• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-22 14:57:13    
Лоба vндэстний соёл урлаг

CRI

    Лоба vндэстэн ардын домог, хууч яариа, vлгэр, зvйр цэцэн vг болон оньсого зэрэг аман зохиолын тєрєл зvйлийн маш баялаг єв сантай юм. Лоба vндэстний уран зохиолын эртний хэлбэр болох домгийн зохиолууд нь лобачуудын тvvхтэй болсноос нааших амьдрал vйлдвэрлэлийн єєрчлєлт хєгжлийн байдлыг харуулсан байдаг.

    Лоба vндэстэн бас євєрмєц онцлог бvхий урт туульсын зохиолуудтай байдаг бєгєєд тэдгээрийн доторхи тєлєєлєх чанартай бvтээл нь Богал аймгийн "Сав ертєнц тогтсон нь" гэсэн зохиол болно. Зvйр цэцэн vг болон оньсого бол лоба vндэстний ард тvмний амьдрал vйлдвэрлэлийн туршлага болон оюун билгийн охь содон болсон зvйл юм.

    Лоба vндэстэн мєн ч дууч бvжигч vндэстэн юм. Тэдний уламжлалт дуу хєгжмийн дотор "Зязинь" гэдэг ардын эртний дуу нь хамгаас алдартай байдаг билээ. Yvнээс гадна, олон аймаг бvлэгvvд нь ч єєр єєрийн євєрмєц онцлог бvхий дуу хєгжим болон яруу сайхан хайрын дуунуудтай байдаг юм. Лобачуудын ардын дуу нь баялаг агуулгатай зохиомол дуу юм. Тэдний бvжиг нь идлэг жавхалаг, цовоо дэгжин онцлог их байдаг.

    Ардын хєгжимд нь аман чавхдас, лимбэ, бишгvvр, хоёр утаст хуур зэрэг бий. Хулсан эдлэл, тэнзэн эдлэл зэрэг бол тэдний гар урлалын гол бvтээгдэхvvн болох бєгєєд шуумал сийлбэрvvд нь ч маш онцлог байдаг билээ.

    Лобачууд тvмэн бодисыг сvг сvнстэй гэсэн балар эртний шашныг шvтдэг. Шашны vйл гvйцэтгэгч нь ажил хєдєлмєртєє байнга оролцож байгаа иргэдийн бєє нар юм. Нvгэл буян зовлон жаргал сэжиг ажиг маргах зєвших зэрэг талаар тєлєг орхиж мэргэлэх нь vлэмж. Аливаа санаандгvй хэрэг явдал бvхнийг буг чєтгєр vйлдэж байна, заавал мал нядлан тахилга хийж гай барцдаас зайлахаар залбиран даатгах хэрэгтэй гэж vздэг. Баяр бэлэвсрэл, хурим найр,гэр байшин барих, гадагш гарах,тариа тариханд гарах зэрэг хэрэг явдал болбол урьдаар єлзийтэй болох эсэхийг эрхбиш мэргэлvvлдэг байна.