• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-22 15:03:34    
Манж vндэстний соёл урлаг

CRI

    Манжчууд сурах бvтээхэд гарамгай байдаг бєгєєд єєрийнхєє онцлогтой соёл урлагийг бvтээсэн юм. Дээр vеийн манж хэлний нэрт зохиол бvтээлvvдэд "Манж хэлний архив", "Манжийн vнэн тэмдэглэл" болон Туршэний "Харь нутгийн тэмдэглэл" зэрэг номыг нэрлэж болно.

    Чин улс бvх хятадыг нэгтгээсний даргаа, Мажчууд Хань vндэстний тэргvvний соёлоос цаашид суралцаж, уран зохиолын салбарт нэрт зоаиолчид тєрєн гарч, их олон шилдэг бvтээл зохиогдсон байлаа. Тvvний дотроос хамгийн нэртэй нь их зохиолч Зао Сюечинь билээ. Зао Сюечиний бичсэн "Улаан асрын зvvдэн" хэмээх аварга бvтээл нь хятадын эртний сонгодог уран зохиолын урлагийн тєвшнийг урьд ємнє байгаагvй дээд хэмжээнд хvргэж, дэлхийн уран зохиолын нэрт бvтээлvvдийн нэг болсон байна. "Цэможи" болон "Иньvуйжи" хэмээх дууллыг зохиогч Наланьсиндэ бол тухайн vед дуулал зохиочдийн дотор нэрд гарсан Хань vндэстний их зохиолч Зу-изунь болон Цэньвэйсунтэй хамтдаа "гурван их зохиолч" гэж алдаршсан хvн юм.

    18-р зуунаас хойш, манж vндэстний яруу найраг, судар бичиг, уран зураг, уран бичлэг, номын цуглуулга зэрэг талаарахи амжилт нь тухайн vеийн эрдэм шинжилгээнийханд маш их нэр хvндтэй байжээ. Байгалийн шинжлэх ухааны талаар, Энх амгалан хааны зохион байгуулж редакторласан "Шулижинюнь", "Лисянкаоцэн" болон "Хуанюйчуаньланьту" зэрэг нь эрдэм шинжилгээний нэлээд их vнэ цэнэтэй байдаг юм. Хэл шинжлэлийн эрдэмтэн Лочанпэй, нэрт зохиолч Лаошэ, нэрт уран бичээч Чигун, "жинжюй" хэмээх Бээжин сигийн нэрт тоглогч Цэнзяньчю, Гуаньсусян нарын зэрэг хvмvvс бол хятадын vндэстний соёлйн vйлсийн хєгжилд гэрэл гялбаа нэмсэн манж vндэстний орчин vеийн гарамгай сэхээтэд юм.

    Манж vндэстэн эрт дээр vеэсээ аваад дуу бvжигт авьяслаг уламжлалтай бєгєєд бvжгийн хєдлєлийн зонхилох нь ан агнах болон дайдах байлдах зэргээс улиран хєгжиж ирсэн билээ. Ордны дуу хєгжмvvдэд нь манж, монгол, хань, солонгос зэрэг vндэстний бvжгvvд гол болж байдаг юм.

    Манж vндэстний уламжлалт биеийн тамир спорт бол морин спорт, тэмээн спорт болон мєсєнд гулгах зэрэг болно. Манж vндэстэн хятадын тєв нутагт орсныхаа дараа, жил болгоны билгийн улирлын арван сард Бээжингийн Бэйхай цэцэрлэгт хvрээлэнд Найман хошууны хvvхдvvдийн мєсєн дээр гулгах ур дэмийг шалгаж, хурдан гулгалт, уран гулгалт, мєсєн дээрхи хєл бємбєгийн тэмцээн, мєсєн дээрхи цирк болон мєсєн дээр гулахын зэрэгцээ сур харвах зэргийг сонирохдог байжээ. Чин улсын Тэнгэр тэтгэсэн хаан "Бинсифусюй" хэмээх бичигтээ мєсєнд гулгах спортыг "тєрийн заншил" гэж тэмдэглэсэн байдаг.

    Манж vндэстэн олон шvтээнт бєєгийн шашин буюу самаан шашин шvтдэг. Бєєгийн шашны бишрэн шvтдэг дээд шvтээн нь тэнгэрийн сахиулсан юм. Бvvр дээр vедээ хааны ордны бєє болон ард иргэдийн бєє гэж хоёр тєрлийн бєє байжээ. Чин улсын vеийн хаад тэнгэр тахихдаа хааны ордны бєєгийн хэлээр ном уншиж бєєлдєг байжээ. 20-р зууны 40- єєд он хvртэл зvvн хойдын Нин гv та (Одоогийн Хэй лvн жиан мужийн Нин ань) болон Ай хуй зэрэг газрын Манжууд мєн л бєє шvтэж байсан. Одоо бєєгийн шашин шvтэх хvн аяндаа замхарч байна.