• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-19 16:35:34    
Цзинпо vндэстний соёл урлаг

CRI

    Цзинпо vндэстэн бол ардын аман зохиолын баялаг єв уламжлалтай vндэстэн бєгєєд аман зохиол нь тэдний уран зохиолын тvvхэнд онцгой байр эзэлдэг байна. Цзинпо vндэстний аман зохиолд цзинпочvvдийн vvсэл гарал, нутаг сэлгэн нvvдэлсэн тvvхийг харуулсан найраглал, цзинплчvvдийн ажил амьдралыг тусгасан домог, ёгт vлгэр, зvйр цэцэн vг, оньсого таавар зэрэг олон тєрєл зvйлийнх байдаг. Тvvхэт домог, vлгэр зэрэг нь хєгжимтэй нэгдсэн хэлбэрээр илрэх нь олон дохиолддог бєгєєд vг аяс нь яруу сонсголонтой, ярихын хамт дуулдаг болохоор тун сонирхолтой байдаг билээ. Хайр дурлалын дуу нь агуулга єргєн, хэлбэр шинэлэг, илтгэмж цовоолог, уран сэтгэмж ихтэй байдаг ба аман зохиолын тvvхэнд жинтэй байр эзэлдэг байна.

    Цзинпочvvд дуу хєгжмийг маш сонирхдог, тэдний хєгжмийн зэмсэгт нь модон хэнгэрэг, эврэн бvрээ, бишгvvр, саньби﹙найрал хєжмийн зэмсэг﹚, зааны хєлєн хэнгэрэг, аман хуур, харанга, цан, жижиг шудрага зэрэг бий. Цзинпочvvд нийтийн бvжиг бvжиглэхэд авьяслаг байдаг бєгєєд тvvнийг бvжиглэхэд эрэгтэй эмэгтэй хєгшин залуу хvvхэд багачуул ялгалгvй бvгдээр оролцдог байна. Бvжиг нь баяр наадмын, тахил тайлгын болон шоу цнэгvvний гэсэн гурван тєрлийнх байдаг.

    Шинэ байшин барисан, дайн дулалдаанд ялсан зэрэг томоохон vйл явдал болсон vед цзинпочvvд тэмдэглэх баяр ёслолын арга хэмжээ зохиож бvжиглэн наргидаг байна. "Мудай" хэмээх дээд шvтэнийг тахих буюу буурал настад нас барсны дараа ёслол vйлдэх vед тахилгын бvжиг бvжиглэдэг бєгєєд vйлдвэрлэл хєдєлмєрийн амралт цагаараа буюу баярын vеэр шоу цнгvvний бvжиг бvжиглэдэг юм.

    Нийт олноор оролцдог явдал нь цзинпо vндэстний бvжгийн онцлог болно. Ийм нийтийн бvжиг бvжиглэхэд заримдаа мянган хvн оролцдог, тvvний дотор 60 гаруй насны бууралчууд байдгаас гадна бас 10 наснаас доошхи хvvхэдvvд ч байдаг бєгєєд шєнєжин бvжиглэж цэнгэцгээдэг байна. "Муно"﹙нийтийн бvжиг гэсэн vг﹚хэмээх зан vйлтэй холбоо бvхий ажиллагаа нь цзинпо vндэстний жилд нэг удаа болдог єргєн их баяр наадам болон хєгжсєн байлаа. "Муногийн нийтийн бvжиг" бол хэдэн мянган хvн хамтаар оролцдог єргєн их бvжгийн наадам болох бєгєєд тvvнийг модон хэнгэргийн хавсарлагатайгаар урлагийн нэлээд єндєр тєвшинд бvжиглэдэг байна.

    Цзинпо vндэстний эрэгтэйчvvд нь сэлмэн эрдэмд мэргэшсэн хvмvvс бєгєєд байнга сэлмэн эрдм vзvvлэн тоглодог юм.

    Эмэгтэйчvvд нь нэхэх сvлжихэд гаршиж олон зvйлийн хээ зураг урлан нэхэж чаддаг байна. Тэдний нэхдэг зургуудын зонхилох нь амьтан араатан байдаг бєгєєд тэр нь хурц гоё єнгє, уран нарийн бvтэцтэй байдаг билээ. Нэхмэл давуу нь vндэстний ил тод онцлог бvхий євєрмєц хэлбэр маягийн хээ угалзтай байдаг юм.

    Цзиндочvvдийн урласан олон зvйлийн мєнгєн эдлэлvvд нь урлагийн маш єндєр тєвшинд хvрсэн бvтээлvvд байдаг билээ.

    Цзиндочvvд нийтээрээ тvмэн бодис сvг сvнстэй гэсэн балар эртний олон сахиулсант шашинд итгэн чєтгєрийн сvнс нь хvн ардад аз жаргал гай гамшиг авчирч єгдєг гэж vзээд тахилга vйлдэх нь Цзиндочvvдийн нутагт их дэлгэрчээ. Бєє нь чєтгєр тахихаас гадна бас хvмvvст євчин vзэж єгдєг. Тахилга хийх нь ноёны сvмыг тахих шинэ будаа тариа идэх vр тариагаа хураах гээд ихэвчлэн тариалангийн vйлдвэрлэлтэйгээ холбоотой байдаг. Цєєнх Цзиндочvvд Хиристосын шашин шvтдэг. дай vндэстэнтэй хєрш зэргэлдээ байгаа Цзиндочvvд бага хєлгєний Буддын шашин шvтдэг.