлэнэ. Багийнхан бємбєгийг сэрээдэж чадвэл урагш 2 алхам дэвших бєгєєд сэрээдэж чадсангvй бол хойш 2 алхам ухарна. Ингээд дараагийн тэмцээн болж, Б баг нь А баг уруу євсєн бємбєг шидэж тоглодог бєгєєд олон оноо авсан нь ялагч болдог байна. vvнээс гадна, бас бєхийн барилдах, морь уралдах, завь уралдах, усанд сэлэх, мєсєнд гулгах, загас сэрээдэх, ууланд авирах, сур харвах зэрэг тэмцээний зvйлvvд байдаг.
Хэчжэ vндэстний зураг урлал маш их хєгжиж, залуу багачуулын хувцас хунар гудал малгай дээр болон хєнжил дэвсгэр, олвог зэрэг дээрээ элдэв угалз урладаг байна. Тvvний зарим нь загасан арьсыг янз бvрийн хээ зураг болгон хайчилж хувцасан дээрээ оёдог, зармийг нь давуун дээр зураг зурж, торгон утсаар хээ угалз, эрвээхий, цэцэг навч зэргийг урладаг, зарим нь арьяатны арьс буюу давууг янз бvрийн хэлбэрээр нийлvvлж зvйгээд хvvхдийн хувцас буюу хєнжил дэвсгэр болгон оёдог байна.
Цаасан хайчилбар ч нэлээд хєгжиж, амьтан арьяатан, цэцэг навчис зэргийг урлан хайчилсан нь маш гоё уран нарийн байдаг. Уран зураг болон уран сийлмэлийн урлаг ч их хєгжиж, гэр ахуйн тавилга, аяга сав, хусан модны хальс буву vйсаар хийсэн хайрцаг зэрэг дээр зvйл бvрийн хээ угалз, цэцэг навч, арьяатан шувуу болон уул ус зэргийг урлан сийлсэн байдаг.
Хэчжэ vндэстэн эртнээсээ бєєг шvтэж тvмэн бодис онгодтой гэж итэгдэг. Бєєг онгодчилж онцгой ємсгєлєєр хувцасладаг. Тухайлбал, Бєєгийн оргой, дээл, хормогч, гутал, нолго зэрэг болно. Бєєлєхєд хоол цай архи дарсаар дайлахаас биш єртєг шан єгдєггvй. Чєлєєлєгдсєнєєс хойш Хэчжэ-чуудын шашны vзэл аяндаа намджээ.
|