Дуу дуулах нь мао нань vндэстний ард тvмний хамгийн их сонирходог баяр цэнгvvний ажиллагаа болох бєгєєд ардын дууны хэлбэр нь агуулгын адил бусын улмаас олон янзын байдаг юм. Залуучуудын дуулдаг хайрын дуу нь долоон vгтэй єгvvлбэрээр бадагладаг ба найман єгvvлбэрээс нэг дуу бvрддэг. Иим дууг маонаньчууд "Бий" гэдэг. Бас хоёр єгvvлбэр болгоны дараа нь бvр "хайло" хэмээх аялга vг дагуулдаг болохоор "Хайло" дуу ч гэдэг байна.
Баяр наадмын vед харилцан дуулдаг таван vгт єгvvлбэр буюу найман vгт єгvvлбэр бvхий ерєєлийн дууг "Баярын дуу" гэдэг юм. Нэг хvн гоцлон дуулдаг, тvvхэн vлгэр болон угсаа гарлынхаа тухай єгvvлсан vлгэрт дуу нь тус бvр долоон vгээр нэг мєр, дєрвєн єгvvлбэрээр нэг бадаг болгосон хэд хэдэн бадгаас бvрддэг байна.
Маонань vндэстний ардын дуу нь тvргэн айзамтай, уулархаг газар нутгийн онцлог ихтэй байдаг билээ. Маонаньчууд дуучдыг "Цжанби" буюу "Чжанхуань" гэдэг бєгєєд дуучид нь бvр тухайн vеийн байдалд зориулан дуу зохион дуулж чаддаг, шєнєжин дуулах цармуун хоолойтой хvмvvс юм. Үvнээс гадна бас ардын дунд єргєнєєр дэлгэрсэн "Маонань ший" нь голцуу эртний маонань vндэстний ард иргэдийн амьдрал vйлдвэрлэл, амраг хосын салж бутарсан буюу эргэж золголдсны гуниг баясалыг илтгэсэн хайр дурлалынын тухай vлгэр, хууч ярианууд байдаг юм.
Маонань vндэстний уран сийлбэр болон нэхмэл сvлжмэл бvтээгдэхvvн нь vндэстний хэв намбатай байдаг билээ. Уран сийлбэрт нь чулуун сийлмэл, модон сийлмэл хэмээх хоёр тєрлийнх бий. Иймэрхvv чулуун багана, чулуун хєшєє зэрэг дээр нь ямагт луу, гарди, бодь хєрєєс, тогруу, мєнх нарс болон гиометрын хээ зургуудыг урлагийн маш єндєр тєвшинд амьд дvрслэгээр урлан сийлсэн байдаг.
Маонаньчуудын гараар урлаж сийлсэн модон баг нь маш гоё vзэмжтэй байдаг юм. Тэдний сvлжиж нэхсэн чийрсэн эдлэл хэрэгсэл зэрэг нь ч гайхамшигтай содон бvтээлvvд юм. Нийтэд алдаршсан "Цэцэгт малгай" ﹙"Маонань малгай" ч гэдэг﹚бол маонань vндэстний євєрмєц онцлог бvхий гар урлалын бvтээгдэхvvн болно. Чийрсэн малгайг чvдэнзийн чинээ нарийхан нимгэн чийрсээр гоё хээ зураг гарган нэхдэг болохоор малгай бvр нь урлагийн бvтээл болдог байна.
Маонань vндэстний залуучууд хайр дурлалаа илтгэхдээ "Цэцэгт малгайг" хайрт хvндээ бэлэг болгон хvргэдгийг нэг зvйлийн зуршил гэж хэлж болох юм.
Бомбын шашныг шvтэх бєгєєд олон шvтээнд сvсгэлдэг. Амлалт хийх болон амлалтаа биелvvлэх бол Маонаньчуудын хамгийн гол хамгийн их дэлгэрсэн шашны ажиллагаа юм. Ямар нэг хэрэг болбол юуны ємнє амлалт хийдэг бага сага амлалт бол єєрєє бурхны ємнє очоод хэлчихвэл болчихоно. Хэрэв амласандаа заавал хvрье гэвэл эрхбиш амласан ёсоороо биелvvлэх хэрэгтэй. Их амлалтаа биелvvлье гэвэл маш єргєн их ажиллагаа зохион байгуулж цаашилбал 36 мал нядлан тахил болгон гурван єдєр гурван шєнє ном уншин нижгэр их ёслол хийдэг. Цєєнх Маонаньчууд бас Хиристосын шашин шvтдэг ажээ.
|