Мулао vндэстний ардын дунд хvмvvсийн таашаалыг хvртсэн, баялаг сайхан агуулга хэлбэр бvхий шvлэг найраг, vлгэр домог, хууч яриа, зvйр цэцэн vг, ший жvжиг зэрэг аман зохиолын олон тєрлийн бvтээл элбэг байдаг.
Мулао vндэстний ард иргэд ардын дуу дуулахдаа авьяслаг бєгєєд энэ нь тэдний vйлдвэрлэл, амьдрал, хайр дурлалаа магтан дуулах, шинжлэх ухаан соёлын эрдэм мэдлэгээ уламжлан сургах урлагийн хэлбэр болсоор ирсэн билээ. Мулаочуудын айл гэр болгон нь бараг бvхнээрээ дууны дэвтэртэй, тосгон болгонд нь дуучидтай байдаг. Ахмад дуучид нь залуучуудад дуу заах явдлыг єєрийн vvрэг хариуцлага хэмээн vздэг байна. Ардын дуу нь "Бэлэн дуу", "Эртний дуу" гэх зэрэг олон тєрєл зvйлтэй байдаг бєгєєд тэдгээрийн зохилох нь харилцаа дуу болно. Yvнд "Бэлэн дууны" vгийг дуулагч нь тухайн байдалд зориулан зохиож дуулдаг, харин "Эртний дуу" бол ардын дунд уламжлагдсан тvvхэт vлгэр домгоос сэдэвлэсэн vлгэрт дуу юм. Бас шог хошон дуунууд ч бий.
Мулао vндэстний ардын дууны vг нь их тєлєв таван vгтэй дєрвєн мєрт бадаг, долоон vгтэй дєрвєн мєрт бадгаас бvрдсэн байдаг боловч, бас хэдэн арваас хэдэн зуун мєрт бадагтай ч байдаг юм. Эдгээр дуунд холовцыг эрхмэлдэг бєгєєд уран найруулгын арга хэлбэрvvдийг чєлєєтэй ашигладаг байна. Зохилох дуу нь тухайн байдалд зохицуулан зохиож дуулдаг дуунууд болох бєгєєд хэлбэрийн хувьд амьд цовоолог байдаг юм.
Мулао vндэстний ардын дунд маш олон vлгэр домог уламжлагдаж байдаг ба тэдгээр нь мулаочуудын соёлыг харуулсан, євєг дээдсээ дурсгасан, ирээдvйн сайн сайхныг хvссэн зэрэг агуулгатай байдаг учраас ард нийтэч vндэс суурьтай, амьжиргааны хvчин ихтэй байдаг юм. Ардын vлгэр домог нь хэл хэллэг ээл борогжуун, vйл явдал амьд дvрслэг байдаг бєгєєд голцуу ноёлогч ангийн дарлал мєлжлєг болон vндэстний дарлал шахалтыг эсэргvvцсэн ард тvмний тvvхэт тэмцлээр агуулга болгосон байдаг билээ.
Мулао ший нь мулао vндэстний ард иргэдийн маш их сонирходог шийн тєрєл болно. Хvн ам нэлээд тєвлєрсєн зарим тосгонд шийгийн хамтагтай бєгєєд газар тарианы ажлын амралт цагтаа тасгал хийцгээж, баяр наадмын vед тоглодог байна.
Мулаочууд бомбын шашныг шvтэхээр гол болгоод буддын шашинд итэгдэг. Мулаочуудын нутагт сvрлэг том буддын шашны сvм vлэмж олон байдаг. Жирийн амьдарлын дунд бомбын шашин нь чухал нєлєє vзvvлж байна. Хэн хvн євчлєх буюу гай барцдад учирбал бомбын шашны азарыг залж сахиулснаас єршєєл гуйдаг. Бомбын шашин дотор бас Мао шань, Мэй шаны шашин гэж хоёр тєрєл зvйл байдаг. Мулаочууд номын vйл хийхдээ олонхидоо Мэй шаны шашны азарыг ( багш лам) залдаг.
|