Сивээ vндэстэн бол соёл урлагийн баялаг єв уламжлалтай vндэстэн юм. Yндэстнийхээ уран зохиолын vндсэн дээр манж, хань vндэстний уран зохиолын охь шилдэг зvйлvvдийг шингээн авсан явдал бол сивээ vндэстний уран зохиолын нэг онцлог зүйл болно.
Ардын аман зохиол нь сивээ vндэстний уран зохиолд онцгой чухал байр суурь эзлэдэг бєгєєд бичгийн зохиол нь ардын аман зохиолын нєлєєг адил бус хэмжээгээр хvртсэн байдаг билээ.
Сивээчvvдийн уран зохиолын төрөл зүйл тун олонтой, аман зохиолд нь аман vлгэр, ардын дуу, хурим найрын дуу, домог, ёгт vлгэр зэрэг бүтээл гол болж, бичгийн зохиолд нь яруу найраг, ший жvжиг, vргэлжилсэн vгийн зохиол зэрэг бүтээл зонхилж байдаг байна. "Нутаг уснаасаа салж одсон дуулал", "Кашкарын дуулал", "Гурван улсын дуулал" зэрэг ардын урт аман найраглал болон "Хуйфанькалунаас захидал" зэрэг бичгийн найрууллын зохиол бол сивээчvvдийн дунд уламжлагдсаар ирсэн маш их нєлєє тусгал бvхий зохиол бvтээлvvд болох юм.
Ардын дуу нь феодлын ноёрхлын эсрэг сивээчvvдийн хийсэн эсэргvvцэл тэмцлийг харуулж, хєдєлмєрчин ардын цэвэр ариун хайр дурлал болон аз жаргалт шинэ амьдралаа бvтээн байгуулах гэсэн хvсэл сэтгэлгээг магтсан байдаг. Сивээчvvд маш эрт дээр vеэс харь vндэстний соёлын нєлєєг хvртэж, харь vндэстний эртний олон бvлэгт vргэлжилсэн vгийн зохиолуудыг их хэмжээгээр орчуулсан нь ардын унших бэнсэн vлгэр болон амаар ярих vлгэрийн гол vvсвэр болж байжээ.
Сивээ vндэстэн бол дууч бvжигч vндэстэн юм. Тэдний хєгжим нь сvр жавхлэн мєртєє яруу тунгалаг онцлогтой байдаг юм. Бvжиг нь мєрний хєдєлгєєнийг товшилттой хавсаргасан шинж их байдаг. Хєгжмийн зэмсэгт нь "Домбор", "линбэ", "Мокна"﹙аман чавхдас﹚зэрэг бий. Домбор бол сивээчvvдийн євєрмєц чавхдаст хєгжмийн зэмсэг юм.
Сивээчvvдийн гэр ахуйн єргєн хэрэглээний сав хэрэгсэл, хувцас хцнар болон байшин барилга дээрээ бvр гоёл чимэглэлийн зурагтай байдаг нь сивээ vндэстний ард иргэдийн ур ухаан эрдэм чадвар болон єнє эртний соёл урлагийн уламжлалыг харуулж байгаа юм.
Сивээ vндэстний бvсгvйчvvд нь уран хатгамал хатгах, цэцгийн наамал наах, нахэж сvлжихэд мэргэшиж, хувцас хунар, гутал оймс болон дэр, гар алчуур зэрэг дээр цэцэг ургамал, зvvртэн шувуу болон арьятан амьтны зураг дvрсийг гоё vзэмжтэй урладаг байна. Сивээчvvдын гар урлал дvрслэх урлаг нь єєрийнхєє євєрмєц онцлог шинжтэй байдаг юм.
Олон нийтийн уламжлалт баяр цэнгvvн болон биеийн тамир спортын ажиллага нь морь уралдах, бєх барилдах, дvvжин савлуураар тоглох зэрэг болно. Сивээ vндэстний эрэгтэй эмэгтэй хєгшин залуу гэсэнгvй бvр сур харвахыг сонирхдог байна. Эрэгтэй хvvхэдтэй болготаа гэрийнхээ vvдэнд жижиг ном єлгєж, хvvгээ тав зургаан нас хvрмэгц морь унах, сур харвахыг сургадаг учраас сивээчvvд морь унах, харвах намнахад шалгарсан байдаг билээ.
Шиньжян уйгурын Сивээчvvд шашин шvтлэгийн талаар эрт урьдынхаа олон сахиулсанд шvтдэг хуучин заншлаа хадгалсаар байна. Тухайлбал,Ургамлын сахиулсан Цагаан євгєн, Лусын хаан, Хорхойн хаан зэрэг балар эртний шашинд харьяалагдах их байгалийг бахархан шvтдэг ажээ. Зvvн хойд нутгийн зарим газрын Сивээчууд бас бєгийн шашин болон ламын шашин шvтдэг байна.
|