Уйгар vндэстний євєрмєц онцлогтой соёл урлаг нь урт удаан жилийн хєгжлийн тvvхтэй бєгєєд тvvхэн дээр маш олон зохиолч, тvvхч болон орчуулагч мэргэд тєрж гарсан билээ.
Хэл шинжлэлийн ухааны эрдэмтэн Татдунгагийн уйгар vсгийн vндсэн дээр зохиосон уйгаржин монгол бичиг, нэрт зохиолч Гуаньюньшигийн бичсэн "Хайяньчян" хэмээх найраглал, гарамгай агрономич Луминшаний туурвисан "Нунсан-ишицояо" хэмээх бичиг, Юйсупу·Хасхажипугийн зохиосон "Кудакубилик" гэсэн тууль, Мухамед·Кашкарын бичсэн "Тюрк хэлний том толь" зэрэг бол эртний уйгарчуудын тvvх, соёл, хэлийг судлахад чухал болох vндэстний ховор нандин бичиг турсгалууд юм.
Уйгарчууд ардын аман зохиолын баялаг єв уламжлалтай бєгєєд тvvний дотроос хамгийн єргєн хэмжээнд тархан дэлгэрч одоод хvрч иртэл хvмvvсийн сонирхлыг татсаар байгаа бvтээл бол "Афаньтын vлгэр" болно. Уйгар vндэстэн бол дууч бvжигч vндэстэн юм.
Уйгарчуудын ардын хєгжим нь цоглог хєг айзамтэй, эгшиглэн сонсголонтой, vндэстний онцлог ихтэй хєгжим юм. Эртний уйгарчуудын зохион бvтээсэн ардын сонгодог хєгжим болох "Арван хоёр мукам" нь нийт арван хоёр том бvлгээс бvрдсэн бєгєєд бvлэг бvр нь Чюннайэмай, Дастань, Майсирэпу зэрэг гурван хэсгээс бvрддэг байна. Уг хєгжмийн цоморлог бол эртний дуурийн хєгжим, бvжгийн хєгжим болон бэлэн хєгжим зэргийг багтаасан vндэстний хєгжим бvжгийн євийн цуглуулга болдог учраас "Уйгар хєгжмийн эх", "Дорно дахины хєгжмийн тvvхэн дэхь том сан" нэмээн нэрлэгдсэн байдаг.
Уйгар vндэстний бvжиг нь хєнгєн цовоолог, уяхан зєєлєн байдаг бєгєєд бvжгийн хєдєлгєєн нь тvргэн, хувиралт ихтэй байдгаараа нийтэд алдаршсан байна. Уламжлалт бvжиг нь олон зvйлийн хэлбэртэй ба "Сайнайм" гэсэн бvжиг бол хамгийн нийтлэг онцлог бvхий бvжгийн хэлбэр болно.
Уйгар vндэстний хєгжмийн зэмсэг арав гаруй зvйл байдаг бєгєєд тэдгээрийн дотроос хvмvvст байнга хэрэглэгддэг нь "Дапу" (гар хэнгэрэг), "Дутар" болон "Рэвапу" зэрэг зэмсгvvд болно.
Уйгар vндэстэн эрт дээр vедээ бєєгийн шашин маанийн шашин жин жиао шашин бурхны шашин зэрэг янз бvрийн шашин шvтэж байжээ. 11-р зуунаас хойш голцуу лалын шашин шvтэх болсон байна. дийлэнх хvмvvс нь лалын шашны удмаа дагасан Шvн ны аймгийнхан болох бєгєєд цєєнх нь лалын шашны доторхи Ишань аймгийнхан болно. Чєлєєлєгдсєний дараа шашны дээд давхрагын хvмvvсийн хууль зvй боловсролд хєндлєнгєєс оролцох шашны татвар авах зэрэг эрх дархыг цуцалж шашны хэвийн ажиллагааг хуулиар хамгаалах болсон байна.
|