Юйгур vндэстэн бол тvvхэн домог, vлгэр, зүйр цэцэн vг, дуу зэрэг ардын аман зохиолын баялаг єв уламжлалтай vндэстэн юм.
Юйгурчуудын ардын дуу нь эгэл борогжуун, яруу сайхан хэв шинжтэй байдаг бєгєєд нийтийн дунд их дэлгэрсэн "Хуандайцэн" болон "Санамак" гэсэн дуу бол феодлын ураг хуримын ёсыг эсэргvvцсэн агуулга бvхий дуу болно. Юйгурчуудын ардын дууг янаг хайрын дуу, аж байдлын дуу, гэрлэх ёслолын дуу, хєдєлмєрийн дуу болон архины дуу гэхчлэн хувааж болох юм.
Аж байдлын дуу нь дуулах єгvvлэхийг хослуулсан шинжтэй бєгєєд нийтийн дунд єргєнєєр уламжлагдсан нь юйгур vндэстний vvсэл гарлыг єгvvлсэн "дуу ярианаас мэддэг" гэсэн дуу болно.
Хурим найрын дуу бол залуу хосын гэрлэх vед харилцан дуулдаг дуу юм. Yvнд охины дуулдаг дууны зонхилох хэсэг нь єєрийг нь энхрийлэн хайрлаж єсгєж хvмvvжvvлсэн эцэг эхдээ баярлаж талархсан, тэднээс салж ядсан сэтгэлгээг илтгээдэг агуулгатай байдаг бол, хvvгийн дуулдаг дууны зонхилох хэсэг нь охины сэтгэлийг тайтгаруулсан агуулгатай байдаг билээ.
Хєдєлмєрийн дуу нь дууны vгтэй, дууны vггvй гэсэн хоёр зvйлийн байдаг. Архины дуу бол архин ширээн дээр архи хэмнэн барихад дуулдаг дуу юм.
Юйгур vндэстний ардын дунд нэлээд єргєн тархан дэлгэрсэн vлгэр домог нь "Мэргэн харваач" болон "Харийн хулгайч эрдэнэ хулгайлсан" гэсэн хоёр vлгэр болно. "Мэргэн харваач" гэсэн vлгэрт юйгур vндэстний нэг вангийн агийн бэрх хатуугаас айж сvрдэлгvйгээр хортныг арилгаж ард иргэдэд тус хийсэн vйл хэргийг єгvvлдэг байна.
"Харийн хулгайч эрдэнэ хулгайлсан" гэсэн vлгэрт нь харийн хулгайч Чиляньшань ууланд орж эд эрдэнийг хулгайлан авч явахыг завдсан боловч, юйгурчууд ур ухаан баатар зохигоор тэмцэж тvvний оролдлогыг ялагдуулсан vйл явдлыг єгvvлсэн байдаг.
Юйгур vндэстэн бол дvрслэх урлагт мэргэшсэн vндэстэн юм. Тэдний нэхсэн ноосон одеал, ноосон уутан дээр бvр гоёлын хээ угалз урласан байдаг бєгєєд бvсгvйчvvдийн хувцасны заам, ханцуй болон давуун гутал зэрэг дээр янз бvрийн цэцэг, євс, хорхой, шувуун зургийг амьд дvрслэгээр єнгє ялгаруулан хатгасан байдаг.
Юйгур vндэстэн голцуу ламын шашний гэлvг аймгийн шарын шашин шvтдэг боловч балар эртний бєєгийн шашны vлдэгдэл нь Юйгур vндэстний дунд бас л байсаар байна. Ламын шашин нь Юйгурчуудын эдийн засаг аж амьдралд маш гvнзгий нєлєєтэй юм.
|