Ва vндэстэн ардын аман зохиолын баялаг єв сантай юм. Тvvнд домог vлгэр, шvлэг найраглал, тvvхт vлгэр зэрэг олон тєрєл зvйл багтдаг байна. Домог vлгэрийнх нь дотроос нийтийн дунд хамгийн их дэлгэрсэн нь "Сыганли" болно. "Сыганли" гэдэг энэ vгийг эрдэмтэд хоёр зvйлээр тайлбарлаж байна: нэг нь "Сыган" гэдэг vг нь чулуун агуйг, "ли" гэдэг нь гарч ирэх гэсэн утгыг илтгэсэн гэж vзээд бvхэлд нь "чулуун агуйгаас гарч ирсэн" гэсэн утгатай хэмээн тайлбарлаж байгаа бол, нєгєє нь "Сыган" гэдэг vг нь хулууг хэлсэн байна гэж vзээд нийт утгыг нь хулан дотроос гарч ирсэн хэмээн тайлбарлажээ. Yvнийг тайлбар нь хэдийгээр адил бус байгаа ч гэсэн, уг домог vлгэрийн vvсч гарсан газрыг Аваа уул гэж санал нэгтэй vздэг ббйна. Yvнээс гадна бас "Хvн тєрєлхтний євєг дээдэс", "Ман могой бєєлжсэн нь", "Амьтан ургамалын vvсэл гарал" зэрэг олон сайхан домог vлгэр байдаг юм.
Ва vндэстний ард иргэд бас хєдєлмєр амьдралынхаа тvvхэн хєгжлийн явцдаа, сайн сайхан шудрага vйлсийг магтан сайшааж, итгэл журмаас тэрсэлсэн жусар залхай vйл ажиллагааг буруушаан шvмжилсэн их олон vлгэр зохиож аман дамжин уламжилж ирсэн билээ. Тvvний дотор хамгийн тєлєєлєх чанар бvхий бvтээл нь "Тэрэгчин болон матар" гэсэн зохиол болно. Яруу найргийн зохиол маш баялаг байдаг бєгєєд зонхилох нь вачуудын vйлдвэрлэл амьдрал, хайр дурлал болон гуниг баясалыг илтгэсэн агуулгатай байдаг.
Ва vндэстний ард иргэд бол дуу бvжигт тун авьяслаг хvмvvс юм. Вачуудын тосгонд хvмvvсийн дуулах дуун байнга дуулддаг бєгєєд баяр дурсгалаа тэмдэглэх vед хvмvvс нэн ч гоё хувцасаа ємсєцгєєж дуулан бvжиглэж, єдєржин шєнєжин хэдэн хоног наргин цэнгэцгээдэг байна.
Дугуй бvжиг, ус авах бvжиг, будаа цайлгах бvжиг зэрэг бол вачуудын байнга бvжиглэдэг бvжгийн тєрєл болно. Дугуй бvжгийг бvжиглэхэд эрэгтэй эмэгтэй хєгшин залуу хvvхэд багачуул ялгалгvйгээр гар гараас барилцах буюу мєрєє нийлvvлэн дуулахын зэрэгцээ зєв эргэж дугуйлан бvжиглэдэг байна. Yvнд заримдаа хэдэн эрэгтэйчvvл тухайн байдалд зориулсан дуу зохион эхлvvлэн дуулахад бусад нь даган эгшиглэдэг тохиолдол ч бий.
Будаа цайлгах бvжиг болон ус авах бvжиг нь ва vндэстний ард иргэдийн ажилч хєдєлмєрч, баяр баясгалантай єєдрєг зан араншин болон амьдралд хайртай хvсэл сэтгэлээг илтгэсэн байдаг юм. Гуулин хэнгэрэг, зааны хєлєн хэнгэрэг, сянме, лимбэ, шудрага, модон хэнгэрэг болон хулсан бишгvvр зэрэг бол вачуудын уламжлалт хєгжмийн зэмсгvvд болно.
Вачуудын уран сийлбэр, уран зураг болон нэхмэл сvлжмэл бол мєн ч урлагийн маш єндєр тєвшинд хvрсэн vндэстний онцлог бvхий бvтээлvvд юм. Ва vндэстний эртний хадны зургуудыг сvvлийн vе олныг илрvvллээ. Тvvний дотроос эртний юачуудын ан агнуур, бvжиг болон ажил хєдєлмєрийн байдлыг харуулсан, хvн болон амьтан араатны зураг дvрсvvдээс бvрдсэн Цан-юаний хадны зураг нь ва vндэстний тvvхийг судлахад чухал ач холбогдол бvхий баримт хэрэглэгдэхvvн болох тєдийгvй бас ховорхон тохиолддог урлагийн бvтээл болж байгаа юм.
Вачууд нийтээрээ тvмэн бодис сvг сvнстэй гэж шvтдэг. Хэсэг Вачууд бага хєлгєний Буддын шашин болон Хиристосын шашин шvтэх юм билээ. Их байгалийн юм бvхэн хvн болон бусад ургамал хийгээд ургамлын бус бодис бvхэн "сvг сvнстэй" жаргал зовлон аюул хямрал бvхнийг " сvг сvнс" шийддэг гэж тэд vздэг байна.
|