Ну vндэстэн бол vндэстний соёол урлагийн баялаг єв уламжлалтай vндэстэн юм. Ну vндэстний vлгэр домог, хууч яриа болон яруу найраг нь бvр ам дамжсан хэлбэрээр vе улиран уламжлагдаж ирсэн билээ. Эдгээр аман зохиолууд нь байнга дууны хэлбэрээр илэрдэг бєгєєд тvvнийг олонхидоо тухайн vеийн vйл хэргийн байдалд зориулан найруулан зохиож дуулдаг байна. Иймэрхvv дуунууд нь тогтсон хэв загвартай бєгєєд агуулга єргєн, хэлбэр олон байдаг. Тvvнд ан агнуурын ахуй амьдралыг харуулсан анчины дуу, газар тарианы vйлдвэрлэлийг харуулсан шиш тарих дуу, хайр дурлалыг харуулсан хайрын дуу байдгаас гадна бас нас нєгчигсєдийг гашуудсан гашуудлын дуу зэрэг аж байдал болон vдэстний онцлог бvхий олон тєрлийн дуу багтдаг билээ.
Уул хавчил олонтой нутагт оршин амьдарч байгаа ну vндэстэн хээрийн араатны амьдралын зан араншинг сайн мэддэг болохоор, сармагчны бvжиг, шаазгайн бvжиг, шувууны хааны бvжиг зэрэг араатан амьтны vйл хєдлєлийг дvрсэлсэн бvжгvvдийг зохиосон байдаг. Yvнээс гадна бас ан агнуур, малтах олборлох vйлдвэрлэлийн ажиллагаа болон амьдралын зан зоршлыг харуулсан ан агнах бvжиг, ногоо тvvх бvжиг, ургац цайруулах бvжиг, гэрлэх ёслолын бvжиг, хувцас угаах бvжиг, пипа бvжиг зэрэг бvжгvvд байдаг юм.
Ну vндэстний ард иргэд баяр баясал болон гуниг сэтгэлээ бvр дуу бvжгийн хэлбэрээр илтгэдэг байна. Ну vндэстний бvжиг нь шалмаг шуурхай, идлэг хурц, хєнгєн цовоо, амьд дvрслэг байдаг мєртєє орон нутгийн онцлог ихтэй байдаг болохоор хvмvvст гоо сайхны гvн сэтгэгдэл vлдээдэг билээ.
Хєгжмийн зэмсэгт нь "Дабияа"﹙пипа﹚, аман хуур, лимбэ, хулан бишгvvр зэрэг олон тєрлийнх байдаг. Тэдгээрийн дотроос ардын дунд хамгийн єргєн дэлгэрсэн нь "Дабияа" хэмээх хєгжмийн зэмсэг болох бєгєєд тvvнийг ну vндэстний эрэгтэйчvvдийн зонхилох нь хєгжимдэж чаддаг байна. "Дабияа" нь пипа хєгжмийн зэмсэгтэй тєсєєтэй бєгєєд гурвалжин болон зууван хоёр зvйлийн хэлбэртэй байдаг билээ.
Нучvvд жуучлал хийх, ан агнах, ажил хєдєлмєр хийх, гэр бvл бололцох, баяр наадам зохиох юм уу, аль эсвэл охидод хайр дурлалаа илтгэхдээ бvр "Дабияа" хэмээх энэ хєгжмийн зэмсгээр хєгжимдэж хамжуулах зоршилтой байдаг юм. Ну vндэстний охид єєрєє хийсэн аман хуураараа хєгжим хєгжимдэж, хайр сэтгэлээ нууцхан илтгэдэг юм.
Нучvvд голцуу балар эртний шашин шvтэж байгаль болон тєрєл бvрийн сахиулсанд шvтэж єтєлж євгєрєх євдєж vхэх байгалийн гамшиг осол эндэл нь цємєєрєє чєтгєр шvгэлсний уршиг гэж vздэг. Би жиан нутагт бєєг " Ми я лv"" Юй гv сv" гэдэг Фv гvн нутагт " Ням" "даш" гэдэг. Гvнгаа уулын арынхан "На мv ша" гэдэг. Бєє нар нь тєрєл бvрийн шашны ажиллагааг даргалдаг тєдийгvй мэргэлэх чєтгєр vлдэн хєєх ажиллагаа хийж бас хvмvvст євчин vзэж єгдєг. Тєвдтэй хєрш зэргэлдээ байгаа Гvнгаа уулын арын хэсэг Нучvvд Ламын шашин шvтдэг. Нучvvдийн зарим нь бас католиг шашинь Хиристосын шашин шvтдэг.
|