• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2003-12-31 15:31:44    
Тєвд vндэстний соёл урлаг

CRI

    Тєвд vндэстэн бол урт удаан жилийн соёл иргэншилтэй vндэстэн бєгєєд тєвдийн хятадын vндэстэнvvдийн соёлын санд чухал байр эзлэдэг юм.

    Тєвдчvvд эртний сурвалж бичиг судрын зvйл арвин байдгаараа дэлхийд алдаршсан билээ. Аль эрт 7-р зууны эхний vе гэхэд тєвд бичиг судар туурвих уламжлалтай болсон байжээ. Тєвдийн бурханы шашны номын том цоморлог болох тєвд "ганжуур"﹙зарлигийн орчуулга﹚, "Данжуур"﹙шасдирын орчуулга﹚хэмээх хоёр судрыг Юань улсын vед найруулан зохиосон байна. Тvvнд бурханы номлол сургалуудаас гадна, философи, vсэг бичиг, хэмнэл зvй, ангах ухаан, зурхайн ухаан, тvvх шасдир, уран зохиол, жvжиг зэрэг олон тєрлийн бичиг зохиолууд багтдан орсон байдаг.

    Тєвд vндэстний тvvхийн зохиолд нэвтэрхий тvvх, хэсэгчилсэн тvvх, он дараалсан тvvх, шашны тvvх болон шасдир, угийн бичиг, орон нутгийн тvvх, тусгай тvvх зэрэг бий. Эрт дээр vеийн зохиол бvтээлvvдэд "Соронжингомбойн бvрэн зохиол", "Тєвд хэл зvйн гучин магтаал" хэмээх ном байдгаас гадна, "Ангах ухааны дєрвєн vндэс" хэмээх ангах ухааны том зохиол, "Залгуусын хурим", "Хєх тvvх", "Тєвдийн хадын уг удмын тэмдэглэл" зэрэг тvvхийн нэрт зохиол, "Ертинц дэлхийг єгvvлхvй", "Уйзангийн эртний дурсгалуудын тvvх" хэмээх газар зvйн тусгай зохиол, "Миларбагийн намтар", "Полонай" хэмээх vргэлжилсэн vгийн зохиол, "Сажагийн цэцэн vгэс", "Цанянзамцын янаг хайрын дуу" хэмээх цэцэн vг болон яруу найргийн зохиол байдаг бєгєєд тvvний дотроос тєвд "Гэсэр хааны тууж" хэмээх уран зохиолын аварга бvтээл бол дэлхийн баатарын туульсуудын дотрохи хамгийн урт тууль нь болно. Дээр vеэс уламжлан ирсэн зохиол бvтээлvvд нь зєвхєн тєвд vндэстний ард иргэдийн оюуны хvрээл болсон тэдvйгvй, улсын дотоод гадаадад харь хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн байпаа.

    Тєвд vндэстний зургийн урлаг нь уран нарийн, амьд дvрслэг байж, урлагийн маш єндєр тєвшинд хvрсэн байдаг юм. Жишээлбэл сvм хийдийн ханан зураг болон Танга зэрэг нь нийтэд алдаршсан байдаг билээ. Сийлж цоолох мэргэжил ч тун єндєр байдаг. Орд харшийн барилга нь сvрлэг vзэмжтэй юм. 115 метр єндєр, 13 даварлагтай Будла ордон бол уул хадны байдал тєрхийг эвлэгээр ашиглаж, эх байгаль болон барилгыг зохицолдуулан байгуулсан, дэлхий дахины анхарлыг татсан vзэмжит цогцолбор барилга болно.

    Тєвд ангах ухаанд шинжих, асуух, сонсох зэргийг эрхэмлэдэгээс гадна бас зvv тавих, иллэг хийх, мэс засал хийх зэрэг эмчилгэний арга барилууд хэрэглэдэг бєгєєд амьтан, ургамал болон эрдэс зэргийг голцуу эмийн тvvхий материал болгон ашиглаж, эм найрлагын тєвшин сайн байахад онцлон анхардаг байна.

    Тєвдийн равжун бол арга билгийг хослуулсан зурхайн тоолол болон бєгєєд таван махбод, єнгє, арван хоёр жилээр он сар єдрийг тоолж, жаран жилээр нэг равжун болгодог байна. Жилийг дєрвєн урирал, арван хоёр сард хувааж, сарыг цаашид их бага сар хэмээн хуваадаг бєгєєд гурван жил дутамд нэг илvv сар тохиодог. Зурхайн ухаан нь сар хиртэх, газар хєдлєх болон орон нутгийн ойрын хугацааны цаг агаарын байдлыг орьдчилан тєсєлєж чаддаг юм.

    Тєвд vндэстэн бол дуу бvжигт авьяслаг vндэстэн юм. Тэдний товшилт бvжиг нь хамгийн нэртэй байдаг. Тєвд ший бол Мин улсын vед ардын дуу бvжгийн vндсэн дээр vvсч хєгжсєн урлаг болох бєгєєд тvvнийг тоглоход тайзны чимэглэл болон хєшиг хэрэлэдэггvй, зєвхєн жижиг зэмсэг, баг хэрэглэж, хамтаар дуулж бvжиглэдэг байна. "Оньшин гvнж", "Носан хааны хєвгvvн" зэрэг найман том тєвд ший бол ард иргэдийн таашаалыг маш их хvртсэн уран бvтээл болох тэдvйгvй, бас хятадын нэрт жvжгийн тєрлvvдийн нэг нь болсон содон урлаг юм.

    Тєвдчvvд нийтээрээ ламын шашин шvтдэг. Ламын шашин нь тєвд нутгийн буддын шашин болох бєгєєд тєвд уламжлалт буддын шашны хэлж заншсан нэр юм. Буддын шашин уламжлагдахаас ємнє тєвдчvvд "Бон шашин" шvтэж байжээ. Энэ бол Тєвдийн эрт дээд цагийн шашин юм. Хєгжин дэлгэрч байгаа vедээ Долбон Царбон Зvрбон хэмээх гурван аймагтай байсан бєгєєд бас "Хар бумба" "Цагаан бумба" гэсэн хоёр салбар гарчээ. Тэд бурхны хvчээр ад чєтгєрийг дарж євчин эмнэн єєд бологсдыг хєдєєлvvлэх ажил хийдэг ажээ. Тєвдын дээгvнзал хааны vеэс засаг тєрд оролцож ноёрхогч ангийн багаж хэрэглvvр болов. Тєвдийн тєр засгаас Буддын шашныг дэмжих болсноор энэ хоёр шашны тэмцэл явах тусмаа хурцдав. Энэ бол Тєвдын тєр засаг хагаран мєхсєний нэг шалтгаан болно.

    Тєвд уламжлалт Буддын шашинд Нинмаа Гарзvд Сахия Гэлvг аймаг гэж дєрвєн том шашны аймаг байдаг. Гэлvг аймгийг шарын шашинтан гэдэг бєгєєд энэ бол сvм хийд олонтой хvч чадлаар хамгийн их шашин юм. Шарын шашин гэгээд хувилгаадын тєрєл арилжах дvрэм хэрэгжvvлдэг. далай болон Банчин гэж хоёр том тєрєл арилжах уламжлалт систем ажиллаж байгаа.