• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-22 14:53:17    
Ли vндэстний соёл урлаг

CRI

    Ли vндэстэн бол соёл урлагийн баялаг єв уламжлалтай vндэстэн юм. Ли vндэстний уран зохиолд ардын аман зохиол зонхилох байр эзэлдэг бєгєєд ардын аман зохиолд нь ардын дуу, vлгэр домог, хууч яриа, зvйр цэцэн vг, оньсого таавар зэрэг олон тєрлийн бvтээл байдаг билээ. Аман зохиолын эдгээр бvтээлvvд нь ил тод ардач чанар, vндэстний онцлогтой юм. "Yер буудгийн тухай vлгэр", "Хулуу ногоо", "Аврага хvчтэн", "Тэнгэрийн нохой", "Таван охин болон аврага могой" зэрэг vлгэр нь ардын дунд маш єргєн дархан дэлгэрсэн байдаг.

    Ли vндэстэн бол дуу бvжигт авьяслаг vндэстэн юм. Ийм ч учраас дуу дуулах явдал нь ли vндэстний ард иргэдийн амьдралын чухал бvрэлдэхvvн болсон байгаа юм. Ли vндэстний эрэгтэй эмэгтэй хєгшин залуу ялгалгvй бараг бvхнээрээ дуу дуулж чаддаг, тэд ардын дуугаар бодол сэтгэлгээ илтгэдэг бєгєєд дууных нь олонхи нь тухайн vеийн байдалд зориулан зохиож дуулдаг дуунууд байдаг юм. Ялангуяа баяр наадмын єдрvvдэд дууны наадам бол дутагдаж болшгvй баяр цэнгvvний арга хэмжээнvvдийн нэг нь болдог ба ийм найр наадам нь байнга єдєр шєнєгvй vргэлжлэн явагддаг байна. Ли vндэстний ардын дуунд хайрын дуу зонхилох байр эзэлдэг байна. Yvнээс гадна бас хєдєлмєрийн дуу, хуримын ёслолын дуу, магтаал дуу зэрэг vндэстний онцлог бvхий олон дуу бий.

    Ардын дуу нь уяхан цовоолог хєг хєгжимтэй байж, Ли vндэстний ард тvмний асвар цайлган, єєдрєг сайхан зан чанарыг харуулсан байдаг юм. "Хос сэлмэн бvжиг", "Тvлш тvvх бvжиг" зэрэг нь маш их vндэстний онцлог бvхий бvжиг юм. Ардын хєгжмийн зэтсэгт нь vлээвар зэмсэг гол болж байдаг бєгєєд тvvнийг гоцлол буюу найрлын аль ч хэлбэрээр хєгжимдэж бvр болох юм.

    Уламжлалт хєгжмийн зэмсэгт нь аман хуур, хамрын хуур, багласан бишгvvр, уст бишгvvр зэрэг бий. Хамрын бишгvvрийг нэг vет хулсаар хийж, хамраар хєгжимддэг байна. Энэ хєгжмийн зэмсгээр хєгжимдсєн хєгжим нь нам зєлєєн дуулддаг юм. Аман хуурыг личvvд нимгэн гуулин хавтас болон хулсаар хийдэг бєгєєд энэ зэмсгээр хєгжимдсэн хєгжим нь яруу сонсголонтой байдаг болохоор залуучууд тvvнийг тун сонирходог байна. Уст бишгvvрээр хєгжимдсэн хєгжим нь хамрын бишгvvрийнхийг бодвол яухан тунгалаг, хvнгэнэм цээлхэн байдаг билээ.

    Ли vндэстний бvсгvйчvvд бол нэхэх сvлжиж єндєр ур мэргэшилтэй хvмvvс юм. Тэд уламжлалт ур технолонийн аргаар араатан амьтан, жигvvртэн шувуу, цэцэг навчис зэрэг олон тєрлийн адил бус хээ зура бvхий гоё єнгєтэй энгэрэвч, толгойн ороолт зэргийг урлагийн єндєр тєвшинд нэхэж чаддаг юм.

    Ихэнх нутгийнхан нь євєг дээдсээ шvтэхээр гол болгож их байгалийг ч шvтэж байх бєгєєд тахианы яс єндєг зэргээр тєлєг vзэж мэргэлэх нь ч их дэлгэрсэн байна. Зарим газар нь бас онгод шvтэж байсан ул мєр vлдсэн байна. Хvмvvс євчилбєл дээдсийн сvнс уулын сахиулсан адалж байна гэж vзээдь "Бомб" залж мал нядлан vлдэн зайлуулдаг. Бомбын шашин нь Личуудын дунд зохих нєлєєтэй юм. Сvvлийн vеэс Цєєнх хvмvvс Хиристосын шашин шvтэж байна.