• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-19 16:31:55    
Цзин vндэстний соёл урлаг

CRI

    Цзин vндэстний ард иргэд тvvхэн хөгжлийн явцдаа vндэстнийхээ онцлог бvхий соёл урлагийн баялаг өв уламжлалыг бvтээсэн юм. Феодал ноёлогч анги болон феодлын ёс журмын харгис хэрцгий мөн чанарыг илчилж, цэвэр ариун хайр дурлал, эх оронч vзэл санааг магтан өгvvлсэн "Их ван Цзэньхай", "Тяньтоугун", "Сунцзэнь болон Цэньцзюйхуа" зэрэг vлгэр домог бол ардын дунд өргөнөөр уламжлагдсан аман зохиол юм. Цзин vндэстний ардын аман зохиол нь баялаг агуулгатай байдаг бөгөөд яруу найргийн зохиол нь цзин vндэстний аман зохиолд чухал байр эзэлдэг байна.

    Цзин vндэстний ард тvмэн дуу дуулахад маш авьяслаг байдаг бөгөөд тэдний дууны зохилох нь асуух хариулах хэлбэрээр эрэгтэй эмэгтэйн хослон дуулдаг харилцаа дуунууд байдаг юм. Цзин vндэстний дуу нь гуч гаруй төрлийнх байдаг бөгөөд тvvнд хайрын дуу, хурим найрын дуу, загасчны дуу, vлгэрт дуу зэрэг олон төрөл зvйл багтдаг байна. Загас агнахаар далайд гарах буюу загас агнаад буцаж ирхэх vедээ хvмvvс эгшиг дуугаараа баярласан сэтгэлгээгээ илтгэдэг билээ. Цзин vндэстний ардын дуу нь урт айзам, намхан эгшигтэй, дуу хэмнэлийн соливчил ихтэй байдгаараа онцлог юм.

    Уламжлалт бvжигт "Цэцэгт шийдмийн бvжиг", "Далайчдын бvжиг" зэрэг бий. Эдгээр бvжгийг бvжиглэхэд дуулж хавсардаг байна. Бvжиг бvжиглэхдээ цзин vндэстний охидууд цаган хантааз, хар өнгийн өмөд өмөсч, тавагтай асаж бий лааг толгой дээрээ тавих буюу гартаа бариж, хэнгэргэн дууны аясыг даган бvжиглэдэг юм.

    Цзин vндэстний уламжлалт жvжигт нь ардын аман vлгэрээс сэдэвлэсэн "Руаньюаньлун эрэлхэг баатарлагаар дайсныг дарсан нь", "Зуучийг хvлээсэн нь" зэрэг vндэстний онцлог бvхий жvжгvvд бий. Хөгжмийн зэмсэгт нь ганц утаст хуур, шудрага, хоёр утаст хуур, лимбэ, харанга, хэнгэрэг зэрэг байдаг бөгөөд ганц утаст хуур бол цзин vндэстэнд л байдаг өвөрмөц хөгжмийн зэтсэг юм. Цзинчvvд жижиг нимгэн хулсаар энэ хуурын утасыг чавхдаж, яруу сайхан онцлог хөгжим хөгжимддэг байна.

    Цзинчууд голцуу бомбын шашин шvтэх бєгєєд буддын шашин болон бєєгийн ид шидийн єнгє аяс ч байх юм билээ. Цєєнх нь бас Католиг шашин шvтдэг. Шашны ажиллагаа хийгчид нь номын багш болон тодорсон хvмvvс байдаг. Тосгон болгонд гурав дєрвєн номын багшь тав зургаа буюу тvvнээс олон тодорсон хvмvvс байдаг. Хєдєєлvvлэх, оршуулах явдалд номын багш залж мацаг барихаас гадна тодорсон хvмvvсийг залж гай барцдаа vлдэн зайлуулж элбэг ургац авахад залбиран даатгадаг. євєг дээдсээ хvндлэн олон шvтээнд сvсгэлдэг. Сvсэглэх шvтээний дийлэнх нь далай тэнгистэй холбоотой байдаг.