• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-24 16:29:34    
И vндэстний соёл урлаг

CRI

    И vндэстний баялаг сайхан соёл урлаг нь урт удаан жилийн тvvхтэй юм. Хуучин и хэлээр бичигдсэн тvvх, уран зохиол, анагах ухааны зэрэг бvтээл туурвил болон ардын дунд єргєнєєр уламжлагдсан аман зохиол нь тоо хэмжээгээрээ арвин тєдийгvй, тєрєл зvйл нь ч олон байдаг.

    Асуух хариулах хэлбэрээр байгаль ертєнцийн жам ёсыг єгvvлсэн зуун мянга гаруй vгтэй "Орчлонгийн хvнлэгийн онол" хэмэгдэх зохиол бол и vндэстний философийн тvvхэн дэхь чухал бvтээл юм. "Баруун ємнєд нутгийн харьчуудын тvvх" хэмээх зохиол бол и vндэстний vvсэл гарал, улирал хєгжил, аймаг бvлэг, овог угсааны угийн бичиг, зан заншил болон философи, шинжлэх ухаан техник зэрэг олон агуулгыг хамран тэмдэглэсэн маш их vнэ цэнэ бvхий ном болно. "Ашимаа", "Асичуудын дуулал", "Мэйгэ" зэрэг урт найраглал бол бvр vндэстний онцлог ихтэй содон зохиолууд юм.

    И vндэстний дунд тэдний єнє эртний тvvх соёлыг тvvх соёлын тухайтай и бичгээр бичсэн гар бичмэлvvд олон vе дамжин уламжлагдаж ирсэн бєгєєд єнєєгийн байдлаар мянга гаруй ширхгийг илрvvлж, тэдгээрийг орчуулах, эмхтгэн хэвлvvлэх зэрэг ажлууд тал бvрээр эрчтэй хийгдэж байна. Yvнээс гадна бас и бичигтэй хvрэл буюу зэс цутгамал болон хєшєє чулуу ч маш олон байдаг билээ.

    Дуу бvжиг бол И vндэстний ард иргэдийн амьдралын чухал нэгэн агуулга болсон зvйл юм. Ардын дуу нь ичvvдийн амьдрал vйлдвэрлэлийнхээ тухай vзэл сэтгэлээ илтгэдэг урлагийн нэг хэлбэр болж байдаг. Уран vгтэй, єргєн агуулгатай "Архины ерєєл" бол хурим найр дээр дуулдаг євєрмєц онцлог бvхий харилцаа дуу юм. И vндэстний дуу бvжиг нь бусадаас ялгарах єєрийн онцлаг шинжтэй байдаг ба дуулахын дагуу бvжиглэдэг нь тэдний уламжлалт зоршил юм.

    И vндэстний ардын уламжлалт бvжгийг бvжиглэхэд лимбэ, шудрага, юецинь зэрэг хєгжмийн зэмсгийн хавсардаг байна. Эртний бvжигт нь араатан амьтны хєдлєл байдлыг дуурайж дvрслэсэн "Хэрvvлч тахиа", "Мєргєєч хонь", дайн дажнийг харуулсан "Сэлмэн бvжиг", ургацын баярыг тэмдэглэсэн "Хэнгэрэгт бvжиг" зэрэг бий.

    Уламжлалт гар урлалын тєрєл зvйлд нь будган зураг, уран хатгамал, мєнгєн чимэглэл, сийлбэр зэрэг байдаг. Модоор сийлж хийсэн тvмпэн, таваг, аяга, шанага зэргээ хар, улаан, шар гурван єнгийн будгаар будаж, угалз, усны ар, vхэрийн хvд, морины шvд зэрэг зургийг урласан байдаг бєгєєд и vндэстний бvсгvйчvvдийн хувцас ємсгєл дээр нь зvйл бvрийн цэцэг, эрвэхий, шувуухай зэргийг єнгє ялгаруулан гоц сайхан урласан байдаг юм.

    Лян шань нутгын Ичууд голцуу тvмэн бодис сvг сvнстэй гэж их байгальь євєг дээдсээ шvтдэг. Их байгалийг шvтэхдээ хамгийн гол нь сvг сvнс болон чєтгєр шулмыг бишрэн шvтдэг. євєг дээдэсдээ шvтэн мєргєхдєє голцуу эцэг эх дээд vеийнхээ "Сvнс тайван байх" нь "Сvнсийг нь vлдсэн байхыг" бэлэгшээн єргєн их ёслол хийдэг байна. Юvнь нань муж, Гvй жєv мужийн Ичууд Бомбын шашин болон Буддын шашны нєлєєг нэлээд их хvртжээ. 19-р зууны сvvлчээр Католиг шашин Хиристос шашин И vндэстний нутагт нэвтрэн орж ирсэн боловч шvтэх хvн нь тєдийлєн олон биш байлаа.