• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-22 15:30:57    
Мэньба vндэстний соёл урлаг

CRI

    Мэньба vндэстэн бол ардын аман зохиол болон ардын урлагийн баялаг єв уламжлалтай vндэстэн юм. Ардын аман зохиол болон урлагт нь эрт дээр vеийн vлгэр домог, "Сама" гэдэг архины дуу, "Зялу" гэдэн янаг хайрын дуу, vйлдвэрлэл амьдралыг харуулсан урт найраглал болон ший жvжиг гэх олон тєрєл зvйлийн уран бзтээл багтдаг байна. "Сама" гэдэг архины дуу болон эртний янаг хайрын дуу бол мэньба vндэстний дунд єргєнєєр дуулагдаж ирсэн хоёр зvйлийн дуу юм. Архины дуунд олонхидоо баясгалант цовоо аяс, амь дvрслэг vгтэй бєгєєд адилтгал зvйрлэл, ихсгэл багасгал зэрэг уран найруулгын арга барилаар эх нутгаа хайрлах, гэр бvлээрээ хуран цугларсны баяр баясал болон ирээдvйд сайн сайхан явахыг хvссэн сэтгэлгээг илтгээдэг бєгєєд зарим дуунд нь бас зовол зvдvvрт байдал дахь гунигт сэтгэлээг илтгээдэг байна.

    Мэньба vндэстний ардын дууны хамгийн баялаг тєрєл зvйл бол эртний сонгодог янаг хайрын дуунууд болох бєгєєд тvvнд голцуу чин vнэнч янаг хайр болон сайн сайхан амьдралыг мєрєєдсєн хvсэл тэмvvллийг илтгээсэн байдаг, зарим нь ноёлогч ангийн хvчээр булаагч шухай ховдог зан чанарыг хилэгнэн шvvмжлсэн шинжтэй байдаг.

    Мэньба vндэстний хайрын дуу нь тєвд vндэстний уран зохиолын тvvхэнд зохих байр эзлэдэг юм. Тєвдийн зургадугаар дvрийн далай лам Цанянзамцын зохиосон, тєвдєд єргєнєєр уламжлагдсан шашны хорио цээрийн хvрээ хэмжээнээс гарч хvмvvсийн дотоод сэтгэлгээг илтгээсэн янаг хайрын тухай дуунууд нь мэньба vндэстний ард иргэдийн таашаалыг гvнээ хvлээсэн байдаг. Цанянзамцын янаг хайрын тухай дуу нь мэньба vндэстний ардын дууны vндсэн дээр зохиогдсон болохоор мэньба vндэстний хайрын дууны онцлогийг хадгаласан юм. Цанянзамцын зохиол бvтээл нь аль эрт дэлхийн уран зохиолын тvvхэнд орсон бєгєєд тvvний яруу найргийн бvтээлvvд нь хятадын дотоодод маш олон хэлээр орчуулагдснаас гадна, гадаадад бас англи, герман, орос, япон, энэтхэг болон монгол зэрэг хэлнээ орчуулагдан дэлхий нийтийн хvртээл болсон байна.

    Мэньба vндэстэн дуу бvжигт авьяслаг байдаг учраас vндэстнийнээ ил тод онцлог бvхий яруу сайхан аястай дуу хєгжим болон идлэг цовоо бvжигvvдийг зохион бvтээсэн билээ. Тэдний байнга хэрэглэдэг хєгжмийн зэмсгийн доторхи хамгийн онцлогтой нь дєрвєн нvхтэй лимбэ болно. Тєрєлх цээж сэргэлэн гар уран мэньбачууд хулсаар зvйл бvрийн хайрцаг, сав суулга, сагс зэргийг олон янзын хэлбэр дvрс гарган сvлжиж чаддаг байна.

    Мэньбачуудын уламжлалт гар урлалын бvтээгдэхvvн болох модон аяга нь уран нарийн хийцтэй, зvйл бvрийн хээ зурагтай, зузаан нимгэн нь тэнцvvхэн, янз хэлбэр болон гадар єнгє нь гоё байдаг болохоор тєвд районд нэлээд нэртэй, гvйлгээ сайтай барааны нэг болсон юм.

    Мэньбачууд голцуу Ламын шашин шvтэх бєгєєд зарим газрынхан нь балар эртний шашин шvтдэг. Мэньба vндэстний раионы ламын шашин нь Тєвдєєс уламжлагдаж сvм хийдийн дийлэнх нь Нинмаагийн аймагт харьяалагдаж Нинмаа аймгийн лам нар эхнэр авч vр хvvхэдтэй болж болдог. Иймээс Мэньба vндэстний лам нарын гэгээнээс бусад ламын ихэнх нь орон гэртээ амьдарч зєвхєн хурал хурах vедээ л сvмд очдог.