Гэлао vэдстэн тvvхэн дээрээ соёл урлагийн баялаг євийг бvтээж, vе улиран уламжлан хадгалсаар ирсэн юм. Ардын аман зохиолд нь шvлэг найраг, vлгэр домог, зvйр цэцэн vг гол болж байдаг.
Гэлао vндэстний ардын дуу нь ардын дуу, хvvхэдийн дуу, архины дуу, ачлал элбэрлийн дуу зэрэг дєрвєн тєрєлд хуваагддаг бєгєєд ая айзам нь адил бус, єєр єєрийн онцлог шинжтэй байдаг байна. Эрт дээр vеийн ардын дуу нь гурван vгтэй, дєрвєн vгтэй буву арав гаруй vгтэй адил бус урт богино єгvvлбэрээс бvрддэг байжээ. Айзам хэмнэл нь тогтсон журамгvй боловч, дуулахад уянгатай дуулддаг юм. Орчин vеийн хятад соёлын нєлєєгєєр тvvнд долоон vгт бадаг зогхилдог бєгєєд бас хятад хэлний vг єгvvлбэрийг ч ашигладаг болжээ. Урт богино адил бус єгvvлбэртэй байснаасаа долоон vгтэй дєрвєн єгvvлбэрээр бадаглах болж, айзам хэмнэл сул байснаасаа тогтсон холовцын журам горимтой болсон явдал нь гэлао vндэстний ардын дууны хєгжил єєрчлєлтийн тvvхэн замналыг харуулсан юм.
Ардын дуу нь гэлао vндэстний хайр хорсолыг харуулсан болохоор ардач чанар ихтэй байдаг билээ. Феодал ноёлогч ангийн дарлал мєлжлєгийг илчилэн шvvмжилсэн, залуучуудын хайр дурлалыг магтан дуулсан, тvvхэн vйл хэргийг харуулсан, газар тарианы vйлдвэрлэлийн туршлагыг нэгтгэн дvгнэсэн зэрэг бол гэлао vндэстний ардын дууны гол агуулга болно.
Ардын аман vлгэрийн олонхи нь хєдєлмєрчин ард тvмний оюун ухаан, цайлган сэтгэл болон ажилч хєдєлмєрч, эрэлхэг баатарлаг зан чанарыг таашаан магтахын зэргэцээ, тэрслvv харгис ноёлогч ангийн ховдог шунхай зэрлэг балмад vйл байдлыг зэмлэн буруушаасан агуулга зонхилж байдаг юм. Жишээ нь "Баатар охин" гэсэн vлгэрт ангит нийгмийн тэрслvv хvчинтэй хийсэн ард тvмний тэмцлийг харуулсан байдаг бол, "Дvлий ах болон хараагvй дvv хоёр хонь хулгайлсан нь" гэсэн vлгэрт амь хувинцар хvнийг маш уран емєрлєгєєр шоолсон байдаг. Харин "Yр тарианы vvсэл гарал" гэсэн vлгэр нь домоглог шинжтэй байдаг билээ. Гэлаочуудын хєгжим бvжиг нь ээл борогжуун мєртєє яруу сайхан байдаг юм. Хєгжмийн зэмсэгт нь хоёр утаст хуур, юецинь, хєндлєн бишгvvр, лимбэ, бялар, харанга, хэнгэрэг зэрэг бий. "Найман сахиулсан", "Өмнєд уулын ар" зэрэг хєгжим бол vндэстний євєрмєц онцлог бvхий хєгжим юм.
Гэлао vндэстний ард иргэд модны навч vлээн хєгжимдэхийг сонирходог. "Цэцэгт луугаар тоглох", "Хулсан єндгєєр тоглох" зэрэг нь гэлао vндэстний ард тvмний хамгийн их сонирходог уралдаан тэмцээний шинж бvхий нэг зvйлийн баяр цэнгvvний тєрєл зvйл болно.
"Цэцэгт луу" бол нимгэн хулсаар сvлжиж хийсэн одон бємбєгєєс арай том шиг жижигхэн бємбєг юм. Yvгээр тоглоход хєгшин залуу хvvхэд багачуул эрэгтэй эмэгтэй ялгалгvй бvр оролцож болдог ба хоёр хvн нэг баг болж ордог байна. "Цэцэгт луугийн" дотор нь аяганы хагархай хэсгийг нэг хоёр гуулин зоос эсвэл жижиг чулуутай хамт хийсэн байдаг болохоор тоглоход дуу гардаг байна. "Хулсан єндєг" бол хулсаар сvлжиж хийсэн бємбєглєг хэлбэртэй зvйл болох бєгєєд "Цэцэгт луугаас" том шиг байдаг. Тvvний дотор нь олонхидоо дутарганы сvрэл хийдэг байна. Тvvнээр тоглоход гурваас таван хvн нэг баг болж ордог бєгєєд гараар шидэх буюу хєлєєр єшигєрж бvр болдог боловч, хэрэв биедээ хvргэсэн байвал хогжигдсанд тооцдог байна.
Гэлаочууд голцуу євєг дээдсээрээ бахархаж Бvдvvн модны сахиулсан, Уулны сахиулсан болон цагаан євгєн зэргийг шvтдэг. євєг дээдсээ хvндэтгэн тахих арга маяг ёс журам нь газар газар арай адил бус юм. Зарим нутгийнхан Гvнгэрваанд зарим нутгийнхан гал тогооныхоо єрєєнд нэг жижиг банз тавих буюу гол єрєєндєє хэдэн зурвас цаас наагаад євєг дээдсийнхээ сууж байгааг бэлэгшээдэг. Зарим нь ойр орчмын дов сондуулаа євєг дээдсийнхээ хувилгаан болгож зуухныхаа ємнє євєг дээдсийнхээ нэрийг аман дотроо хэлж тахилга vйлддэг. Гэлаочуудын тєвлєрєн суугаа ихэнх нутагт сvм хийд бурхан гэж байдаггvй шашны байгууллага болон бичгээр тараасан ном судар гэж байдаггvй. 19-р зууны сvvлчээр Католиг шашин уламжлагдан ирсэн боловч тєдийлєн их дэлгэрч чадсангvй.
|