• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Thursday    Apr 10th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2004-05-19 15:48:47    
Манж vндэстний тvvх соёоын Веб сайт ажиллагуулагч манж залуучууд

CRI

    Єнєєдрийн дэлхий дахинд интернетийн сvлжээний техник тvргэн хєгжиж, сvлжээгээр файл буюу мэдээлэл солилцдог нь цаг эрний моод зvйл блоод байна. Хятад улсад ч гэсэн, их олон vндэстэн єєр єєрийнхєє Веб сайт байгуулан ажиллуулж байгаа юм. Цзи сян мань цзу буюу Єлзий бэлэгт Манж vндэстэн гэсэн Веб сайт бол тэдгээрийн доторхи нэг нь болно. Манж vндэстний тvvх соёлыг танилцуулахаар гол агуулгаа болгосон уг Веб сайтыг хэдэн манж залуу ауиллуулж байна. Yvнийг гол эрхэлж байгаа нь Лю фэй гэдэг залуу юм. Тэр сурвалжлагчид хэлэхдээ, Манж vндэстний соёлыг бид уламжилж хєгжvvлэх ариун дархан vvрэг хариуцлагатай юм. Манж vндэстний оноотой дээлээр авч хэлэхэд л маш онцлогтой байдаг. Yvнийг хятад хvмvvс сонирхдог тєдийгvй, дэлхийн олон улс орон газар нутгийн хvмvvс ч сонирхож байгаа болохоор улмаар хєгжин шинэчлэгдэж байна гэлээ.

    Єлзий бэлэгт Манж vндэстэн нэртэй Веб сайтыг ажиллуулагчийн нэг Су тао гэдэг залуу сурвалжлагчид Веб сайт байгуулан ажиллуулсныхаа зорилгоо танилцуулж хэлэхдээ, энэ Веб сайтыг ажиллуулах болсны гол шалтгаан бол vндэстнээ дээдлэн хайрлах сэтгэлгээнээс урган гарсан зvйл билээ. Манж vндэстэн бол єнє удаан жилийн тvvхтэй агуу их vндэстэн юм. Бид Веб сайтаараа Манж vндэстний соёлыг ухуулан сурталчилж нэн олон хvмvvст ялангуяа Манж vндэстэнд vндэстнийх нь тvvх соёлыг бvх талаар ойлгуулахыг зорьж байна гэжээ.

    Манж vндэстэн бол Хятадын гуравдахь том vндэстэн юм. Манж vндэстний хvн ам єнєєгийн байдлаар 10 сая орчимд хvрсэн байна. Манж vндэсэн хятадын тvvхэнд 3 удаа тєр улс байгуулж єнгєрсєн билээ. 1500 гаруй жилийн тэртээ тухайлбал Тан улсын мандан хєгжиж байсан vед Манжчуудын євєг дээдэс нь Хятадын зvvн хойд нутагт Бохай улсыг байгуулжээ. 1000 гаруй жилийн ємнє Манж vндэстэн бас Хятадын умард нутагт Алтан улсыг байгуулав. 300 гаруй жилийн ємнєє Манж vндэстэн Хятадын хамгийн сvvлчийн феодлын эзэнт гvрэн болох Манж Цин улсыг байгуулж, Хятадын нутаг дэвсгэрийн єнєєгийн дvр тєрийн vндэс суурийг тавьсан билээ.

    Манж vндэстэн ийм єнє эртний цацрангуй тvvхтэй боловч Манж vндэстнийг оролцуулсан Хятадын залуучууд эдгээр тvvхийг тийм сайн мэддэггvй байдаг. Ийм ч учраас Єлзий бэлэгт Манж vндэстэн нэртэй Веб сайт нь Манж vндэстний залуучуудад тvvхийн мэдлэг уламжлан дэлгэрvvлэх явдлыг чухал нэгэн vvрэг ажил болгон хийж байгаа юм.

    Лю фэй хэлэхдээ, сvлжээ ашиглагчдын зонхилох нь 20-30 насны хvмvvс юм. Эдгээр хvмvvсийн vндэстний vзэл ухамсар харьцангуй буурай байдалд байдаг. Бидны энэ Веб сайтыг ажиллуулнсы зорилго бол эдгээр залуу хvмvvст Манж vндэстний тvvх соёлыг ойлгуулах уламжлах нєхцєл бvрдvvлэн єгєх гэсэнд оршино. Yvний зэрэгцээ бас Манж vндстнийг сонирхож ойлгоахыг хvсэгч хvмvvст зориулсан байгаа юм гэлээ.
Сурвалжлагч Бээжин хотын ємнєд хэсэгт оршдог оршин суугчдын нэг бичил хооролд Єлзий бэлэгт Манж vндэстэн хэмээх Веб сайт ажиллуулагч 4 залуутай уулзсан юм. Тэд бvр 20-30 орим насны хvмvvс байлаа. Тэдний доторхи нэг нь єнєє мєн их сургуульд сурч байгаа юм байна.

    Лю фэй хэлэхдээ, бид Веб сайтаа сайн эрхэлж чадна гэдэгт итгэлтэй байна. Єлзий бэлэгт Манж vндэстэн гэх энэ Веб сайтаа Манж vндэстний тvхх соёлыг бvх талаар харуулсан Веб сайт болгон хєгжvvлэхээр бид чармайн ажиллаж байна. Веб сайтынхаа нєлєєг єргєтгєєхийн тєлєє бид бас тусгай баяр цэнvvний арга хэмжээ зохион явуулдаг юм гэлээ.

    Веб сайтынхаа ирээдvйн хєгжлийн талаар Су тао хэлэхдээ, бид юуны ємнє Веб сайтынхаа хэвийн ажиллагааг батлах хэрэгтэй байна. Yvнийхээ vндсэн дээр цаашид єргєтгєх шаардлагатай юм. Yvнд Веб сайтынхаа цар хэмжээг єргєтгєх явдал багтаж байгаа тєдийгvй, нєлєєг нь єргєжvvлэн тэлэх нь ч нэн чухал болж байна. Манж vндэстний vзэл ухамсарыг хєгжєєн бадраах явдал ч vvнд хамрагдаж байгаа юм гэжээ.
Веб сайт нь тэдэнд ямар ч ашиг орлого хvртээгээгvй байгаа ч гэсэн, энэ 4 залуу халуун сэтгэлээр урам зориг тєгєс ажиллаж байгаа нь vндэстнийхээ тєлєє ажиллая, vндэстэндээ тустай зvйлсийг бvтээе гэсэн тэдний хvсэл сэтгэлгээг бvрэн харуулж байгаа юм.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040