• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2004-02-13 17:36:32    
Мау-зэдvн

CRI

    Мау-зэдvн ( 1893- 1976 он ) бол агуу их марксист, Хятадын Коммунист Намыг vндэслэн байгуулагчийн нэг бєгєєд vндэстэнvvдийн ард тvмний агуу их удирдагч, Бvгд Найрамдах Хятад Ард Улсын нэгдэхь vеийн удирдах хамт олоны манлайлагч. Ху-нань мужийн хvн. Багшын сургуульд суралцаж байхдаа марКсизмтай танилцжээ.

    1921 онд Ху-нань мужийн Коммунист хэсгийн ємнєєс Шанхайд хvрэлцэн очиж, Хятадын Коммунист Намын анхдугаар их хуралд оролцов. 1924 онд Сvн-жvншаньд ( Сvн Ятсен ) туслан гоминданг єєрчлєн байгуулах ажилд оролцжээ. Гоминданы анхдугаар болон хоёрдугаар их хурал дээр тєв хорооны орлогч гvйцэтгэх гишvvнээр сонгогджээ. 1926 онд Гуан-жv дэхь тариаяны хєдєлгєєний боловсролын газрын ажлыг хариуцав. Дотоодын анхдугаар хувьсгалт дайны vед марксизмийг Хятадын хувьсгалын практиктай бvтээлчээр учлдуулан зєв чиг шугам бодлого дэвшvvлж, барууны бууж єгєх vзэлтэй эрс хэлбэрэлтгvй тэмцэл явуулсан байна.

    1927 оны 8-р сарын долооны єдєр Хан-жvд хуралдуулсан Хятадын Коммунист Намын Тєв Хорооны Улс Тєрийн Товчооны єргєтгєсєн хурал дээр, "зэвсгээс засгийн эрх бий болно" гэдгийг дэвшvvлж, засагт тэмцэл явуулхын чухал чанарыг онолын талаар нртолсон байна. Тvvнээс хойш Ху-нань, Жан-шигийн хилийн нутагт хvрч тариачин ажилчныг дайялан намрын хураалтын бослого гаргаж, ажилчин тариаяны анхдагч улаан цэргийг байгуулсан бєгєєд Жин-ганшань районд хvрч хувьсгалын анхдагч хєдєє нутгийн тvшиц газрыг байгуулжээ.

    1930 оны 12-р сараас 1933 оны 2-р сарыг хvртэл гоминданы цэрэг дєрвєн удаа "бvслэн устгалт" хийсэнд Мау-зэдvнгийн зєв жолоодолгоор улаан цэрэг нь удаа дараалан ялалт байгуулсан байна. Тавдугаар удаагийн "бvслэн устгалтын" vед Ван-мин "зvvний" шугам хэрэгжvvлжэн Мау-зэдvнгийн удирдлагыг гадуурхсанаас болж, улаан цэрэг ялагдалд уяран аргагvйн эрхээр стратегын шилжилт хийж, 1934 оны 10-р сараас дэлхийд алдартай хорин таван мянган газрын урт замын аян дайн хийсэн байна.

    1935 оны 1-р сард намын тєв хороо Зvнь-ийд улс тєрийн товчооны єргєтгєсєн хурал хуралдуулан Мау-зэдvн тэргvvтэй цэргийн удирдах хэсгийг сонгон гаргаж, тvvний нийт байр суурийг тогтоосон юм. Тvvнээс хойш Жан-гvэтоогийн хагалан бутраах ажиллагааг дарж гоминданы цэргийн бvслэх, нэхэмжлэх, хаах, таслан цохихын эсрэг дайныг амжилттай жолоодож, 1935 оны 10-р сард Шань-бэй нутагт хvрэлцэн очжээ.

    1943 онд Коммунист намын тєв хорооны даргаар сонгогдосны дараа, нам, арми, ард тvмнийг удирдан японы тvрэмгийлэлийн эсрэг vргэлжлэн зэвсэгт тэмцэл хийж, найман жил хийсэн энэ аян дайны эцсийн ялалтыг олсон байна. Жан-жэши vргэлжлэн их хэмжээний иргэний дайн дэгдээсэнд Жv-дэ, Жv-эньлай нарын зэрэг хvмvvстэй хамтаар чєлєєлєх дайны зєв тактик боловсруулж, гурван их байлдаанд тууштай ялалт байгуулж, Бvгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагалан байгуулсан байна.

    Дотоодын энх тайван байгуулалт эхэлсэнvед, Америкийн тvрэмгийлэлийг эсэргvvцэн Солонгост тусалж, эх орны тайван байдлыг хамгаалах дайныг амжилттай хийж, хуучин Хятад улсын vед ноцтой хохирсон улс ардын аж ахуйг тvргэн сэргээсэн байлаа.

    Шилжилтийн vеийн ерєнхий шугмыг боловсруулан тогтоож, vйлдвэрлэлийн хэрэгсэлийн хувийн ємчлєлт тогтолцоонд социалист єєрчлєлт хийсэн бєгєєд Хятадын байдалд тохирсон социалист байгуулалтын замыг эрэн сvвэгчилсэн байна. Ардын дотоодын зєрчил болон дайсан манай хороондын зєрцлийг зєв шийдэх тухай онолыг дэвшvvлэн, гурван ертєнц хуваах зєв стратег тогтоож, Хятад улс хэзээ ч жанжилагч болохгvй vзэл санааг баримтлан, дипломат ажлын шинэ байдлыг бий болгосон байна.

    "Соёлын хувьсгал" хийсэн зэрэг єтлєє насны алдаа нь Линь-био, Жан-чингийн бєлєгт ашиглагдаж, Хятадын хувьсгал бvтээн байгуулалтад нуграл бvдрэл гарз хохирол уяруулсан байлаа. Гэвч тvvний агуу их гавъча зvтгэлийг алдаа буруутай нь зэрэгцvvлэн ярьж vл болно. Мау-зэдvн Хятадын ард тvмний тєлєє бvх насаа зориулсан бєгєєд тєрєл тєрєгсдийн доторхи зургаан хvн нь хувьсгалын тєлєє амь биеэ vрэгдvvлсэн юм.

    Мау-зэдvн тvvхийн ном унших маш их сонирхолтой бєгєєд шvлэг дуулал, уран бичлэгт авъчастай байлаа. Шvлэг дуулал, уран бичлэгийн бvтээлvvд нь их алдартай юм. Мау-зэдvн наян гурван нас зооглож, 1976 оны 9-р сарын есний єдєр Бээжинд таалал тєгсчээ.