Киргиз vндэстэн соёл урлагийн шилдэг єв уламжлалтай байдаг бєгєєд ардын дунд яруу найраг, хєгжим, хууч яриа, vлгэр, домог, ёгт vлгэр болон дvрслэх урлаг зэрэг олон тєрлийн уран бvтээлvvд уламжлагдаж ирсэн байна.
Киргиз vндэстний ардын аман зохиол ялангуяа яруу найргийн зохиолыг хvмvvс тун их сонирхдог юм. Киргизчуудын хамгийн нэртэй тууль бол "Манас" болно. "Манас" нь тvvхийн том бичиг, эртний киргисчуудын нэвтэрхий толь блох тэдvйгvй, бас дэлхий нийтийн анхарлыг татсан ардын аман зохиолын аврага бvтээл юм. Уг тууль нь vзэл санаа урлагийн нэлээд єндєр тєвшинд хvрч, хятадын урлагийн санд гэрэл гялбаа нэмсэн билээ. Хоёр зуун мянга гаруй мєр шvлгээс бvрдсэн "Манас" нь анх эхэндээ vсэг бичигт тэмдэглэгдээгvйгээр "Манасч" нарын ам дамжин vеийн vед уламжлагдаж ирсэн юм. Одоо энэ тууль нь хятад хэлнээ орчуулагдсан бєгєєд бас орос, англи, герман, франц зэрэг олон зvйлийн харь хэлнээ орчуулагдаж, ардын аман зохиолын гайхамшиг хэмээн алдаршижээ.
Ардын хєгжмийн зэмсэгт нь "Озикаомз" гэх vлээвэр хєгжим, "Кэяк" гэх хоёр утаст хуур, "Памиркомз" гэх шанз хєгжим, "Чойор" гэх линбэ зэрэг олон тєрєл зvйлийн зэмсэг байдаг. "Комз" гэх шанзын хєгжим бол киргизчуудын чавхадаж хєгжимддэг нэг зvйлийн євєрмєц хєгжмийн зэмсэг болох бєгєєд тvvгээр уул усны єнгє vзэмж болон агтын тvвэргээний хєгжєєнт байдлыг харуулсан олон зvйлийн хєгжмийн эгшиг гаргаж болдог байна. "Урмайкийн бvжиг", "Тал дунд дэхь хоёр сарнай", "Памирын хавар" зэрэг vднстний бvжгvvд нь хурц цовоолог, уяхан дєлгєєн байдаг бєгєєд тал нутгийн онцлог байдлыг харуулсан байдаг юм.
Киргиз vндэстний дvрслэх урлаг нь агуулга баялаг, тєрєл зvйл олон, амьд дvрслэг, ил тод vндэстний онцлогтой байдаг. Киргиз vндэстний уламжлалт гар урлагт нь уран хатгамал хатгах, сийлбэр сийлэх, алт мєнгєн гоёл чимэглэлийн эдлэл vйлдэх зэрэг бий. Морь уралдах, морин дээр ишиг булаалдах, бєх барилдах, морин дээр хvч сорих, охид хєвгvvдийн наргиан зэрэг уламжлалт баяр цэнгvvн болон биеийн тамир спортын тєрлvvдтэй бєгєєд тэдгээр нь бvр малжих нутгийн амьдрал ахуйн онцлог шинжийг хадгаласан байдаг билээ.
Киргизчууд голцуу лалын шашин шvтдэг. Лалын шашны номлол жаяг болон тєрєл бvрийн шашны ёслолын талаар лалын шашин шvтдэг бусад vндэстэнтэйгээ vндсэндээ адил юм. Шинь жиан уйгурын Э мин сянь Хэй лvн жиан мужын Фv юй сяны хэсэг киргизчууд ламын шашин шvтдэг. Фv юй сяны цєєнх киргизчууд бас бєєгийн шашин шvтдэг байна.
|