Пуми vндэстэн нь хууч яриа, vлгэр домог, яруу найраг, хєгжим, бvжиг, уран зураг болон сийлбэр зэрэг євєрмєц онцлог бvхий соёл урлагийн тєрєл зvйлvvдтэй байдаг юм. Тvvний дотор домог, хууч яриа болон vлгэр нь тоо хэмээгээрээ хамгийн олон байдаг билээ. "Үерийн ус тэнгэрт тулсан нь", "Хvрэн гєрєєсийг барьсан vлгэр", "Гадами" зэрэг домогт сав ертєнц тогтсон, хvн тєрєлхтєн vvсч бий болсон, vндэстний нутаг сэлгэсэн, хvн болон байгаль, шулам чєтгєрийн тэмцэл зэрэг агуулгыг багтаасан байдаг бол, vлгэрт нь охид хєвгvvдийн чин vнэнч хайр дурлал, пумичуудын vйлдвэрлэл амьдралын байдлыг ёгт юмээрлэгээр гvн утгатайгаар нууцхан илтгэсэн байдаг болохоор танин мэдхvйн ач холбогдол ихтэй байдаг билээ. Яруу найраг нь сэдэв олон, агуулга баялаг байдаг юм.
Пуми vндэстэн дуу бvжигт авьяслаг байдаг бєгєєд баяр ёслол болох бvр харилцаа дууны уралдаан тэмцээн зохион явуулдаг байна. Иимэрхvv дууны vг нь хєдєлмєр vйлдвэрлэл, гэрлэлт, оршуулга, шашны зан vйл зэрэг олон талын сэдвийг хамарсан байдаг ба тvvнд уянгын дуунууд зонхилж байдаг юм. Богино дуу нь охид хєвгvvдийн хайр дурлалыг харуулахаар гол болгодог бєгєєд харилцаа дууны хэлбэрээр хайр сэтгэлгээгээ илтгэдэг байна. Пумичуудын шvлэг нь бараг тэр бvхнээрээ дууны vг болдог учраас тэдний шvлэг болон дуу нь маш нягт холбоотой байдаг билээ.
Бvжгvvдэд нь vр тарианы ажил, ан агнуур, нэхмэл сvлжмэл зэрэг vйлдвэрлэл хєдєлмєрийн байдлыг харуулсан агуулга гол болдог бєгєєд тvvнд хулан бишгvvр, хулсан лимбэ зэрэг хєгжмийн зэмсгээр яруу сайхан хєгжим хавсардаг байна. Пуми vндэстний бvжгийн дотор, дєрвєн утаст хуурын бvжгийг дэлдvvр хєгжим хавсаргаадаг болохоор баясгалантай яруу дуулддаг юм.
Пуми vдэстний эрэгтэйчvvд нь буудлага, сур харвалт, бєхийн барилдаан, ушу зэрэг биеийн тамир спортын тєрлийг маш сонирхдог. Ширдсэн сав бол пуми vндэстний хол ойрын нутагт нэрд гарсан уламжлалт гар урлалын бvтээгдэхvvн юм. Тvvнд ширдсэн аяга, архины хундага, ширдсэн хайрцаг зэрэг олон тєрлийн жижиг авсархан гэр ахуйн эдлэлvvд багтдаг ба тvvний олонхи нь хар єнгєєр суурь єнгє болгож, дээр нь улаан цагаан єнгєєр хээ угалз урладаг байна.
Пуми vндэстэн єєрийнхєє зурхай тоололтой бєгєєд тэд нэг жилийг "цэцэг дэлгэрэх сар", "уул тvймэрдэх сар", "архинд согтуурах сар" зэргээр хуваадаг байна. Хавар болмогц ууланд цэцэг дэлгэрдэг учраас тэр vеийг "цэцэг дэлгэрэх сар" гэнэ. Ууланд гарч мод огтлон уулны хєтєл дэхь тариан газрыг тvймэрдэж эхлэх болохоор тэр vеийг "уул тvймэрдэх сар" хэмээнэ. Элбэг ургац цайруулсны дараа, найр наадам зохиож архи уун баярлалдан цэнгэдгийн улмаас тэр vеийг "архинд согтуурах сар" гэдэг байна.
Пумичууд євєг дээдсээ хvндэлж Ламын шашин шvтдэг. Бас их байгалийг шvтэх ч бий. Нин лан нутагт бєєг "Хань гvй" гээд Лан пин нутагт "Ши би" ( Ши си би) гэдэг. Олон газрынхан Бєєг залж Уул Усны эзнийг тахих зэрэг шашны ёслол хийлгэдэг. Баяр дурсгал, хурим найр, хvvхэд тєрєх, гадагш гарах, тариа хадах зэрэг ажил болох бvр бєєг урьж мал нядлан тахилга vйлдэж ном уншуулан гай барцдыг арилган энх амгалан байхыг залбиран даатгадаг.
|