Хотон vндэстний дотроос тvvхэн дээр маш олон гармагай зvтгэлтэн гарч, хятадын vндэстэнvvдын соёлын хєгжилд асар их хувь нэмэр оруулсан билээ. Жишээлбэл Юань улсын vеийн одон орон судлаач хотон эрдэмтэн Замалудин "Тvмэн жилийн хуанли" ﹙"Хуйхуйн хуанли" ч гэдэг﹚хэмээх ном туурвин бичсэн бєгєєд газар зvйн болон одон орон судлалын чиглэлээр долоон зvйлийн аппарат хэрэгсэл зохион бvтээжээ. Аловадин болон Исмайны судлан vйлдсэн механикийн аргаар чулуу шидэх vхэр бууг бас "Хуйхуй буу" гэдэг байсан бєгєєд тухайн vеийн нєхцєл байдалд асар их vvрэг гvйцэтгэсэн байв.
Барилгын мэргэжилтэн Ихэйдердин Юань улсын их нийслэл Дайду хотын зураг тєлєвлєгєєний ажилд оролцож барилгын ажлыг удирдан хийсэн байлаа. Мин улсын vеийн нэрт далайчин Зэнхэ 20 гаруй жилийн дотор олон хєлєг онгоц дайчлан долоон удаа баруунш аялаж, Азийн болон Африкийн 30 гаруй улс орноор айлчилж, хятад улс болон тэдгээр улс орон хоорондын найрамдал, эдийн засаг, соёлын солилцоог ахиулсан юм.
Хотончуудын дундаас бас нэрт сэтгэгч, улс тєрч, яруу найрагч, эрдэмтэн, зураач болон жvжигчин зэрэг тєрж гарсан байна. Хотон урчуудын хийсэн заан ясны сийлбэр, пааландсан чимэглэлийн сав, уран хатгамал, єнгєт дэнлvv, сийлбэрт тосго, хивс зэрэг уламжлалт гар урлалын бvтээгдэхvvн нь ч маш их алдаршсан байдаг.
"Хуа-эр"﹙цэцгvvд гэсэн vг﹚гэдэг дуу бол Ганьсу, Хєхнуур зэрэг нутгуудад єргєнєєр дэлгэрсэн ардын дуу юм. Уг дуу нь эрт дээр vед харанхуй хуучин нийгмийн ял гэмийг буруушаан шvмжилж, ирээдvйн сайн сайхан амьдралыг бэлэгдэж, хайр дурлалыг илтгээдэг байснаасаа одоо шинэ агуулгаар баяжин хєгжснєєр хотончуудын даашаал сонирхлыг нэн их татах болсон байна.
Хотончууд лалын шашин шvтдэг. Лалын шашны цорын ганц шvтээн нь Анлаа юм. Мухамед бол Анлаагийн элч мєн гэж шvтдэг. "уран судар"-ыг Анлаагийн "Айлдсан" ном гэж итэгдэг нь Орчлон ертєнцийн юм бvхнийг Анлаа "Бvтээсэн" гэж итэгдэг."Yхээд амьдардаг"нь "Эцсийн шvvлт"гэх зэргийг итэгдэг ажээ. Шашны ёсьшашны жаягийн тухай адил бус тайлбартай болохоор бишгvй олон шашны аймаг бий болсон байна. Эдгээр шашны аймгийг ноён байх дvрэмтэй болон ноён vл байх дvрэмтэй шашин гэж хоёр их тєрєл зvйлээр ялган хураангуйлж болно. Ноён байх дvрэмтэй шашны аймгийг Лалын номтон гэдэг. Тэд "Лалын эзэн"-ээ бишрэн шvтэж "Тэнгэрийн гал"-д мєргєл хийхээс гадна "Богд эх", "Ариун охин" жич Бон шашны тvрvvг хvндэтгэн шvтдэг. Энэ нь маш нууц ухаагдуунтай бєгєєд хvсэл хурьцлыг тэвчих vзлийн єнгє аястай юм. Лалын шашин нь хотон vндэстний бvрэлдэн хєгжих явцад асар их vvрэг гvйцэтгэсэн байна.
|