Лису vндэстний ардын аман зохиол нь vндэстний онцлог ихтэй бєгєєд маш их нєлєєлєх хvчинтэй байдаг юм. Лису vндэстний аман зохиолд нь голцуу домог vлгэр, хууч яриа, яруу найраг, ёгт vлгэр, зvйр цэцэн vг зэрэг тєрєл зvйлvvд байдаг. "Сав ертєнц тогтсон нь", "Бидний євєг дээдэс" зэрэг домог vлгэр болон хууч яриа нь лису vндэстний балараг vеийн тvvхийг судлахад ховор нандин баримт хэрэглэгдэхvvн болдог юм. Лису vндэстний яруу найраг нь айзам цохилготой, мєр тэгш байхыг маш их анхарахын зэргэцээ бас зарим хоёрдмал утгатай vг єгvvлбэрт vзэл бодлоо шууд шулуунаар илтгэх биш, харин далд санааг давхар агуулсан vгээр яруу сайхан илтгэдэг нь лису vндэстний яруу найргийн хамгийн онцлог зvйл болно.
Лису vндэстэн харилцаа дууг тун сонирходог, тэд "давсгvй хоол идэж болох боловч, дуу дуулахгvй байж болохгvй" гэж хэлдэг юм. Хаа лису vндэстэн байвал тэнд дуу эгшиглэж байдаг гэж хэлж болно. Лисучууд ажил хєдєлмєр буюу хурим найр хийхдээ бvр дуу дуулдаг бєгєєд зарга буюу зєрчил мєргєлдєєнийг ч байнга дуу дуулах хэлбэрээр зохицуулдаг байна. Лису vндэстний дууны зонхилох нь найраглалын буюу ардын дууны хэлбэрээр зохиож дуулдаг, олон зvйлийн хєг айзамтай, эгэл борогжуун vг хэллэг бvхий дуунууд байдаг бєгєєд тvvнийг дотор нь vйлдвэрлэлийн дуу, гэрлэлтээс зугтаах дуу, ан агнуурын дуу, байшин мялаах дуу, зарга хєєх дуу зэрэг арав гаруй тєрєл зvйлд ангилан vзэж болдог юм.
Лису vндэстний бvжиг нь vндэстний ил тод євєрмєц онцлог шинжтэй байдаг ба тvvний зарим нь амьтан араатны хєдєлгєєнийг дууриасан бол, зарим нь vйлдвэрлэл амьдрлын байдлыг илтгэсэн байдаг. Бvжиг нь олонхидоо нийтийн бvжгийн хэлбэртэй байдаг ба бvжгийн хєдєлгєєн нь шалмаг шуурхай мєртєє хувиралт ихтэй байдгаараа онцлог юм.
Хєгжмийн зэмсэгт нь пипа, аман хуур, хуучир болон хулсан бишгvvр зэрэг бий. Лису vндэстний охид хєвгvvд бас модны навчаар хєгжмийн зэмсэг болгон хєгжимдєхийг маш сонирходог юм. Тэд ажил хєдєлмєрийнхєє амралт чєлєєт цагаар гарын аяар модны навч дасдаж аваад, яруу тунгалаг хєгжмууд зохион хєгжимдэж суудаг байна.
Нvжиан мєрний нутаг дахь Лисуучууд их байгалийг шvтэж тvмэн бодис сvг сvнстэй гэж итгэдэг. дотор газрын Лисуучуудын дийлэнх нь євєг дээдсээ хvндлэн шvтдэг. Дотор газрын болон хил хязгаарын Лисуучууд цємєєрєє оршуулж хєдєєлєх баяр дурсгал болох євчин vзvvлэхдээ бєє ( Лису vндэстний хэлээр "Ни па","Ни гv па" гэдэг) залж мал нядлан тєлєг vзvvлдэг. Цєєнх Лисуучууд бас Хиристосын шашин болон Католиг шашин шvтдэг.
|