Ту vндэстэн бол дуу бvжvигт авьяслаг vндэстэн юм. Тэдний дунд "нэг єдєр хоол идэхгvй байж болох боловч, нэг єдєр дуу дуулахгvй байж болохгvй" гэсэн хууч яриа байдаг. Ту vндэстэн баялаг агуулга хэлбэр бvхий ардын аман зохиол болон урлагийн єв уламжлалтай юм. Ардын зохиолд нь туульсын зохиол зонхилж байдаг.
Ардын дуу нь тєрєл зvйл маш олон бєгєєд цуурайлаг цээл аястай байж, тvvний дотор "Хуа-эр"﹙цэцгvvд гэсэн vг﹚гэсэн дуу хамгийн єргєн дэлгэрсэн байна. Уг дуу бол тучуудын маш их сонирхдог євєрмєц онцлог бvхий нэг зvйлийн аман зохиол болон ардын дууны хэлбэр юм. тэр нь их тєлєв бvтэн "хуа-эр" болон хэсэг "хуа-эр" гэсэн хоёр тєрєлд хуваагддаг байна. Бvтэн "хуа-эр" нь иргэдийн сайн мэддэг "Гурван улсын vлгэр", "Баруунш зорчсон тэмдэглэл" зэрэг зохиолын агуулгаар гол болгодог дуулах єгvvлэхийг хослуулсан шинжтэй урлаг болно. Хэсэг "хуа-эр" нь тухайн байдалд зохицуулан дууны vг зохиож, товч авсархан vг, зvйрлэлийн аргаар дотоод сэтгэлгээ болон хvсэл мєрєєдєлєє илтгээдэг хєдєє нутгийн онцлог ихтэй урлаг юм. "Хуа-эрийн нутаг" гэж алдаршсан ту vндэстний районы хvн бvхэн бvр "Хуа-эрийн" зохиогч, тоглогч, сонирхогч байдаг. "Хуа-эр" гэдэг энэ урлаг нь ард тvмний дундаас амьдралаас ургаж гарсан болохоор эх vvвэрийн хувьд барагдашгvй ундармал булагтай юм. Ийм ч учраас агуулга нь бусад уран зохиолынхоос єргєн дэлгэр байдаг билээ.
Чєлєєлєгдєхєєс ємнє, "Хуа-эр" хэмээх энэхvv ардын урлаг нь харанхуй хуучин нийгмийн ял гэмийг илчлэн шvvмжилж, ард олны тvvний эсрэг тэмцэхийг зоригжуулахаар гол агуулгаа болгож байжээ. Чєлєєлєгдсний даргаа, дунсянчууд шинэ нийгмийн эзэн болж амьдралын сайхныг эдлэн, оргилом халуун vзэл сэтгэлээ "Хуа-эр" гэх энэхvv уламжлалт урлагтаа шингээж баяжуулж ирсэн байна.
Одоо "Хуа-эр" нь аман зохиол байснаасаа бичгийн зохиол болон хєгжиж нэн єргєнєєр тархан дэлгэрсэн юм. Тvvний дуулах сэдвийн хvрээ хэмжээ нь ч цаашид тэлж, залуу хосын хайр дурлалыг харуулах агуулга голлох болсон учраас "Хуа-эрийг" бас "Хайр дурлалын зууч-гvvр" гэдэг байна. Ту vндэстний нутагт "Хуа-эрийн" тогтолот болох бvр хvмvvс дууны уралдаан явуулж, асуух хариулах харилцаа дууны хэлбэрээр тухайн байдлын дагуу дууны vгсийг зохиож дуулах буюу єєрчлєн дуулдаг болохоор олонхи байдалд ялж ялагдах нь ялгарахгvй хоёр гурав хохог vргэлжилдэг юм.
Ту vндэстний бvжгийн гол нь "Аньзао" бvжиг болон хуримын бvжиг болно. "Аньзао" бvжиг нь дуу бvжиг хосласан хэлбэртэй байдаг. Шинэ жил цагаан сараа тэмдэглэх буюу хурим найр болох vеэр ту vндэстний эрэгтэй эмэгтэй хєгшин залуу гэсэнгvй vндэстнийхээ гоё хувцасаа ємсєн, цэнгэлдэх хvрээлэн буюу уужим талбайд хуран цугларч, тєлєє тvлшийг гурвалжин хэлбэртэй овоолж гал золгуулаад, хvмvvс галаа тойрон хvрээлж, нэг хvн нь дуу vvсгэн хагас єгvvлбэр дуулахад олон хvн тvvнийг даган дуулахын зэрэгцээ бvжиглэн наргидаг байна. Хуримын бvжиг нь газар газрын ёс заншил нь адил бус байдгийн улмаас хоорондоо зохих зєрєєтэй байдаг.
Ту vндэстний уламжлалт биеийн тамир спортод голцуу морь уралдах, бєх барилдах, дvvжин савлуураар тоглох, тэвх єшиглєх, ноосон бємбєг тоглох зэрэг тєрлvvд байдаг юм. Ту vндэстний зарим нутагт бас сур харвахыг сонирхдог байна.
Тучуудын уран хатгамал, барилгын ур мэргэжил болон сийлбэр зэрэг нь ч урлагийн нэлээд єндєр тєвшинд хvрсэн юм.
Тучууд голцуу Ламын шашны Гэлvг аймгий шарын шашныг шvтдэг. Тэдний тєвлєрєн сууж байгаа тосгон бvрт бараг цємєєрєє нэг нэг сvмтэй,хvн ам чигжvv нутаг нь бас нэлээд томоохон сvм байдаг. ламын шашин шvтэхийн зэрэгцээ Тучууд бас євєг дээдэс болон олон шvтээнийг итгэн биширдэг. Зарим газар нь бомбын шашин шvтдэг ажээ.
|