• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-22 15:48:48    
Мяо vндэстний соёл урлаг

CRI

    Мяо vндэстний ард тvмэн тvvхэн хєгжлийн явцдаа євєрмєц онцлог баялаг агуулга хэлбэр бvхий соёл урлагийг хамтаар vvдэн бvтээсэн юм.

    Ардын аман зохиолд нь шvлэг, vлгэр домог зонхилж байдаг бєгєєд тvvний олонхи нь ам дамжин уламжлагдаж ирсэн билээ. Яруу найраг буюу vлгэр домгууд нь сэвэв олон, агуулга єргєн байж, хvн тєрєлхтний vvсч хєгжсєн бэрх хатуужилтай тvvхэн явц, мяо vндэстний ард иргэдийн байгальтай зохицон амьдрахын тєлєє хийсэн тэмцэл болон байгаль ертєнцийн тухай vзэл ойлголт, мяо vндэстний нийгэм гэрлэх ёсны єєрчлєлт, мяо vндэстний ард иргэдийн ур ухаан авьяс билэг, хатуу харгисаас айн сvрдэхгvй эрэлхэг дайчин зан чанар зэргийг тал талаас нь дvрслэн харуулсан байдаг юм. Мяо vндэстний шvлэгт таван vгт бадаг зонхилж байдаг боловч долоон vгтэй буву чєлєєт бадаг ч байдаг байна. Ийм шvлэг нь зєвхєн айзмыг эхмэлдэгээс биш, холбоцыг эрхмэлдэггvй, урт богино хэлбэртэй байж бvр болдог бєгєєд тэдгээр нь дотроо эртний шvлэг, ёс зvйн шvлэг, бєєгийн дуу, гашуудлын дуу, сєрєг дуу, хайрын дуу болон хvvхдийн дуу зэрэгт ангилагддаг байна.

    Мяо vндэстэн бол дуу бvжигт авьяслаг vндэстэн юм. Тэдний хєгжим, бvжиг болон ший жvжиг нь урт удаан жилийн хєгжлийн тvvхтэй байдаг. Мяочууд тєрєл садан найз нєхдєє vдэн мордуулахдаа олонхи байдалд дуу дуулах хэлбэрэр бодол сэтлгэлээ илтгэдэг байна. Бvсгvйчvvд нь байнга дуугаар гэр бvлийн аж байдлаа єгvvлдэг юм. Залуу хосууд нь хайрын дуугаар хайр сэтгэл болон эрх чєлєєт гэрлэлтийг хvсэн мєрєєдсєн vзэл бодлоо илтгэдэг юм.

    Өвєрмєц онцлог бvий хулан бишгvvрт бvжиг бол мяо vндэстний ард иргэдийн хамгийн их сонирходог бvжиг болох ба тэр нь дотроо цаашид гоцлол бvжиг, хослол бvжиг болон нийтийн бvжиг хэмээн хуваагддаг. Тэдний бvжгийн хєдєлгєєн нь хувирал ихтэй, тvргэн шалмаг байж урлагийн нэлээд єндєр тєвшинд хvрсэн болохоор дотоод гадаадынхан тун сонирходог байна. Мяо vндэстний "Фэйгэ" хэмээх дуу бол цээл хоолойгоор дуулдаг тvргэн айзам, идлэг жавхаатай дуу юм.

    Хєгжмийн зэмсэгт нь дэлдvvр хєгжим болон найрал хєгжмийн гэсэн хоёр тєрлийн зэмсэг байдаг бєгєєд тvvний дотор модон хэнгэрэг, арьсан хэнгэрэг, гуулийн хэнгэрэг болон хулан бишгvvр нь хамгийн нэртэй байдаг билээ. Yvнээс гадна бас аман хуур, лимбэ зэрэг олон тєрлийн хєгжмийн зэмсгvvд байдаг юм. Хулан бишгvvр бол мяо vндэстний залуу эрэгтэйчvvдийн биедээ байнга авч явдаг нєгжмийн зэмсэг болно. Тэд мал маллах буюу уулны замаар явахдаа модны навч vлээн хєгжимдэхийг сонирходог бєгєєд тvvний дуу аяс нь дунгалаг цээлхэн мєртєє яруу сонсголонтой байдаг билээ. Охидууд нь гуулийн ялтас буюу нимгэн хулсаар хийсэн "Сянме" хэмээх жижиг амаг хуураар хєгжимдэхэд мэргэшсэн байдаг бєгєєд тэр хєгжим нь уянгатай сайхан дуулддаг байна.

1  2