Шэ vндэстэн бол соёл урлагийн баялаг єв уламжлалтай vндэстэн юм. Тэдний ардын дуу болон гар урлалын бvтээгдэхvvн нь vндэстний євєртєц онцлог ихтэй байдаг билээ.
Шэ vндэстний уран зохиол нь vндсэндээ ардын аман зохиол зонхилж байдаг. Ардын дуу бол шэ vндэстний соёлын содон гайхамшиг болсон зvйл бєгєєд тэр нь ам дамжин vеийн vед уламжлагдаж ирсэн, амьдралын олон салбарыг хамрсан єргєн агуулга бvхий уран бvтээл болно.
Шэчvvд бага наснаасаа гарамгай дуучин болох гэсэн хvсэлтэй байдаг учраас тэд дуу дуулахад маш дадлагажсан байдаг билээ. Шэчvvд дуу дуулахаар баяр цэнгэлээ болгон, vйл хэрэг болон бодол сэтгэлээ илтгэдэг байна. Баяр наадам, vйлдвэрлэл хєдєлмєр, харилцаа холбоо, хайр дурлал зэрэг энгийн амьдралын ямар ч ажиллагаанд байнга дуу дуулан vзэл сэтгэлээ илэрхийлдэг юм. Энэ дуучид шэ vндэстний амьдралд хэр чухал байдгийг vзvvлж байгаа юм. Олонхи баяр наадмын гол агуулга нь дуу дуулах явдал болдог болохоор баяр наадмыг хvмvvс дууны найр хэмээдэг байна. Залуу хос гэрлэх болж, хvргэн нь бэрээ буулгахаар хадмындаа очихад тvvнийг урьдаар "Архины дуу", "Савханы дуу" дуулсны дараа сая хоол єгдєг нь шэ vндэстний нэг зvйлийн зуршил болно.
Шэ vндэстний нутагт очвал, газар бvхнээс дуулдаж байгаа яруу сайхан дууг сонсох юм. Шэ vндэстний ардын дуу нь баялаг агуулга, гvн утгаатай бєгєєд гоё хєг айзамтай байдаг юм. Yvнд vндэстний vvсэл хєгжлийн тvvхэн явцыг єгvvлсэн "Гаохуангийн дуу" болон "Бодь ирвэсийн дуу", хайр дурдалыг илтгэсэн, хєдєлмєр амьдралыг магтсан "Бэсрэг дуу" гэдэг дуу байдгаас гадна бас хятадын олон бvлэгт vлгэрийн зохиол, дуурийн доторхи vлгэр домог болон vндэстнийхээ ардын уламжлал ярианаас сэдэвлэсэн "Yлгэрийн зохиолын дуу" гэдэг дуунууд ч байдаг. Эдгээр дуу нь ардын аман зохиолын хэлбэрээр ам дамжин vеийн vед уламжлагдаж тєгєлдєржин баялагжиж ирсэн байна. Харанхуй хуучин нийгмийн vед ардын дуу нь ноёлогч ангийн дарлал мєлжлєгийг эсэргvvцэж сайн сайхан амьдралыг хvссэн шэ vндэстний ард тvмний бодол сэтгэлгээгээ илтгэх хурц зэвсэг болж байжээ. Ардын дууных нь дуулах хэлбэрт нь гоцлол дуу, харилцаа дуу, найрал дуу байдгаас гадна бас хоёр дууныг ємнє хойно нь давхцуулсан байдлаар дуулдаг хэлбэр ч байдаг юм.
Шэ vндэстний бvжиг болон хєгжмийн зэмсгийн дотроос хамгийн єргєн дэлгэрсэн нь "ан агнуурын бvжиг", "Луугийн бvжиг" болон найр хурим, тахил тайлга, оршуулгын сёлолын vед хєгжимддэг бvрээ зэрэг болно. Шэ vндэстний зарим нутагт бас "дээдсийн тахилгын бvжиг" гэсэн нэг зvйлийн бvжиг байдаг. Фуцзянь мужийн Фудин, Лоюань зэрэг сяний "Паньцай манчрага", Ниндэгийн шэ vндэстний тосгоны "Дачицунь" зэрэг биеийн тамир спортын болон баяр цэнгvvний арга хэмжээг цялдуулсан ажиллагаа бол олон нийтийн чанартай сонирхолтой зvйл юм.
Шэ vндэстний бvсгvйчvvд нь хувцас хунар дээрээ зvйл бvрийн цэцэг навчис, жигvvртэн шувуу, гиометрийн зураг дvрс зэргийг урлан хатгадаг байна. Шэчvvдийн чийрсээр сvлжсэн сагс болон єнгє бvрийн давуугаар нэхсэн солонгон бvс бол vндэстний онцлог ихтэй гар урлалын бvтээгдэхvvн болно. Ийм бvс урлан нэхэж чадах эсэх нь бvсгvйчvvдийн ур эрдмийг шалгах баримжаа хэмжvvр болдог болохоор гар урлалын энэхvv бvтээгдэхvvн нь бvсгvйчvvдийн найз нєхєдтєє хvргэх, охидын хайртай хvндээ бэлэглэх бэлэг дурсгалын гол эд болж байдаг билээ. Солонгон бvсийг энгийн бvс, хормойвчийн бvс болгож бvр бодох юм.
Шэчvvдийн сvлжсэн жижиг сагс нь уран нарийн хийцтэй мєртєє хэмэрлигийн чимэглэл, олон зvйлийн шигэтгээртэй байдаг учраас тэр нь шэ бvсгvйчvvдийн хамгийн их сонирходог гоёл чимэглэлийн эдлэл болдог байна.
Шэчvvд голцуу євєг дээдсээ шvтдэг. Тэд євєг дээдсийнхээ шанаган хулыг тахидаг бєгєєд айл єрєх болгонд шанаган хулын тухай домог уламжлагдаж байдаг. Онгод шvтээний ул мєр ч vлдсэн байна. Yvнээс гадна хэсэг Шэчvvд буддын шашин шvтэж сvм хийд байгуулсан байна.
|