• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-19 16:29:08    
Цзино vндэстний соёл урлаг

CRI

    Цзино vндэстэн тууль, vлгэр домог, хууч ярианы баялаг єв сантай байдаг юм. Ардын аман vлгэр болон хууч ярианы агуулгын зонхилох нь vндэстний vvсэл гарал, нутаг сэлгэсэн аяны зам шугам, vндэстний тvvх, эсэргvvцэл тэмцэл, vйлдвэрлэл амьдрал, гэрлэлтийн зан vйл зэргийг хамрсан байдаг билээ. Тvvний дотроос "Бяцхан Бэйамо--Газар дэлхийг бvтээсэн эхийн тухай домог", "Махэй болон Маню", "Тэбатцянь--Өвєг дээдсийн нутаг", "Апушосюе", "Нохой болон буудайн vр", "Хувилган хутга", "Цэлитусы болон Сишуанпяо", "Сяньшидо" зэрэг бол тєлєєхєх чанар бvхий бvтээлvvд болно.

    Цзино vндэстний ард тvмэн дуу бvжигт авьяслаг байдаг. Тэд багаасаа их олон дуу суррдаг болохоор том болсныхаа дараа тэдний олонхи нь ая дууг хэжээ ч гэсэн чєлєєтэй зохиож дуулж чаддаг байна. Баяр дурсгалын томоохон арга хэмжжэ болох бvр цзиночууд дуу дуулцгааж, яруу сайхан эгшиглэнгийн дунд шєнєжин цэнгэж наргидаг юм.

    Цзиночуудын vхрийн арьсан хэнгэргэн бvжиг бол хамгийн онцлог vндэстний бvжиг нь болно. Хєгжмийн зэмсэгт нь vхрийн арьсан хэнгэргэн бvжиг, аман хуур, хоёр хvхтэй битулу хэмээх бишгvvр зэрэг бий. Yхрийн арьсан том хэнгэрэг бол цзино vндэстний євєрмєц онцлог бvхий уламжлалт хєгжмийн зэмсэг юм. Yvнээс гадна бас долоон хэсэг хvндэй хулсаар бvрдсэн "Чикэ" хэмээх хєгжмийн зэмсэг бол мєн онцлог хєгжмийн зэмсгvvдийнх нь нэг нь болно. Тэр нь нийтээр ав хийж хээрийн хишиг хvртсний дараа тvр хэрэглэхэд зориулан vйлдсэн хєгжмийн зэмсэг юм. Хvмvvс энэ хєгжмийн зэмсгийн дууг сонсвол анчид ганзага хоосонгvй байгааг ойлгодог байна.

    Цзиночууд гар урлалын єндєр ур мэргэшилтэй байдаг. Тэд хулсын нимгэлж, янз бvрийн хэлбэр дvрс, хээ угалз бvхий тамхины хайрцаг, зvvний хайрцаг, хоолны сав зэрэг єдєр дутмын эдлэл хэрэгслийн зvйлvvдийг маш гоё сvлжиж чаддаг байна. Цзино бvсгvйчvvдийн нэхсэн "Каньдобу" хэмээх нэг зvйлийн давуу нь эдлэгээ сайтай байдаг учраас тэр нь хvмvvсийн сонирходог хувцасны гол материал болдог юм.

    Цзиночууд хєл нурууны архаг, vе гишvvний vрэвсэл зэрэг євчнийг эмчлэн засдаг эмтэй архийг олон зvйлийн эмийн ургамалаар чанарын єндєр тєвшинд хийж чаддаг байна.

    Цзиночууд голцуу тvмэн бодисыг сvг сvнстэй гэж шvтэн євєг дээдсээ бишрэн хvндэлдэг. Тэдний дотор "Бv ла бао" буюу "Мє пи" гэсэн хоёр янзын бєє байдаг. Мє пи нь зєвхєн тахиа гахай нядалж чєтгєр тахих л эрхтэй, харин Бv ла бао нь Yхэр нядлах ёслолыг даргалдаг. Бv ла баогийн бєєлєх эрдэм нь Мє пигээс давамгай байж євєрмєц мэргэлэх ид шидтэй байдаг. Энэ хоёр тєрлийн бєє нь балар эртний шашны ажиллагааг сайн мэддэг бєгєєд бєєлєх эмчлэхийг зэргээр хийж євсєн эмээр євчин засдаг. Шашны ажиллагаа нь хvмvvсийн vйлдвэрлэл, аж амьдралтай нь нягт холбоотой юм.