• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-22 17:07:15    
Туцзя vндэстний соёл урлаг

CRI

    Туцзя vндэстний vлгэр домог, дуу шvлэг, хєгжим, бvжиг, сийлбэр, барилга, нэхмэл зэрэг нь євєрмєц онцлог бvхий соёл урлагийн єв уламжлалыг бvрдvvлсэн юм. Ард иргэдийн байгаль ертєнцийн тухай vзэл бодлыг харуулж, хvн тєрєлхтний эх байгальтай зохицан оршин амьдарч ирсэн тvvхэн замналыг дvрслэн бичсэн домгийн зохиол бол туцзя vндэстний хамгийн эртний уран зохиол болно. "Цзангулао тэнгэрийг бvтээж Лигулао газрыг бvтээсэн нь", "Нохойн сvvл алтан тариа болсон нь" зэрэг домгууд бол тэдгээрийн доторхи нэлээд нэртэй бvтээл юм.

    Yндэстний их нvvдэл, баяр дурсгалын єдєр, баатар хvмvvс зэргийн тухай олон vлгэр домог одоод хvрч иртэл туцзячуудын дунд уламжлагдаж ирсэн байлаа. Зальхай тэрслvv хvчинтэй хийсэн тэмцэл болон хайр дурлалаар гол тєлєв сэдэвлэсэн ардын аман vлгэр нь баялаг агуулга хэлбэртэй байдаг билээ. Туцзя vндэстний ардын дунд єргєнєєр дэлгэрсэн "Чулуун хvний хєтєл" гэдэг vлгэрт нь харанхуй наргис хvчний эсрэг сєрєн босч, язгууртан ноёны євчнийг эмчлэхээс татгалзан нугаршгvй тэмцсээр чулуу болон хувирсан ардын эмчийн дvр тєрхийг бvтээсэн байдаг. Яруу найргийн зохиолынх нь агуулга баялаг, хэлбэр олон янзын байдаг бєгєєд тэдгээрийн дотроос хамгийн алдартай нь "хэмэрлиг гургуул" гэдэг урт найраглал болно.

    Туцзячуудын ардын дуу нь эгэл борогжуун, уяхан яруу, сэтгэлгээ бялхам байдгаараа онцлог юм. Ардын дуу нь хайрын дуу, охиноо харьд мордуулах дуу, дайдах дуу, гунигийн дуу, хєдєлмєрийн дуу зэрэг тєрєлд хуваагддаг байна. "Нийтийн бvжиг", "Найман эрдэнийн хонхон бvжиг", "Оршуулгын бvжиг" зэрэг уламжлалт бvжиг нь идлэг борогжуун мєртєє ил тод vндэстний болон уулархаг нутгийн онцлог шинжтэй байдаг юм. Баяр наадмын vеэр туцзячууд тосгондоо тусгайлан зассан бvжгийн талбайд хvрэлцэн ирцгээж, нийтийн бvжиг бvжиглэдэг бєгєєд заримдаа ийм бvжигт арван мянга гаруй хvн оролцдог байна.

    Туцзя vндэстний нутагт хамгийн их дэлгэрсэн жvжгийн тєрєл бол Туцзя ший, сvvдэр ший, хvvхэлдэйн ший, зэрэг болно. Хєгжмийн зэмсэгт нь бялар, модны навч, "дундункуй" болон дэлдvvр зэрэг бий. "Дундункуй" бол туцзя vндэстний жижиг хулсан гуурсаар хийсэн лимбийн хэлбэртэй євєрмєц маягийн хєгжмийн зэмсэг юм. Энэ зэмсгээр хєгжимдсэн хєгжим нь уяхан яруу, баясгалан дєгєлдєр дуулддаг болохоор туцзя vндэстний бvсгvйчvvд уг хєгжмийг маш их сонирходог байна. Дэлдvvрийн хєгжим бол дєрвєн хvн дэлдэх хєгжмийн зэмсгээр хамтран хєгжимддэг хєгжим юм.

    Нэхмэл хатгамал, уран сийлбэр, зураг урлал, цаасан хайчилбар, будмал давуу зэрэг нь ч урлагийн нэлээд єндєр тєвшинд хvрсэн vндэстний онцлог намба бvхий гар улралын бvтээгдэхvvн болох юм. "Силанкабуу" гэдэг нэг зvйлийн давуу нь туцзя бvсгvйчvvдийн амьд цэцэг, шувууны vд, vдэшийн туяа, солонго зэрэг байгалийн єнгийг дууриан, олон зvйлийн хээ угалз гарган уран нарийн нэхсэн гар урлалын євєрмєц гоё бvтээгдэхvvн болно. Yvнийг нийтийн бvжигтэй хамт нь туцзя vндэстний ардын урлагийн сор бvтээл хэмээн нэрлэдэг байна. Охин хvнийг харьд мордуулахад "Силанкавуу" нь буулгарийн бэлэгт дутагдаж болшгvй чухал зvйл болдог билээ.

    Туцзячууд голцуу євєг дээдсээ шvтдэг. єнгєрсєнд нийтээрээ нутгийн ноёноо шvтэж байсан бєгєєд айл тосгон болгондоо ноёны сvмтэй байжээ. Хавар болох бvр "Ноён тахих" єргєн их ёслол хийдэг. Yvнээс гадна бас их байгалийг шvтэж ан хийхээр гарах бvрдээ уулын сахиулснаа завал тахидаг. Бомбын шашин нь Туцзячуудын шашин шvтлэгт нэлээд их нєлєє vзvvлсэн байна. Католиг шашин Хиристосын шашин ч Туцзячуудын хэсэг нутагт нэвтрэн орж ирсэн байна.