Чян vндэстэн єєрийн євєрмєц онцлог бvхий соёл урлагийн баялаг євийг vvдэн бvтээсэн билээ. Ардын дуу болон аман vлгэр нь утга агуулга єргєн, хэл хэллэг амьдлаг байдаг. "Сав ертєнц тогтсон нь", "Чянгагийн их байлдаан", "Улаан цэргээ мєрєєднє" зэрэг хууч яриа злгэрvvд бол уран зохиол, тvvхийн ховор нандин баримт хэрэглэгдэхvvн болно.
Чян vндэстэн бол дуу бvжигт авьяслаг vндэстэн юм. Баялаг агуулга, уяхан аястай уулан нутгийн дуу, архины дуу зэрэг нь хэжээ гэсэн зохион дуулж болдог дуу юм. Уулан нутгийн дуу нь дотроо бас уянга сэтгэлгээг илтгээсэн болон хєдєлмєрийн гэсэн хоёр тєрєлд хуваагддаг байна. Yvнд уянга сэтгэлгээг илтгээсэн дууг нь цаашид магтаал дуу, хайрын дуу, баярын дуу гэхчлэн хувааж болох бєгєєд хєдєлмєрийн дууг нь сагсны дуу, элбэг хуралтын дуу, янгар бvжгийн дуу гэхчлэн хувааж болдог байна.
Чянчууд дуу дуулахдаа эрэгтэйчvvд эмэгтэйчvvд нь тус тус нэг баг болж, эмэгтэйчvvд нь эхлvvлэн дуулахад эрэгтэйчvvд нь хавсаран дуулах буюу эрэгтэйчvvд нь эхлvvлэн дуулахад эмэгтэйчvvд нь хамжин дуулж, аяс давхцуулан дууны єндєр нам урт богино зэргийг маш сайхан тааруулан дуулдаг.
Чян vндэстний "Шалан" гэдэг бvжиг нь нийтийн дунд маш єргєн дэлгэрсэн бєгєєд "Хуяг дуулга" гэдэг бvжиг нь vндэстний євєрмєц онцлогтой тахил тайлгын уламжлалт бvжиг юм. Дуулж бvжиглэхдээ байнга чян лимбэ, жижиг харанга, гар хонх, бишгvvр, ямааны арьсан хэнгэрэг зэрэг хєгжмийн зэмсгээр хавсаран хєгжимддэг байна. Чян vндэстний лимбэ бол Чинь Хань улсын vед хятадын баруун хойд нутгийн єндєрлєг нутгаар мал маллан оршин амьдарч байсан эртний чян vндэстний vйлдэн бvтээсэн нэг зvйлийн хєгжмийн зэмсэг юм. 7-аар зууны vеийн Тан улсын шvлэгч Ван Зихуаний "Лянжоугийн дуулал" гэдэг шvлэгт чян vндэстний лимбийн тухай бичсэн байдаг билээ.
Чян vндэстэн бас барилгын єндєр ур мэргэжилтэй байдгаараа нийтэд алдаршсан байдаг. Тэдний байшин барилгад харуулын цамхаг, тvvжин гvvр, дамжлга гvvр болон худаг малтах, хашлага барих зэрэг олон янзын байдаг.
Чянчуудын гоё хээ угалзтай уран хатгамал бол тэдний уламжлалт гар урлалын бvтээгдэхvvн болно. Гар уран ухаан сэргэлэн чян бvсгvйчvvд уран хатгамал хатгахдаа загвар зураг хэрэглэдэггvй, шууд гарын эрдмээр олон зvйлийн хээ угалз буюу зураг дvрс хатгадаг байна. Бvсгvйчvvдийн хувцасны зах, заам, бvс, гутал зэрэг дээр зvйл бvрийн хээ зургийг єнгийн утасаар хатгасан байдаг нь чянчуудын хувцас чимэглэлийг нэн гоё vзэмжтэй болгосон байна.
Балар эртний бодист шvтэх шашин нь Чян vндэстний ард тvмний vзэл ухамсрын хэмжээнд маш их байр суурь эзэлдэг юм байна. Ойр хавийнх нь тєвд нутгийн хэсэг Чянчууд ламын шашин шvтдэг. Хиристосын шашин Чянчуудын тєвлєрєн суугаа нутагт уламжлагдан ирснээс хойш цєєнх Чянчууд энэ шашныг шvтэв. Чянчууд "дээд тэнгэр" ( Наран богд) - ыг хамгийн ихээр бишрэн шvтдэг байна. Богд сахиулсных нь євєрмєц бэлэг тэмдэг болсон бодис нь уухан єнгєтэй нэг зvйлийн єєхєн чулуу юм.
|