Татар vндэстний ард иргэд дуу бvжигт маш их сонирхолтой байдаг. Татарчуудын хєгжим нь єнє удаан жилийн тvvхтэй бєгєєд ил тод айзам цохилготой, тал нутгийн уудам саруул байдал тєрхийг харуулсан vндэстний євєрмєц хэв намбатай байдаг билээ. "Жаал хvv Мисчин", "Хун галууны марш", "Байхэ голын хєвєєнд" зэрэг ардын хєгжим иргэдийн дунд єргєнєєр дэлгэрсэн байна.
Татар vндэстний бvжиг нь цовоолог дэгжин байдаг бєгєєд эрэгтэйчvvдийн бvжгийнн нь зонхилох нь товшилт, vсрэлт зэрэг хєлийн хєдєлгєєн тvлхvv оролцоотой бvжгvvд байдаг бол, эмэгдэйчvvдийн бvжгийнх нь зонхилох нь гарын болон нурууны хєдєлгєєн ихтэй бvжиг байдаг юм. Татар vндэстний бvжиг нь орос, узбек зэрэг vндэстний бvжгийн онцлогийг шингээн авсан боловч, єєрийн євєрмєц хэв намбыг бvрдvvлсэн байдаг билээ. Баяр дурсгалын єдєр болох бvр татарчууд єргєн их бvжгийн уралдаан зохион явуулдаг байна. Ялангуяа жил болгоны хавар намрын Саван баярын﹙анжисны баяар﹚vеэр хvмvvс байгалийн vзэмж сайтай газрыг сонгон, дуу бvжгийн зэрэг баяр цэнгvvний арга хэмжээ зохион явуулдаг юм.
20-р зууны 30-аад оны эхний vед татарчууд татар жvжгийн хамтлаг байгуулсан бєгєєд тэдний тоглолт нь vндэстэнvvдийн ард иргэдийн таашаал сонирхлыг маш их татсан байлаа.
Татар vндэстний хєгжмийн зэмсгийн тєрєл зvйл нь маш олон байдаг бєгєєд тэдгээрийн дотроос "Куне"﹙хоёр нvхтэй шулуун бишгvvр﹚, "Кэбис"﹙аман хуур﹚, хоёр удаст хийль зэрэг нэрт хєгжмийн зэмсгvvд байдаг. Дуу дуулах буюу бvжиг бvжиглэхэд заримдаа баян хуур болон "Маньтолинь" хэмээх хєгжмийн зэмсгээр хавсардаг байна.
Татар vндэстний соёл боловсролын vйлс нэлээд эрт дээр vеэс хєгжсєн тvvхтэй бєгєєд эрдэм боловсролтой хvмvvс маш олон байдаг юм. Аль эрт 1941 онд байгуулагдсан Инингийн татар vндстний сургууль бол Синьзянд хамгийн эрт байгуулагдсан vндэстний сургуулиудын нэг нь болно.
Татарчууд лалын шашин шvтдэг. Тэдний амьдрал соёлд лалын шашин гvнзгий нєлєєлжээ. Татар vндэстний лалын сvсэгтэн бvхэн заавал тогтсон цаг дэг журмын дагуу шашны ажиллагаа хийдэг. "Наймааз"(судар)-а єдєр болгон таван удаа уншина баасан гараг бvр ислаамын сvмдээ нэг удаа мєргєл хийж Жvмаагийн єдрєє тэмдэглэдэг. Жил бvр бvтэн сараар мацаг барьж мацаг барьж байх хугацаандаа нар мандсанаас хойш болон нар жаргахаас ємнє идээ ундааг хєндєж болдоггvй.
|