Тажик үндэстэн бол хууч яриа, vлгэр, шvлэг, хєгжим, бvжиг зэрэг ардын оюун билгийн охь содон болсон баялаг агуулга хэлбэр бvхий соёл урлагийн шилдэг єв уламжлалтай үндэстэн юм.
Яруу найраг нь тажизчуудын ардын аман зохиолын хамгийн гол чухал хэлбэр болдог учраас хvмvvс баяр наадмын арга хэмжээнд оролцохдоо бэлэн шvлэг шvлэглэдэг байна. Яруу найргийн зохиол бvтээл нь олонхидоо хєгжмийн хавсаргасан байдлаар нийтийн хvртээл болдог. "Бvргэд", "Тас шувуу", "Намуу цэцэг", "Чандмани чулуу", "Ликсир"﹙нэг зvйлийн усан шувууны нэр﹚зэрэг 6 макам﹙их дуу﹚бол яруу найргийн зохиолуудынх нь доторхи нэлээд нэртэй бvтээлvvд юм.
Хуучин нийгмийн ноёлогч ангид дургvйцсэн, ирээдvйн аз жаргалт сайн сайхан амьдралыг хvсэн мєрєєдсєн зэрэг нь эдгээр шvлэг дуунуудын гол агуулга болно. Хууч яриа, vлгэр домгууд нь гол тєлєв хайр дурлалаар сэдэв болгон, хvммvсийн хvсэл сэтгэлгээг харуулсан романтик vзэлийн єнгє аястай байдаг юм. Зvйр цэцэн vг нь тов авсархан, амьд дvрслэг, гvн ухааны утга санаа ихтэй байдаг.
Тажик vндэстний хєгжмийн зэмсэгт "Наи"﹙бvргэдийн далавчны ясаар хийсэн нэг зvйлийн богино линбэ﹚, "Баланзиком"﹙долоон чахдастай нэг зvйлийн хуур﹚, "Рэпуп"﹙зургаан чахдастай нэг зvйлийн хуур﹚зэрэг байдаг бєгєєд тэдгээрийн дотор "Наи" болон "Рэпуп" бол тажикчуудын хамгийн их сонирхдог хоёр зvйлийн гол хєгжмийн зэмсэг болно.
Тажикчууд бvжиг бvжиглэхэд маш авьяслаг байдаг ба ердийн бvжиг нь тойрон бvжиглэдэг бvжиг юм. Энэ бvжгийг бvжиглэх vед хvмvvс гар хэнгэрэг, "Наи" хєгжмээр хавсруулан тугараг хэлбэрээр тойрон бvжиглэдэг буюу заримдаа бас аман хуур, алга ташилт болон уриа дуунаар хєєр нэмдэг болохоор маш их хєгжєєн наргиантай байдаг билээ. Тажик vндэстний эртний хууч ярианд бvргэдийг баатар хvчитний бэлэг тэмдэг хэмээн vздэг байжээ. Тажик эрэгтэйчvvдын бvжгийн хамгийн онцлог зvйл бол бvргэдийн дэвилтийг дуурайсан уран хєдєлгєєн юм. Бvсгvйчvvд нь голцуу хэнгэрэгт бvжиглэдэг бєгєєд уяхан мєртєє тvргэн хєдєлгєєнтэй байдаг.
Тажикчуудын жvжиг нь дуурийн жvжиг болон драмын жvжиг гэсэн хоёр тєрєл зvйлд хуваагддаг байна. Худалдааны гэрлэх ёсныг хурц шvрvvнээр хошигнон шvvмжилсэн "Агачой-абохига" ﹙євгєн эмгэн хоёр гэсэн vг﹚бол дуурийн жvжгийнх нь тєлєєлєх чанартай бvтээл болно. "Бадак уулын худалдаачин" гэсэн драмын жvжиг бол зальхай худалдаачны ховдог шунахай, хар хор болон тэнэг мунхаг зан чанарыг шоолсон хошин зохиол юм.
Тажик бvсгvйчvvд нэхэх сvлжих болон уран хатгамал хатгахад маш сайн байдаг. Тэд эмээл, тохом, бvс зэрэг эдлэл хэрэглэл дээр хээ угалз гарган урладаг бєгєєд зvйл бvрийн єнгєтэй давуугаар дэр болон юбк дээр олон янзын зураг дvрс гарган зvйдэг байна.
Тажик бvсгvйчvvдийн ур эрдмийн хамгийн онцлог зvйл бол уран хатгамал болох юм. Тэд хувцасны заам, зах, гоёлын жижиг цvнх зэрэг дээр зvйл бvрийн хээ угалз болон цэцгийн дvрсийг урладаг ба ялангуяа бvсгvйчvvдийн малгайн хєвєєгєєр чимэг болгон урласан хатгамалууд нь амьд цэцэг хатгасан буюу эрдэнэ чулуу шитгээсэн мэт тун гоё харагддаг юм. Yvнээс гадна, тажикчууд бас эмээл, ногт зэрэг хэрэгсэл дээр ч олонхидоо хээ угалз урладаг бєгєєд зарим дээр нь мєнгє, гуулин шитгээдэг байна.
Тажикчууд нийтээрээ лалын шашны Исмайлийн аймагт багтдаг. Шинь жиан уйгурын нутагт зє. хєн Тажик vндэстэн л энэ аймгийн шашныг шvтдэг. Энэ аймгийн шашны номлол нь бусад аймгийнхантайгаа адилавтар боловч шашны хичээл номын талаар єєрийн гэсэн онцлогтой.тухайлбал, шашны ажиллагаа хийх нь нэлээд цєєн лалын сvм ч маш ховор сvсэгтэд нь мацаг барьж мєргєл vйлддэггvй. Хэсэг євгєд хєгшид нь айл гэртээ єдєр болгон хоёр удаа мєргєл хийхээс гадна жирийн байдалд хvн ард нь баяр дурсгалын єдєр болоход мєргєл хийдэг. Шашны тvрvv нь "И чаан" гэж байдаг. Сvсэгтэд нь И чаан болон vе удмаа залгамжлагчдыг vе улиран шvтсээр иржээ.
|