

Норвегд Ван Цзя Пэн гэдэг тахир дутуу хятад залууг бараг хvн болгон мэднэ.
Ван Цзя Пэн арван хоёртайдаа нисэх онгоцны осолоос болж гэмтэл авч тахир дутуу болжээ. Таван жилийн дараа тэрээр Норвегийн баруун тангисийн эрэгдэх Дэлхийн Нэгдсэн Дээд Сургуульд элсvvлсэн юм . Норвегд тэр Нобелын Энх Тайваны Шагнал гардуулах ёслолд тусгай урилгаар оролцож байсан бєгєєд Норвегийн вангийн хатан тvvнийг хэд удаа хvлээн авч уулзсан юм. Хорин гуравтай Ван Цзя Пэн єнєє энэ сургуульдаа аспирантаар сурч байна. Анагаах ухааны мэрэгжилтэд Ван Цзя Пэнг нэгд эрvvл мэндээ нєхєн сэргээх , хоёрт нийгэмийн амьдралд буцан орох хоёр гайхамшигийг бvтээлээ гэж vзэж байна. 1993 оны 7-р сарын 23-ны vдээс хойно Ван Цзя Пэн аавтайгаа хамт нисэх онгоцонд сууж дорнод нутгийн тэнгсийн эргийн хот Да Лянь орохоор баруун нутгийн Инь Чуанаас мордож билээ. Нисэх онгоц хєєрєн дэгдээд арван секунд болсонгvй осолдож гурван хэсэг тасран нуурт унсан байна. Аавынхан эвцvvн яс нь бэртэж, Ван Цзя Пэнгийн нугас нь гэмтэж бvслvvрээс доош мэдрэл алдажээ.
Тэр удаагийн онгоцны осолд зуун найман зорчигч , онгоцны багийн таван хvнээс дєчин хvн амьд гарсан байна. Ван Цзя Пэн азаар амьд гарсан боловч vvгээс болж хvнд шархдан тахир дутуу болжээ. Арван хоёртой бяцхан хvvд энэ нь туйлын хvнд цохит болсон юм. Vvнээс хойш би єєрийгєє энэ дэлхийн хамгийн аз муутай хvн гэж vзэх болсон . арван хоёртойгоосоо тэргэнчирээс салж чадахгvй болсон энэ бодит байдлыг сэтгэл зvйн талаас хvлээж авхад их хэцvv байсан. Эхний нэг жилд би сувиллын газрын vvдээр гархаас татгалзаж, аав ээж намайг тэргэнчирээр аваад гархад эрvvл хvний явж сууж байгаа ялангуя vеийн насны хvvхэдvvд бичгийн цєнхєє vvрэн явахыг хараад суусан тэргэнчирийн хvрд яг мах хэрчих машин мэт зvрхийг огтолж байх шиг санагддаг байлаа гэж Ван Цзя Пэн хэлж байлаа.
Онгоцны ослоос хойш Ван Цзя Пэнгийн ээж Шэнь Ли Пин нэг талаар шархтасан нєхєрєє харгалзаж , нєгєє талаар хvнд хэвтсэн хvvгээ асран хатуу зоригоор энэ хазайсан гэр бvлийг тулж авж байлаа. Сэтгэл санааны дарамт , хэтэрхий ядраж зvдрснээс болж хоёр жилийн дараа ээж нь ч євчилж хэвтсэн байлаа.
Сэтгэл санааны хямралд тэлчилсээр ирсэн Ван Цзя Пэнг ээжийнхэн євчлєн хэвтсэн явдал сэхээрvvлэн ухааруулжээ. Тэр хоёр суундаа таяг тулж анх удаагаа єєрєє сувиллын газрын vvдээр гарч ээждээ хоол авчиржээ. Эрvvл хvн тавхан минутад аваад ирэх хоолыг тэр хорин минут хэрэглэж , уур савсасан халуун хоолыг ємнє нь авч очиход ээж нь гайхан босож гэнэ.
Ээж нь євчилснээс хойш Ван Цзя Пэн эрvvл мэндээ нєхєн сэргээх тасгалыг энгийн vеийнхээс нэн хатуужилтай хийх болжээ. Vvнэс хойш тэр бусадын тvvний дээр тусах нvдний харцыг ойшоохоо больж, сувилалын газраас гарч чадахгvйд хvрвэл биеэ даан амьдарч чадахгvй болно, учир нь аав ээж нь эрт орой гэсэнгvй єтлєж єндєр настай болно гэснийг тэр таниж мэдсэн байна. Аав ээжийнхээ дэмжлэгтэйгээр тэр соёлын хичээлийг єєрєє сурч ,их сургуулийн ангил хэлний хичээл зэрэг хичээлнvvдийг сурч 1997 онд арван долоотойдоо Норвегийн Дэлхийн Нэгдсэн Дээд Сургуульд шалган орж, тус сургуулийн тахир дутуу хvнд зориулсан сургалтын шагналыг хvртсэн байна. Эмнэлэгт хэвтэж байсан хэдэн жилд тэр сургуульд сурахыг хичнээн хvсч байлаа даа.
Олон улсын тєвшинтэй энэ сургуульд элсvvлж дэлхийн ная гаруй улс орны залуучуудтай хамт суралцаад тэр єєрийгєє дэлхий дээрэх хамгийн аз жаргалтай хvн гэж бодох болжээ. Норвегд сурч байсан хэдэн жилд эрvvл хvний оролцдог ажиллагаа бvхэнд тэр хоцрохгvй оролцохоор чармайдаг. 1999 оны шинэ жилд сургуулль нь цасанд цанаар гулгах тасгал хийжээ. Тахир дутуу оюутан бусад тєрлийг сонгож болох боловч тэр энэ онцгой харгалзллыг авсангvй эрvvл хvнд ч эрсдэлтэй цасанд цанааар гулгах тєрєлд оролцожээ. Яг энэ удаагийн тасгалд Норвегийн vндэсний цанын багийн тасхалжуулагч Ван Цзя Пэнгийн Нєєц давууг харсан байжээ . хоёр долоо хоног эрчимжvvлсэн дасгал хийгээд Дэлхийн тахир дутуу хvмvvсийн цанын уралдаанд орлцож хоёр алтан медаль авсан байна. Уралдаан дуусны дараа сургууль нь тvvнд зориулан тэмдэглэх ёслол хийсэн байна.
Норвегд Ван Цзя Пэн "Хятад баатар "цол хvрдэжээ. Норвегийн вангийн хатан "хvний хvндэтгэлийг хvлээсэн vлгэр дууриал" гэж тvvнийг vнэлэсэн байна. Yхэж сэгэхийн хvнд шалгалтыг дуулсан энэ залууд зовлон нь жаргалаар солигджээ. Тvvнд тохиосон зовлон амьдрал дахь бэрэхшээлыг хэрхэн тэвцэх , энэ ертєнцєд яаж баяртай амьдрахыг тvvнд сургасан байна.
|