Салар vндэстэн єєрийнхєє vндэстний євєрмєц онцлог бvхий уран зохиол урлагийн баялаг єв сантай байдаг юм. Саларчуудын дунд домог, хууч яриа, vлгэр, ёгт vлгэр зэрэг аман зохиолын тєрєл зvйлvvд болон "Саларчуудын дуу", "Хурим найрын дуу" болон "Хуа-эр"﹙цэцгvvд гэсэн vг﹚ зэрэг дуунууд єргєнєєр уламжлагдаж байдаг билээ. "Агугалйжи", "Анаюньхунжи", "Цайсайр" зэрэг бvтээл бол тэдний домог, vлгэр, хууч ярианы тєлєєлєх чанартай зохиол болох бєгєєд тэдгээр зохиол бvтээлvvдэд хєдєлмєрчин ард тvмний ажилч хєдєлмєрч, цэцэн ухаан, vнэнч цагаавар зан байдлыг магтан сайшааж, харанхуй хуучин нийгмийн ноёлогч ангийн харгис хэрцгий, ховдог шунахай мєн чанарыг илчлэн буруушаасан, гэрлэлтийн эрх чєлєє болон аз жаргалт амьдралын тєлєє залуучуудын хийсэн тэмцлийг таашаан тэмжиж, феодлын нийгмийн харгис бvдvvлэг худал хуурамч ёс суртхууныг зэмлэн шvvмжилсэн байдаг.
"Саларчуудын дуу" бол гол тєлєв хvсэл мєрєєдєл, хайр дурлалыг магтан бэлэгшээсэн агуулгатай, яруу сайхан vг аястай, ардын аман зохиол болон ардын нєгжмийг уялдуулсан дуулах урлаг юм. "Хурим найрын дуу" бол салар vндэстний ардын дунд урт хугацааны турш уламжлагдсаар ирсэн салар хэлээр дуулдаг яруу сайхан аяс, баялаг агуулгатай дуу болох бєгєєд тvvнийг дуулахад бас зохих бvжгийн хавсарлага хийдэг байна. Салар "Хуа-эр" бол хятад хэлээр дуулдаг уулархаг нутгийн дуу юм. Уг дууны vг нь гол тєлєв дєрвєн єгvvлбэрээс бvрдэж, гоцлол дуу, харилцаа дуу, найрал дуу зэрэг олон хэлбэртэй байдаг ба дуулах хvн нь тухайн байдлын дагуу зохиож дуулдаг байна. Yvнээс гадна, уг дуу нь ээл уужим аястай, тєвд vндэстний ардын дууны чичрэх аялгууны нєлєєг хvртсэн шинж тодорхой байдаг болохоор тун яруу сонсголонтой байдаг билээ.
Хурим найрын vед тоглодог "Дуйвиойна"﹙тэмээн жvжиг гэсэн vг﹚нь дуулах ярих, асуух хариулах хэлбэрийг уялдуулан, євєг дээдсийнхээ Тєв азиас нvvж ирсэн тvvхэт vйл явдлыг харуулдаг юм. Иймэрхvv тоглолт нь их тєлєв сартай шєнє болдог бєгєєд vзэгч олон хvрээлэн сууцгааж сонирхон vздэг болохоор тоглолт нь тун наргиантай явагддаг байна.
Аман чамхдас бол салар vндэстэнд л байдаг євєрмєц хєгжмийн зэмсэг юм. Тvvнийг гууль буву мєнгєєр хийж, хэлний vзvvр буву нуруугаар чамхдан хєгжимддэг ба хєгжимчид нь олонхидоо бvсгvйчvvд байдаг юм. Салар vндэстний бvсгvйчvvд нь дэр, гутал, бvсэн дээр хурц єнгєтэй олон зvйлийн хээ угалз урлахыг их сонирхдог байна.
Саларчууд лалын шашин шvтдэг. Шашны ёс номлолын талаар лалын шашин шvтдэг бусад vндэстэнтэйгээ адил,нэлээд євєрмєц онцлог нь гэвэл Саларчууд шашнаа ягштал баримталж"Амиа vрэгдvvлсэн ч шашнаа vрэгдvvлэхгvй"гэсэн амлалттай ажээ. "Ноён байх дvрэм"гарснаас хойшьСалар vндэстний доторхи ноёлох анги нь шашны талаар єєрийнхєє ноёрхлоо эрчимжvvлэхийн тєлєє энэхvv єєрт нь ашигтай дvрмийг хvлээн авсан байна. Шинэ шашныг хуучин шашны эрх ашгийг хєндєж байна гэж vзсэнээр зєрчил лавшран єргєжиж шашны аймаг хоорондын хэрvvл зарга тасрахаа больж хєдєлмєрчин ард тvмэнд асар их гай гамшиг учруулсан байна.
|