• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Monday    Apr 14th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2004-04-26 09:48:57    
Хятадын Цагаан хэрэм

CRI

    Сая,америкаас ирсэн жуулчид Их цагаан хэрмийн тvvхээс товч дурьдахыгг сонслоо. Yvн дээр нэмээд хэлэхэд, тvvхэн сударт.

    Энэ нь харуулын цамхагийн гинжин хэлхээ гэж тэмдэглэсэн байна. Yнэхээр ч тийм юм байна.
Энэ нь ганц дан хэрмэн хана хаалт биш,бvхэл бvтэн барилга байгууламж болохыг дээр нь гарч ирсэн хойноо л бvрэн ойлголоо.

    Чулуугаар барьсан харуулын цамхагыг хооронд нь ханан хэрмээр холбосон ч гэж хэлж болохоор юм Харуулын цамхаг нь хоёр давхар юм байна. Доор нь, цэргvvдийн амралтын байр, дээд талд нь харуулын ажиглалтын тавцан зассан байна. Мин улсын vед нэг харуулын байранд 16 цэрэг гурван сарын хугацаатай алба хаадаг байжээ.Цэргийн гол хvч нь, хэрмэн хананаас 1ОО орчим км зайтай байрладаг байж. Энэ нь ч бас учиртай юм байна. Харуулын нэг цамхагаас гал асааж илгээсэн мэдээ нэг цагт 1ОО км –ын хурдтайгаар нийт хэрмэн ханын дагуу хvрдэг, чухам хаана бэхлэлт хvч хэрэгтэй байна тэнд бэхлэлт хvч очдог байжээ.

    Газраас дєрєв таван метрийн єндєр,єргєнєєрєє, морин тэрэг зєрєхєєр єргєн хана босгоод єєрєєр хэлбэл зам бариад ханынхаа хойт талд нь хагас метр илvv зузаантай гурван метр хирийн єндєртэй хана,єєрєєр хэлбэл хаалт босгосон байна. Энэ хаалтын дундуур эртний vхэр бууны ам гарах,ажиглалт хийх жижиг нvх гаргасан байх юм.

    Их цагаан хэрмэн дээр гарч харахад, алсын бараа тод тодхон vзэгдэнэ.
Энэ хэрмэн ханын чулуу олон зуун жилийн нар салхинд элэгдсэн ч ихэнх хэсэг жинхэнэ тєрхєє єнєєг хvртэл хадгалсаар байна. Єндєр уулсын орой дамжин алсын алсад замхран харагдах цагаан хэрмийг хараад тэр эрт дээр цагт хятадын ард тvмний хvч,хєлс цус шингэсэн энэ байгууламж ямар бат бэх бvтээгдснийг гайхах сэтгэл тєрж байна. Хойт зvгээс хацар хайран vлээх хvйтэн салхи ч энэ буурал хэрмэн хана бол тvvхийн онцгой vйл явдлын чимээгvй гэрч шvv дээ гэж єгvvлэх мэт. Хятадын Энх-Амгалан хаан хэлэхдээ "єндєр уулан дээрхи хэрмэн хана, чулуун цамхаг тэнгэрийн хаалганд тулж, мушгиран vргэлжлэх энэ ханыг vvл ч давах ёсгvй""
гэсэн байна. Хятадын цагаан хэрэм хэрвээ ярьдагсан бол Хятадын анхны эзэн хаан Чань Ши Хун хэрхэн амь vрэгдснийг,Чингэс хаан яаж довтолсныг, Хубилай хааны цэргvvд дайран орж ирснийг, хатан хаан Цы Шй яаж Бээжингээс зугтан гарч ирснийг гээд олон зvйлийг єгvvлэх байсан биз ээ.

1  2  3  4  
© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040