Яо vндэстэн бол ардын аман зохиолын баялаг єв уламжлалтай vндэстэн юм. Яо vндэстний ардын аман зохиолын доторхи зарим яруу найргий буюу vлгэр домгийн тєрєл нь хятад хэлээр бичмэл дэвтэр буюу дууны ном болж гарсан байдаг. Тvvхэн сурвалж бичигт тэмдэглэснээр, Хань улын vед нэлээд олон vлгэр домогтой байсан бєгєєд Тан, Сун улсын vеэр яруу найргийн болон бусад тєрлийн уран зохиол гарсан байлаа.
Яочуудын ардын аман зохиолын сэдэв агуулга нь тун баялаг байдаг бєгєєд тvvнд хvн тєрєлхтний vvсэл гарал болон яvчуудын vvсэл гарлыг харуулсан "Паньгу", "Панькугийн домог", "Милото" зэрэг зохиолууд байдгаас гадна бас тvvхэт баатар хvний vлгэр, гvн ухааны нарийн ёс учрыг єгvvлсэн ёгт vлгэр, зvйр цэцэн vг, хошон vлгэр, оньсого таавар зэрэг бий.
Яо vндэстний ард иргэд эрэгтэй эмэгтэй хєгшин залуу хvvхэд багачуул гэсэнгvй бvр дуу дуулж чаддаг юм. Баяр наадмын vе болоход яочуудын нутаг нь дуу эгшигээр бялхадаг байна. Олуул атар хагалбарлахдаа хоёр хvн тусгайлан харанга цохин хэнгэрэг дэлдэж, дуу дуулан хєгжєєн наргиан нэмдэг юм. Баяар наадам болох vеэр эрэгтэй эмэгтэй хоёр хvн харилцаа дуу дуулдаг бєгєєд заримдаа шєнєжин дуулж цэнгэцгээдэг байна.
Яо vндэстний ард иргэд Пань ванг дурсгасан "Пань вангийн дуу" бол яочуудын амьдрал соёолыг дvрслэн харуулсан хэдэн мянган мєрєєс бvрдсэн дуу юм. Ардын дунд єргєнєєр уламжлагдаж ирсэн "УУл давах" гэдэг хятад гар бичмэл бол яо vндэстний тvххийн чухал сурвалж бичиг болох учраас яочуудын тvvхийг судлахад маш их vнэ цэнэтэй байдаг билээ.
Ардын бvжигт нь шvхэрт бvжиг, цэцэгт шийдмийн бvжиг, урт хэнгэргэн бvжиг, гуулин хэнгэргэн бvжиг, паньгу бvжиг зэрэг олон сайхан бvжиг байдаг бєгєєд тэдгээрийн дотроос бємбєрт бvжиг болон гуулин хэнгэргэн бvжиг бол дээдсээ тахих юм уу баяр наадмын ажиллагааны vеэр бvжиглэдэг бvжиг юм. Yнээс гадна зарим нутагт нь бас сармагчны бvжиг, барсын бvжиг зэрэг бvжгvvд байдаг.
Хєгжмийн зэмсэгт нь бємбєр, бялар, бишгvvр, лимбэ зэрэг бий. Бємбєр бол яо vндэстний євєрмєц онцлог бvхий эртний хєгжим юм. Зарим нутагт нь баяр тэмдэглэхдээ эвэр бvрээ vлээдэг байна. Залуу эрэгтэй эмэгтэй харилцаа дуу дуулахдаа модны навч vлээж хєгжимдэхийг сонирходог юм.
Яо vндэстний гар урлал нь єнє удаан жилийн хєгжлийн тvvхтэй бєгєєд тэдний хувцас хунар, барилга байшин, гар ауйн хэрэгсэл болон гоёл чимэглэлийн эдлэл дээр нь янз бvрийн хээ зурагтай байдаг юм. Хэмэрлэг нэхэх, давуу нэхэх, хатгамал хатгах болон будах зэрэг нь яочуудын уламжлалт гар урлалын технологи болно. Яо бvсгvйчvvд цэцэг хатгахдаа хээ зураг урьдаар зурахгvйгээр олон зvйлийн хатгамалыг урлаж чаддаг нь тэдний цээж сэргэлэн, гар уран байгааг бvрэн харуулсаг юм.
Яочуудын шvтлэг янз янз байдаг. Зарим нутагт их байгаль євєг дээдэс онгодыг их шvтдэг хэдий ч зарим газарт нь голцуу бєєгийн шашин бомбын шашин шvтдэг ажээ. Бомбын шашин Яочуудын дунд их нєлєєтєй. Оршуулж хєдєєлvvлэх тахилгын ёслол vйлдэх нь vндсэндээ бомбын шашны ёс гуримаар явагддаг гэхдээ энэ дотор бас балар эртний шашны агуулга нэвтрэн орсон байдаг.
|