Чжуан vндэстэн бол урт удаан жилийн тvvхтэй, євєрмєц онцлог бvхий соёл урлагийн баялаг єв уламжлалтай vндэстэн юм. Хуашаний хадны зураг нь чжуан vндэстний эрт дээр vеийн євєг дээдсийн нийгмийн амьдралын байдалыг харуулсан байдаг. Эдгээр зургууд нь голцуу Гуансигийн Цзоцзян мєрний хоёр эргийн хадан дээр зурагдсан байдаг ба хамгийн нэртэй нь Нинмингийн Хуашаний хадны зураг болно.
Гуансигаас олдсон таван зуу гаруй ширхэг гуулин хэнгэрэг нь бvр хоёр мянга гаруй жилийн тvvхтэй бєгєєд тvvний хамгийн томынх нь диаметр нь нэг метр гаруй байж, хvндийн жин нь таван зуун килограмаас давсан байдаг. Иймэрхvv гуулин хэнгэргэн дээр нь олон зvйлийн гєдгєр хээ угалзтай байж, цутгасан ур технологи нь нэлээд єндєр тєвшинд хvрсэн юм.
Чжуан vндэстний районд тогтмол хугацаатайгаар ардын дууны уралдаан зохион явуулдаг байна. Ийм уралдаан хийх єдєр цаг нь газар газрын хоорондоо зєрєєтэй байдаг бєгєєд билгийн улиралын гуравдугаар сарын гуравных нь хамгийн их цар хэмжээтэй явагддаг байна. Yvнд оролцогчид нь хамгийн олондоо арван мянгаас давдаг ба тэр нь голцуу урилгын дуу, хvслийн дуу, харилцаа дуу, vдэлтийн дуу, хайрын дуу, талархалын дуу зэрэг агуулгатай байдаг юм. "Дууны сахиулсан" хэмээгдсэн Лю Санцзе бол чжуан vндэстний дуучдын нийтлэг тєлєєлєгч нь болно.
Ардын дууны уралдааны хугацаанд бас эрэгтэй эмэгтэйчvvдийн хатгамалт бємбєг шидэх, "Өндєг мєргvvлэх" зэрэг баяр цэнгvvний арга хэмжээ зохион явуулдаг билээ.
Чжуанчуудын vндэстний бvжиг нь идлэг цовоолог мєртєє хошон емєрлєг онцлогтой байдаг. Чжуан ший бол ардын аман зохиол, хєгжим, бvжиг, тоглох урлагийг уялдуулсан ерєнхий урлаг юм. Чжуан vндэстний ард иргэдийн байнгын хєгжмийн зэмсэгт нь бялар, зvгийн хэнгэрэг, гуулин хэнгэрэг, гуулин харанга, бишгvvр, лимбэ зэрэг бий.
Чжуан хэмэрлэг бол нэрд гарсан гар урлалын нэхмэл сvлжмэл бvтэгдэхvvн юм. Аль эрт Тан Сун улсын vед vйлдвэрлэж байсан чжуан хэмэрлэг нь гар урлалын нэлээд єндєр тєвшинд хvрсэн байдаг билээ. Энэ хэмэрлэгийг хєвєнгийн торговтор ширхэг болон таван єнгєт торгон ширхэгээр зvйл бvрийн хээ угалз гарган урлаж нэхдэг байна.
Чжуанчууд олон шашин шvтэн их байгалиа хvндэтгэн дээдэлдэг. Тухайлбал уулын сахиулсан, усны сахиулсан, цагаан євгєн, галын сахиулсан, нарны сахиулсан зэрэг болно. Тан улсын vеэс Буддын шашин, Бомбын шашин удаа дараагаар Чжуанчуудын нутагт нэвтрэн орж ирсэн байна. Орчин vеэс хот суурины хэсэг оршин суугчид Католиг шашин, Хиристосын шашин шvтэх болов.
|