(Нэг) Тєлєєлєгчийг сонгох
Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын тєлєєлєгч нь муж, єєртєє засах район, шууд харьяа хотын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурал болон армийн сонгуулиар бий болдог.
Муж, єєртєє засах район, шууд харьяа хот болон дvvрэгтэй хотын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын тєлєєлєгчийг доод шатны Ардын Тєлєєлєгчдийн Их Хурал нь сонгож гаргана.
Сянь, дvvрэггvй хот, хотын харьяа район, сян, vндэстний сян, суурины Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын тєлєєлєгчийг сонгогчид шууд сонгон гаргадаг.
(Хоёр) Тєлєєлєгчийн эрх
1. Хурлын дотрохи эрх vvрэг нь:
(1) Тєсєл дэвшvvлэх эрх, (2) Санал, зєвєлгєє, шvvмжлэл дэвшvvлэх эрх, (3) Тушаалд тохоон томилохоор сонгох болон шийд гаргахад санал оруулах эрх, (4) Хянан хэлэцэх эрх, (5) Боловсон хvчнийг тушаалаас нь огцруулахаар санал дэвшvvлэх эрх, (6) Асуулгын тєсєл дэвшvvлэх болон асуулга хийх эрх, (7) Шинжилгээ судлагаа хийх санал дэвшvvлэх эрх, (8) Санал оруулах эрх, (9) Шvvмжлэлээс хэлтрэх эрх эдлэх зэрэг болно.
2. Хурлын гаднахь эрх vvрэг нь:
(1) Єєрийг нь сонгож гаргасан байгууллага нэгжтэй хэлхээ холбоотой байх эрх, (2) Ажил байдалтай нь танилцаж шинжилгээ хийх эрх, (3) Тvр чуулган чуулгахаар санал дэвшvvлэх эрх, (4) Бусад хуралд байлцах эрх, (5) Онцгой асуудлыг шалгах комиссад оролцох эрх, (6) Єєрийг нь сонгосон баигууллагын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурал болон Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Байнгын Хорооны хурал чуулганд байлцах эрх, (7) Биейн аюулгvй байдлын онцгой хамгаалалт хvртэх эрх,Тєлєєлєгчийн онц эрхтэй байх зэрэг эдгээр болно.
|