Шуй vндэстний соёл урлагийн єв тун баялаг юм. Ардын дунд нь шvлэг найраг, vлгэр домог, ёгт vлгэр зэрэг уран зохиолын олон хэлбэр байдаг бєгєєд цаасан хайчлбар, уран хатгамал, дармал будмал зэрэг гар урлалын талаар тэд єндєр ур мэргэжилтэй байдаг билээ. Yлгэр домог, ёгт vлгэр зэрэг нь голцуу хєдєлмєрчин ард тvмний ажилч хєдєлмєрч болон цэцэ сэргэлэн ур ухаан, цэвэр ариун хайр дурлалыг магтан сайшааж, ноёлогч ангийг зэмлэн шvvмжилсэн агулгатай байдаг.
Ардын аман vлгэр нь амьд дvрслэг баялаг агуулга, романтик шинжтэй байдаг юм. Жишээ нь "Гэр байшингийн тухай vлгэр", "Молор эрдэнэ", "Нэг мєхлєг тарианы vр" зэрэг vлгэрvvд бол уран зохиолын ховор нандин єв сан болох тєдийгvй, бас шуй vндэстний тvvхийг судлахад ч эрхэм цухаг баримт хэрэглэгдэхvvн болдог байна.
Шуй vндэстний ардын дуу нь утга санаа нь шинэ соргог, хэл яриа ээл борогжуун, агуулга багтаамж єргєн, тєрєл хэлбэр олон зэрэг онцлогтой юм. Шуйчууд бол дуу шvлэгээр бодол санаагаа илтгэхэд авьяслаг vндэстэн юм. Тэдний дуу нь ардын дуу болон архины дуу гэсэн хоёр тєрєлд хуваагддаг бєгєєд дуулахдаа ямар ч хєгжмийн хавсрлагагvйгээр нэг хvн нь гол дуулж, бусад нь дагалцан найрал дууны маягаар дуулдаг байна. Ардын дууных нь зонхилох нь зохиож дуулдаг булун дуунууд бєгєєд тvvнд єдєр дудмын амьдрал болон хєдєлмєрийн дунд байнга дуулагддаг хайрын дуу гол болж байдаг. Архины дуу бол их тєлєв хурим найр буюу оршуулгын ёслол дээр дуулдаг ямар нэгэн vйл хэргийн тухай дуу юм.
Шуй vндэстний дуу нь гол тєлєв долоон vгээр бадагласан байдаг боловч, гурав, дєрєв, долоон vгийн мєрийг соливцуулан бадаг ч бий. Дууны vг нь толгой холовц, сvvл холовц болон бvс холовц зэргийг эрхмэлдэг байна. Нэг дуунд Эдгээр холовцын аргыг соливцуулан хэрэглэдэг болохоор дуулах тун аятай байдаг билээ.
Ардын хєгжмийн зэмсэгт нь харанга, арьсан хэнгэрэг, гуулин хэнгэрэг, хулан бишгvvр, хуур, бялар зэрэг бий бєгєєд голцуу бvжгэнд хєгжим хавсрахад хэрэглэдэг байна.
Шуй vндэстний бvжигт гуулин хэнгэргэн бvжиг, хулан бишгvvрт бvжиг, хvч сорих бvжиг, луугийн бvжиг, арслант бvжиг зэрэг байдгийн дотроос хvмvvсийн хамгийн их сонирходог нь гуулин хэнгэргэн бvжиг болон хулан бишгvvрт бvжиг болно. Баяр наадмын vйл ажиллагаа болох бvр шуйчууд бvжиг бvжиглэн наргианы хєєр нэмдэг юм. Цэцэгт дэнлvvгийн ший бол шуй vндэстний ард тvмний маш их сонирходог ший жvжгийн нэг тєрєл юм.
Цаасан хайчилбар, уран хатгамал, дармал будмал болон сийлбэр зэрэг гар урлалын бvтээгдэхvvн нь ч маш уран нарийн хийцтэй байдаг билээ. Ялангуяа уран хатгамал нь гоё хээ угалзтай, чамбай нарийн бvтэцтэй байдаг учраас урлагийн маш єндєр vнэ цэнэтэй байдаг юм.
Шуй vндэстний зурхайн ухаан нь билгийг улирлын тоололтой vндсэндээ адилхан байдаг, адилгvй зvйл нь шуй vндэстний зурхайн тоололд найман сараар жилийн эцэс сар болгож, есєн сараар жилийн эхэн сар болгодог явдал болно.
Морь уралдах бол шуй vндэстний иргэдийн хамгийн их сонирходог наадмын тєрєл болох бєгєєд баяр наадмын томоохон арга хэмжээ зохион явуулах болгонд олонхидоо морь уралдуулдаг байна.
Шуйчууд олон шvтээн их байгалийг шvтдэг. Худаг ус, vхэр чулуу, бvдvvн мод зэрэг нь цємєєрєє тэдний шvтдэг зvйл юм. Тєрєх, бvрлэх, євчин эмгэг ,гай зэтгэр болох бvр удган залж ном уншуулан мэргэлvvлэх бєгєєд загасаар тахилга vйлддэг євєрмєц онцлогтой юм билээ. Мэргэлэхдээ голцуу тахианы єндгєєр тєлєг тавьдаг. Чин улсын сvvлчээр Шуйчуудын нутагт Католиг шашин уламжлагдан орж ирсэн боловч шvтэх хvн нь даанч цєєн байлаа.
|